Сайд нар, Ерөнхий сайдад санаархагчид ямар боловсролтой вэ?

Сайд нар, Ерөнхий сайдад санаархагчид ямар боловсролтой вэ?

Улс төрд том нүүдэл хийдэг, хийхээр зэхдэг, насаараа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болохын төлөө унтаж байхдаа болон сэрүүн зүүдлэж явдаг фракцынхны боловсролыг та бүхэнд танилцуулах гэж байна. Тэд бол дуулианы эзэд. Одоо цаг үед гялалзсан карьертай яваа түлхүүр улстөрчид.

Ах намын дарга Д.Амарбаясгалангийн даруухан боловсрол

МАН-ын Засгийн газрын гал тогооны ажлыг лемон шиг часхийсэн амттай, сонирхолтой барьж ажилладаг хүн бол Д.Амарбаясгалан. Тиймдээ ч 2016-2022 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан тэрбээр одоо УИХ-ын дарга. Саяхан Монгол Ардын Намын даргаар сонгогдсон тэрбээр ойрд амьсгаа өндөр яваа. Журмын нөхөр нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас асуудал нь намаасаа хальж улсын, төрийн зовлон болоод буй. Магад энэ байдал даамжирвал Засгийн газар, УИХ ч тарах дээрээ тулаад буй. Хэрхэхийг ирэх өдрүүдийн улс төр харуулна. Үндсэн сэдэвтээ оръё. Говь-Алтайн хөх харчуудаас улс төрд жин дарж яваа тэрбээр Монголдоо боловсрол эзэмшжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2003 онд ШУТИС, Холбоо мэдээллийн технологийн сургууль, инженер

2011 онд МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль

МУИС-ийн бүтээгдэхүүн Б.Энхбаяр гэнэт “цоорсон”

Гэв гэнэтхэн ийм яхир улстөрчтэй болно гэж бид байтугай МАН-ын 300 мянган гишүүд, бараг өөрөө ч өөрөөс нь ийм араншин гарна гэж Б.Энхбаяр мэдээгүй байх. Нэг өглөө сэрэхэд Хууль зүйн сайдаар томилогдоод нэг өглөө сэрэхэд намаасаа хөөгдөж ч байх шиг. Намгүй хүн нэг бодлын жаргалтай ч юм уу. Б.Энхбаярын хувьд МУИС-таа бакалавр магистр хамгаалжээ. Мэдээж хууль зүйн чиглэлээр. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

Азгүй Ардчилсан намын азтай залуу О.Алтангэрэл

Нам нь лааз өшиглөөд бие бие рүүгээ буруугаа чихэж байхад цэмбийж тодорсон хүн бол О.Алтангэрэл. УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд ч болоод 2024-2025 онд тэр гялалзаж амжсан. Тэрээр 2001 оноос хойш тасралтгүй хуулийн салбартаа ажиллаж яваа юм билээ. Тиймдээ Ардчилсан намын даргад ч яригдаад өнгөрсөн. О.Алтангэрэл эх орондоо хууль зүйн боловсрол эзэмшиж боловсролдоо ихэд анхаарсныг түүний суралцсан он жилүүд илэрхийлж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн нэгдүгээр сургууль

2003 онд МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч

2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, Эрх зүйн магистр

2017 онд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Нийтийн удирдлагын магистр

2017 оноос МУИС, Дотоод хэргийн Их сургууль, докторант

“Барцадгүй” С.Амарсайханы Налайх, АНУ-д боловсорсон хугацаа

Улс төрийн карьер нь тун жигдхэн явж ирсэн С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагчаар 4 жил ажилласан ч балбуулах нь бага байсан санагдана. НИТХ-ын хурлын дарга ч явсан тэрбээр хоёр дах удаагаа сонгогдоод буй. Шадар сайд байсан хүний хувьд сошиал медиагаа ч, биеэ ч, амьдралаа ч цэгцтэй авч яваа харагддаг. Түүний хувьд Налайхдаа 10 жил төгсөн АНУ-д аятайхан боловсрол эзэмшжээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс явдаг гэдэг шиг түүнд ч бас Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн амбиц бий бий. Наад зах нь гэргий нь нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо гээд бодохгүй юу. Амбицтай ч байлгүй яахав.  

