Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Баянхонгорт дэвшээд навсайтал ялагдсан Б.Батцэцэг хоёр дахиа дэвшин УИХ-д сонгогдож ирсэн. Бараг л Баянхонгорын хүн шиг болтлоо дээлнийхээ өнгийг гандтал явсны үр дүн л дээ. Хамт мөр зэрэгцэн дэвшсэн Г.Занданшатарыгаа тэр яагаад ч юм энэ удаад өмөөрмөөр санагдсан бололтой. Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж нүүрсний хулгайн хэргээ шалгуул гэж цочир сонин мэдэгдэл хийлээ.
Өөр нэг талаас нь харахаар энэ бүсгүй “том ах”-ын ойрын хүн. Ерөнхийлөгч гадаадад хаана л ажил албаар явна Б.Батцэцэг хамтдаа шахуу. Угаас Гадаад хэргийн сайд учраас хамт явахаас яах вэ. Гэхдээ тэдэнд үүнээс ч илүү холбоо хамаарал байдгийг түмэн мэдэх болсон цаг. Өөрөөр хэлбэл Б.Батцэцэг сайдын байр суурь “ах”-ын үзэл бодол байж болох талтай.
Ер нь манай хүүхнүүд энэ улс төрийн маргаанд хөөрхөн хөөрхөн дүрээ гаргаж л байна. Жишээ нь А.Ариунзаяа Д.Амарбаясгалантай угшил ярьвал нэг нутгийнх гэсэндээ гэнэн муурын нүд гарган өөрийгөө романтик хэмээн тодотгон цаагуураа Г.Занданшатарын эсрэг өгүүлбэрүүд хэлээд авах жишээний. Бусад нь зураг зодоон хоёрыг холоос харвал зүгээр гэсэн сэтгэлээр бүлх залгисан мэт л байна.
Б.Батцэцэгийн үйлдэл ямартай ч цочир сонин байлаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
