Г.Занданшатарын шунал Засгийн газрыг унагаах уу?

Г.Занданшатарын шунал Засгийн газрыг унагаах уу?

МАН-ын даргын сонгууль эцэстээ төрийн зовлон болон хувирсан. Давсан болон унасан талууд бүтэн долоо хоногийн турш тасралтгүй мэдэгдэл, мэдээлэл хийх нэрээр камерын өмнө сууж харилцан бие бие рүүгээ үгэн сум нүүлгэсэн ч өнөөдрийг болтол асуудалд цэг тавьж чадаагүй хэвээр байна. Эцэст нь засаг унах бүр даамжирвал УИХ ч тарж мэдэх нөхцөлд байдалд тулж ирлээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүдийн дунд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах акц эхэлсэн бөгөөд энэ ажлыг УИХ-д шинээр бий болсон “Нийслэлийн фракц” зохион байгуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланкан дээр Засгийг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аль хэдийнэ 46 гишүүн гарын үсгээ зурсан гэв. Хэрэв үнэхээр УИХ-ын 46 гишүүн гарын үсгээ зурсан бол Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгдүгээрт заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь бүрдсэн гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу гурав хоногийн дотор УИХ-д өргөн барих бөгөөд УИХ дээрх асуудлыг 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргана. Мөн УИХ-ын гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох бөгөөд шинэ Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилно хэмээн тодорхой заасан байдаг. Үүнээс үзвэл Г.Занданшатарын Засгийн газрын цаг аль хэдийн тоологдож эхэлсэн байна. 

МАН-ын даргын сунгаанд өвдөг шороодсондоо шаралхаж стандарт бус томилгоо хийж намынхаа асуудал, талцлыг төрийн зовлон болгосон Г.Занданшатар энэ удаад Ерөнхий сайдын суудлаасаа огцорвол юун Ерөнхийлөгчийн сунгаа, улс төрийн карьер нь төгсгөл болно гэсэн үг. Тоо бодъё. УИХ-д суудалтай улс төрийн таван намаас бүрдсэн 126 гишүүний 68 нь МАН-ыг төлөөлж байгаа бол АН 42 гишүүн, ХҮН 6, ИЗНН 4 үлдсэн 4 нь Үндэсний эвслийг төлөөлж буй. ХҮН болон ИЗНН-ын тухайд МАН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэчихсэн. Харин Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр баяр хүргээгүй ч аль хэдийнэ Г.Занданшатарын Засгийн газрыг “завсрын” гэж нэрлэсэн төдийгүй “хулгайч” сайд нараас бүрдсэн кабинет гэж тодорхойлсон зэргээс үзвэл Үндэсний эвсэл Засгийн эсрэг байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын 14 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжих дүр зураг харагдаж байгаа юм.

Харин АН-ын тухайд хуваагдмал байдалд орчихсон байгаа. Тэдний хувьд намын даргын суудлаа авчихвал Г.Занданшатарын Засгийн газартай хамтрах яриа хэлэлцээр хийсэн талаарх мэдээлэл ч хэвлэлд ил болсон. Гэвч тэдний хэлэлцээр талаар болсон тул шүд зууж байх магадлал өндөр. Мөн угаас Женко Х.Баттулга, О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр гэж хуваагдсан байсан АН-ын 42 гишүүнээс 20 орчим нь Засгийн газрыг унагахаар санал өгөх нь тодорхой. Ингээд бодохоор УИХ-д суудалтай улс төрийн таван намын гурваас 34 гишүүн бүрдэж байна. Багцаагаар бодоход дээрх 34 гишүүн дээр МАН-ын 68 гишүүнээс хэд нь Ерөнхий сайдыг хорхойтой араандаа зуусан байгаа нь нэгэнт ил тод болчихсон.

Тиймээс энэ удаагийн Засгийн газар унах нь бараг тодорхой болчихсон гэж хэлж болохоор дүр зураг харагдаж байгаа юм. Гагцхүү үүнээс өмнө Г.Занданшатарын аз таарч хэлэлцээр хийж чадвал аль алинаас нь урвуулах боломж бий. Гэхдээ шилний цаанаас чихэр долоолгодог технологид бага ангийн хүүхэд ч хууртахаа больсон тул найдвар тун бага. Юутай ч Ерөнхий сайд хувийн шунал хүсэлдээ хөтлөгдөн хэт иш мухаргүй аашилсан дээр нь шударга ёсны илдээрээ буруу хүнээ сонгосоноороо Засгийн газрынхаа хойдохыг өөрөө уншчихлаа. Гэвч хормой шуух болоогүй байна. Улсын нэгдүгээр хүн, Том ах гэж нэг хүн бий. Тэрээр өнөөг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байгаа. Хэрхэн юу бясалгаж, төлөвлөж суугаа нь сонирхолтой.

Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 25 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 38 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 55 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 55 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 38 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа