Хуульч З.Тамир: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-аас хөөгдсөн ч ХЗДХ-ийн сайд болох боломжтой

Хуульч З.Тамир: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-аас хөөгдсөн ч ХЗДХ-ийн сайд болох боломжтой

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын эргэн тойронд хуульч З.Тамираас тодруулга авлаа.

  • Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Үүн дээр зарим УИХ-ын гишүүд хууль зөрчлөө гэсэн байр суурийг илэрхийлж байна. Үүн дээр хуульчийн хувьд хууль зүйн үүднээс ойлгомжтой тайлбар өгөөч?
  • Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудал Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд үүнийг Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсанаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гээд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Танилцуулах хэлбэр нь ямар ч байж болно. Албан бичгээр ч танилцуулж болно. Ямар нэг байдлаар мэдэгдэл өгөхийг л хэлээд байгаа хэрэг.

Энэ хуулийг хүмүүс яагаад янз бүрээр ойлгоод байна вэ гэвэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээс өмнө Ерөнхий сайд ийм эрх хэмжээтэй байгаагүй юм. Энэхүү өөрчлөлтөөс хойш Ерөнхий сайд өөрөө бүгдийг шийддэг хязгааргүй эрх хэмжээг өгчихсөн юм. Өмнө нь Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэнээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилдог байсан. Иймээс эргэлзээ үүсээд байгаа хэрэг.

  • Өнөөдөр 17 цагаас МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Түүнийг хэрвээ намаас хөөчихвөл нөхцөл байдал яаж эргэх вэ? Сайд болох боломж нь хэвээр үлдэх үү?
  • Өмнө нь Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн ¼-ээс хэтэрч болохгүй гэсэн заалт байсан юм. Үүнийг бас аваад хаячихсан юм. Тийм ч учраас иргэн Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Өөрөөр хэлбэл Г.Занданшатар УИХ-ын гишүүн биш жирийн иргэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа Ерөнхий сайд болсон ч асуудал үүсээгүй. Үүнтэй нэгэн адил Б.Энхбаяр МАН-аас хөөгдсөн ч гэлээ Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд Хууль зүйн сайд болох бүрэн боломжтой.
  • Хууль зүйн сайдаар томилогдох гэж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо нэр бүхий гишүүдийг хулгайч, бүр хүний амь бүрлэгэсэн байж ч болзошгүй талаар ярьсан. Магадгүй гэдэг өнцгөөс ярьж зарим нэг хүмүүсийг гүтгэж, гүжирдсэн гэдэг асуудал яригдаж байна. Энэ тухайд?  
  • Болзошгүй, магадгүй байна гэдэг нь ерөөсөө хуульч хүний, хуулиа мэддэг хүний яриа. Хэрэв тухайн хүнийг хулгайч луйварчин гэх юм бол бусдын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон гэмт хэрэг болно. Худал мэдээ тараах гэмт хэрэг ч болж болно. Харин магадгүй болзошгүй гэж байгаа нь буруутгах үндэслэл болдоггүй. Тийм ч учраас магадгүй, болзошгүй гэсэн үгийг хамгийн их хэрэглэсэн байгаа.
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Б.Энхбаяр гишүүний дээрх ярилцлагын араас өөрийгөө зөвтгөж мөн мэдээлэл хийсэн. Гэхдээ иргэд Б.Энхбаяр гишүүнийг баримт үзүүлсэн, харин Д.Амарбаясгалан баримт үзүүлсэнгүй гэж харьцуулж, буруутгаж байгаа. Энэ тухайд?
  • Баримт үзүүлж болно. Гэхдээ энэ баримт нотлох баримтын шаардлага хангасан баримт мөн үү, биш үү гэдгийг шүүх хянаж үзэн эцсийн шийдвэрийг гаргана. Хэн ч тамга тэмдэгтэй цаас харуулаад баримт гэж болно. Түүнийг харин баримт мөн эсэхийг гагцхүү шүүх шийднэ гэсэн үг. Д.Амарбаясгалан гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх эцэслэн тогтооно.

Тэгэхээр шүүхийн шийдвэртээ итгэх ёстой. Хүлээх ёстой. Наана нь талцаад байж ерөөсөө болохгүй. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил тавьдаг болчихлоо. Энэ нь олон нийтийн хувьд маш их давуу талтай.

  • Тэгвэл МАН-ын Бага хурлаар тус намын даргаар сонгогдсон  Д.Амарбаясгаланг тус намын дарга болох эсэхийг мөн УДШ шийднэ гэж байгаа. Мөн л талцал, маргаан өрнөж байна. Энэ тухайд?   
  • Эхлээд хуулийн хүрээнд хэрхэн дарга болдгийг тайлбарлая. Мэдээллээр бол Бага хурлын зарим гишүүд хурлаа хаяж гарсан, бүгд саналаа өгч чадаагүй буюу процессийн алдаа гарсан гэж яриад байгаа. Энэ процессийн алдаа нь намын дүрмийн хүрээний л асуудал. Дээд шүүх намын дүрмийг харгалзах уу гэдэг асуулт гарч ирэн. Хариулт нь ашиглахгүй. Намын дүрмийг Дээд шүүх шийдвэр гаргахдаа харгалзахгүй, ашиглахгүй гэсэн үг. УДШ зөвхөн хуулиа барина. Улс төрийн намын тухай хуулийн 15-р зүйлийн 3 дахь хэсэгт Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, намын даргаар сонгосон шийдвэрийг 60 хоногийн дотор УДШ-д албан ёсоор хүргүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд л Дээд шүүх асуудлыг хэлэлцэнэ. Гол нь намаас нь хүсэлтээ албан ёсоор хүргүүлэх ёстой. Албан ёсоор гэдэг нь тухайн намын тамга тэмдэгтэй албан ёсны нэг л хүсэлт буюу шийдвэр УДШ-д хүргэгдсэн байх ёстой. АН дээр өмнө нь нэг асуудал үүсэж байсан. Энэ асуудал намаас нь хоёр бичиг Дээд шүүхэд хүргэгдсэнтэй холбоотой үүссэн асуудал болохоос намын дотоод дүрэм журам, процесстой холбоотой үүссэн асуудал биш. Өөрөөр хэлбэл намын дотоод дүрэм журам зөрчигдсөн үү, процессийн алдаа гарсан уу, үгүй юу гэдэг нь Дээд шүүхэд хамааралгүй гэсэн үг. Товхондоо хуулиараа бол 90 хоногийн дараа Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдсон явдал албажина гэсэн үг.

Нэмж хэлэхэд нам гэдэг бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн институт. Үүн рүү шүүхийн байгууллага хуруу дүрэх шаардлагагүй.

  • Нэг намын энэхүү дотоод хагарал, талцал олон нийтийн, улсын эрх ашигт ямраар нөлөөлнө гэж та үзэж байна вэ? Товчхондоо өнөөдөр үүсээд байгаа улс төрийн тэмцэл, талцлын үр дагавар нь юу вэ?

Маш их үр дагавартай шүү дээ. Төсөв батлагдах гэж байна. Энэ нь төрийн байгууллагуудад мөнгө хуваарилах тухай асуудал шүү дээ, маш энгийнээр бол. Тэгвэл төсөв батлагдахгүй бол яах вэ? Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдоно. Гацна. Дээрээс нь хэн нэгэн дарга, албан тушаалтан солигдсоноор тухайн төрийн байгууллагын ажил оголдож гацна. Энэ нь жирийн иргэд болон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд шууд бусаар саад учруулдаг. Товчхондоо улс төрчдийн талцал, тэмцэл жирийн иргэдийн амьдралд маш их хор уршигтай, сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс жирийн иргэд маань талцаж, туйлшрахгүй байх чухал. Учир нь эцсийн шийдвэрийг шүүх л гаргана шүү дээ. Шүүхийн шийдвэр зөвхөн хуулийн хүрээнд гарна. Өөрөөр хэлбэл хүмүүс үзэл бодлоо илэрхийлж болно оо. Гэхдээ хэтэрхийн туйлширч, талцах хэрэггүй гэсэн санаа. Шүүхийн шийдвэрийг өөр өөрийн үзэмж, үзэл бодлоор тайлбарлаад байвал иргэд шүүхэд итгэх итгэлгүй болно. Энэ бол маш их хор уршигтай. Хууль шүүхдээ итгэхгүй бол ширэнгийн хуулиар амьдрах уу.

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 25 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 38 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 38 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа