Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын “зэвүүн” зөгнөл: Г.Занданшатар бол өөрийн эрх мэдэлгүй Ерөнхий сайд. Өөрийн эрх мэдэлгүй Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж байсан хүний хувьд ийм засаг хамтрахгүй!

Төрийн ордонд улс төр “шатаж” байна. Ах намын өндөр албан тушаалтнууд бие бие рүүгээ тэсрэх бөмбөг авч шидэх нь холгүй явна. Энэ үйл явц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа бууж, парламентын гадна явсан Г.Занданшатар халааг нь авснаас эхтэй.

Улмаар тэрээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд болоод зогсохгүй намын дарга болно хэмээн зүтгэсэн. Гэвч намын даргын сунгаан дээрээ завгүй 100 хоногийн тайлангаа бахдан тавьсан. Харамсалтай нь намын даргын сонгуульд өвдөг шороодсон. Арга ч үгүй биз. Намын даргын сонгуулийн өмнө цаашид намдаа ямар өөрчлөлт шинэчлэл хийж, сонгуульд хэрхэн ялалт байгуулах бодлого төлөвлөлтөө ярихаас илүүтэй 100 хоногийн завгүй өдрүүдээ яриад зогсож буй түүнд итгэл үзүүлэх гишүүд цөөн байсан бололтой. Харин түүний эсрэг УИХ-ын дарга Б.Амарбаясгалан өрсөлдөж үүр шөнийн заагаар ялалт байгуулж тамгаа гардаж авсан.  

Ингээд тэдний улс төрийн зодоон ил цагаандаа гарсан байдаг. Энэ үеэр Ардчилсан нам МАН-ын зодооныг баясан харж далимаар нь чуулганыг “самарч” улсын ажлыг зогсоох тийш нь хэлбийлгэв. Харин шинэ Засагтай хамтарсан ХҮН, ИЗНН-ууд ажин түжин.

Тэдний дундаас “Завсрын Засгийн газартай хамтрахгүй” түс тас мэдэгдсэн Н.Номтойбаяр харин няхуур гэгч нь ажиглаж байх шиг. Түүний таамаг биелэлээ олох магадлал ч тун чиг ойрхон байна.

Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах хүсэлтэй байгаа саналаа хүргүүлсэн. Энэ дагуу Засгийн газарт хамтрах урилга авсан намууд эхнээсээ шийдвэрээ гаргаж улмаар ХҮН, ИЗНН-ууд саналыг хүлээн авсан байдаг.

Харин Үндэсний эвсэлийн тухайд тус саналаас татагалзсан.

Энэ талаар Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэхдээ, “Би ямар ч тохиолдолд  нэг сайдын сэтэр авахын тулд сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж явдаг хямдхан улстөрч биш гэдгээ хэлчих нь зүйтэй байх. Ажил үүргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд үр дүн гарах ёстой.

Хоёрт нь, Г.Занданшатар Ерөнхий сайд маань УИХ-ын гишүүн биш, улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүйрлэж хэлэх юм бол улс төрийн эрх мэдэлгүй Ж.Эрдэнэбатын кабиентад би ажиллаж байсан. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын тэргүүн улс төрийн эрх мэдэлгүй байх нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг.  Монголд өнөөдөр улс төр төдийлөн хөгжиж,  ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат, үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орны улстөрчидтэй харьцуулахад хол хоцрогдолтой явж байгаа.  Ерөнхий сайд Г.Зандашатарт улс төрийн эрх мэдэл одоогоор алга. Зүгээр нэг завсрын засгийн газар бүрдэх гэж байгаа бол би засагт орохгүй” гэж байв.

Н.Номтойбаярын хэлсэнчлэн Г.Занданшатар үнэхээр л улс төрийн мэдэлгүй Ерөнхий сайд. Ядахдаа Их хурлынхаа сонгуульд ялалт байгуулчихсан бол ингэж хэлэгдэхдээ хүрэхгүй байв. Түүнд харин нэг л зүйл бий. Төрийн тэргүүний дэмжлэг. Энэхүү дэмжлэгээр хаа хүртэл явахыг харах л үлдлээ.

Н.Номтойбаярын тухайд 80-аад оны төлөөлөл, баян айлын өв залгамжлагч, бие даасан эвсэлийн тэргүүн хамгийн чухал нь юм үзсэн толгой.

Тийм ч учраас ИЗНН-ын дарга Б.Батбаатар шиг цэцгэн настай, толгойгүй засагт хамтраагүй нь магад өнөөдрийн улс төрийн бужигнааныг зөгнөж байсных болов уу гэж уншигдаж байгаа юм. 

Хэрэв үнэхээр улс төрийн бужигнаан энэ хэвээр үргэлжилбэл, Г.Занданшатарын Засгийн газар унах эрсдэл өндөр байна.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 23 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 36 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 36 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа