Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнээс хөөх эсэх асуудлыг өчигдөр МАН-ын ХЕХ-ны хурлаар авч хэлэлцлээ. Хурлын эхэнд өргөдөл гаргасан МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлээс тайлбар мэдээлэл авсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбарыг хуралдаанд ирж тайлбар өгөхийг хүссэн ч тэрээр очоогүй байна. Тус хуралд ХЕХ-ны 13 гишүүн оролцжээ.
Бүтэн 5 цагийн турш хуралдсан ХЕХ-ны хурлын эцсийн шийдвэр Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах саналыг тус хорооны 12 гишүүн дэмжиж, нэг гишүүн татгалзсанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр МАН-аас хөөгдлөө.
Мөн ХЕХ-ны хурлын шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулахаар болсон байна. УЗ-ийн хурлын хэлэлцэх асуудалд ХЕХ-ны шийдвэр болон Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон Ерөнхий сайдын томилгооны асуудлыг ч хэлэлцэх талаар эх сурвалж мэдээллээ.
Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг сайдын томилгоо авч түүнчлэн намаасаа хөөгдсөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувь заяа өнөөдөр УЗ-ийн хурлаар эцэслэн шийдэгдэх нь. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар намаас хөөгдөн мөн сул гишүүн байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байсан билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