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль

1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт

2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, Хууль зүйн магистр

Х.Булгантуяагийн боловсрол ч бас үнэн биз дээ?

Энэ парламентын өндөр боловсролтой эмэгтэй улстөрчдийн нэг Х.Булгантуяа алдарт Иелээс гадна урд хөрш Хятадад ч боловсрол эзэмшээд авсан хоёр өөр соёл, хоёр чухал хэлээр ус цас шиг ярьдагаараа илүүрхдэг. Тиймдээ ч улс төрийн карьераа шуудхан Сангийн дэд сайдаас эхлүүлж байсан тэрээр өмнөх парламентад Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд ч хийгээд амжсан. Харин энэ удаад тэрээр УИХ-ын дэд дарга хэмээх чухал албыг хашиж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль

2006 онд БНХАУ-ын Хуазонг Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эдийн засагч

2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, Эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

Б.Батцэцэг сайд МУИС, СЭЗДС-ийн бүтээгдэхүүн

2010 оноос МАН-д зүтгэсээр сая 2024 онд хоёр дах удаагаа үзэж байж УИХ-д суулаа, Б.Батцэцэг. Сайд болох тохиол түүнд гишүүн болохоос нь өмнө бүрдсэн байдаг. Түүний имиж донж, үг яриа нь улс төрд он удаан жил нутагшаагүй ч улстөрч цаанаасаа төрдөг гэмээр яв цав зүй зохистой стандарттай харагддаг. Сүүлийн үед хов зөөдөг “эм хошуу” гэж хардагдах болсон тэрбээр боловсролын хувьд эх орондоо түлхүү суралцан хожим хилийн дээс алхжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Дархан-Уул аймаг 13 дугаар дунд сургууль

1996 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, олон улсын харилцаа

2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлага

2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр

“Сахал” Ж.Бат-Эрдэнэ Эрхүүд оюутан явжээ

2013 оноос Булган аймгийн МАН-ын хорооны дарга болж улс төрд хүч үзэх болсон Ж.Бат-Эрдэнэ 3 дахь удаагаа УИХ-д сонгогдоод буй. Сайдын суудал бас түүнийг таалсан байдаг. Зам тээврийн салбартаа багагүй хийж бүтээж замаа зассан тэрбээр улстөрчийн амьдралын жаргал зовлонг туулсан ч ганхаагүй. Эрхүүгийн ганган оюутан залуу явсан тэрбээр МУИС-ийг мөн дүүргэжээ.

УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль

1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

1998 онд МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ерөнхий сайдын зүрхтэй С.Бямбацогт эдийн засагчаас эрхзүйч мэргэжил рүү хөрвөжээ

Бузгай хөрөнгө чинээтэй улс төрийн сүйхээ сортоотой С.Бямбацогт амьдралынхаа улс төрд хөл тавьсан он жилүүдийн турш ганц мөрөөдөл нь Ерөнхий сайд болох гэнэ лээ. Бүгд л мэддэг түүх. Гэвч одоогоор улс төрийн сахиусан тэнгэр нь түүнийг үнсээгүй л байна. С.Бямбацогтын хувьд Ховд аймагтаа төгсөн хотыг зорьж СЭЗДС, МУИС-т суралцан, Нидерланд улсад мөн боловсрол эзэмшихээр он цагийг зарцуулжээ. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль

1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Эдийн засагч

2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, Эдийн засагч

2014 онд МУИС, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

“Оргил”-ын Ж.Ганбаатар Монголдоо боловсрол эзэмшсэн

Эцсийн эцэст Ж.Ганбаатарын түүхэн гавьяа нь Баянгол дүүргийг С.Эрдэнэ вангаас нь салгаж намдаа ялалт авчирсан явдал л даа. Одоо бол түүний эсрэг дуугарсан зүгээр нүднийхээ булангаар харсан хэн ч тэр дүүрэгт тэсэх аргагүй болсон гэдэг. Бузгай наймаачин Ж.Ганбаатар боловсролын хувьд эх орондоо суралцсан юм билээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль

1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Эдийн засагч

2000 онд МУИС, Хууль зүйн сургууль, Хуульч

С.Ганбаатарын CV эргэлзээтэй ч тэр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Үйлдвэрчний эвлэл гэж орилж явсаар УИХ-д суусан С.Ганбаатар өөрийн боловсролын түүхээ үнэн биш гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн цор ганц улстөрч. Түүнд энэ намтар ч юм уу олон нийтийн хэл ам, хандлага нээх чухал биш. Амьдралынхаа 20 жилийн турш энэ улсын Ерөнхийлөгч болохоор мөрөөдсөн гэдгээ тэр бас нуудаггүй. Ер нь үзээтэй хүн дээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1985 онд Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль

1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1988-1989 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл

1989-1991 онд Политехникийн дээд сургууль

1991-1993 онд ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль

2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, Эдийн засгийн ухааны магистр

Ерөнхий сайдад “явах” шахсан “бидон” Д.Ганбатын боловсролын CV

Ардчилсан намыхан нэгэн цаг үед Д.Ганбатыгаа Ерөнхий сайдад ярьж хэлцэж байсан эртний сайхан түүхтэй юм билээ. Баянхонгороос бас ч гэж улс төрд нутгийнхны итгэлээ муугүй дааж яваа Д.Ганбат ажилдаа чигч шулуун. Хонгор нутгаас ЗХУ-д эрдмийн мөр хөөсөн тэрбээр МУИС-д мөн суралцсан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1969-1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль

1977-1979 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль

1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер

1997-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Эрх зүйч.

Ааш гэж адсага Б.Дэлгэрсайханы товчхон боловсрол

Цагдаа байсан залууд загнуулж төр бариулаад та нар ч дээ гэж Б.Дэлгэрсайхан үе үе гарч ирж уурласны дараа хүмүүс ам амандаа бувтнадаг. Тэр яалт ч үгүй хүчтэй мөнгөтэй ташаа тулан даналзаж байгаа. Сүгсэлзүүр маань Дорноговьтоо 10 жил төгсөөд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг дүүргэсэн юм билээ. Тэгээд л болоо. Сэргийлэгчээс ажлын гараагаа эхэлж улмаар бизнест хөл тавьсан түүнд номын мөр хөөх цаг зав олдоогүй бололтой.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль

1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн Хууль сахиулах их сургууль/, Хуульч

Уяач Ц.Туваан гишүүн эмч мэргэжилтэй

700+ адуутай догь уяач гишүүн 126 дунд нэг байгаа нь Ц.Туваан. Тэрбээр эмч мэргэжилтэй юм билээ. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ч юм уу ажиллаагүй. Түүний хувьд одоо цагт улс төрийн амьдрал нь буцалж байгаа. Болж л өгвөл ховонд орчих гээд “Ц.Туваан мэднэ” гэх сумны үзүүр чиглэсэн асуудлууд гарч л байдаг том улстөрчдийн нэг.  

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Ерөнхий боловсролын дунд сургууль

2000 онд АУИС, Хүний их эмч, бакалавр

Сайд асан Х.Тэмүүжин хуулийн магистр

Цаанаасаа боловсролтой ном уншдаг байрын харагддаг хүн цөөхөн. Угаасаа уншдаггүй бол мянга номтой зураг авахуулаад худлаа л гэсэн үг. Х.Тэмүүжин насаараа догь боловсролтой имижтэй сайд ч хийж явсан улстөрч. Түүний хувьд МУИС-таа хуулиар суралцжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил

1994 онд МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч /бакалавр/

1998 онд МУИС, Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны боловсролын магистр

Л.Энх-Амгалан ОХУ, АНУ, БНСУ-д боловсрол эзэмшжээ

Олон нийт Л.Энх-Амгаланг М-Си-Эс ээр нь илүү хардаг ч угтаа түүний ажлын гараа сэтгүүлзүйн салбараас эхлэлтэй. МОНЦАМЭ-гийн сэтгүүлч явсных одоо сошиал медиа, өөрийн намтар, мэдээллээ хүргэхдээ улстөрчдөөс арай ахисан төвшинд гаргадаг. Товчхондоо мэдрэмжтэй. Энэ бас түүний боловсролтой холбоотой. Гурван улсад номын дуу сонссон хүн өөр байлгүй л.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль

1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 25 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа