Гараад ирээч Ерөнхийлөгч өө? Гадаа хүйтэн байна ...

Гараад ирээч Ерөнхийлөгч өө? Гадаа хүйтэн байна ...

Д.Амарбаясгалан аргагүй МАН-ын 300 мянга гаруй гишүүд дундаа нэр нөлөөтэй юм байна. Түүнийг МАН-ын даргаар ядах юмгүй сонгогдохыг бид харлаа, үзлээ. Гэвчиг Б.Энхбаяр нөгөө талаас тавьсан “сум”. Г.Занданшатар түүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд болгосон бол Д.Амарбаясгалан хариуд нь намын гишүүдийг удирддаг бяраа харуулж МАН-ын гишүүнээс хөөв.

Эргүүлээд Б.Энхбаярыг хөөхгүй л юм бол Хяналтын хороон дарга Б.Баярбаатарыг бүр даргаас нь огцруулах асуудал яригдаж байна. Г.Занданшатарыг тойрогтоо ялагдсаныг дурсахаас өмнө УИХ-д 4 дараалж сонгогдсоныг, Монголын төрд хамаг л том албан тушаалыг сорчлон ажилласан азтай одтой аавын хүү гэдгийг хэн ч дурсахгүй байна. Бас 2025 оны зургадугаар сард засгаа аваад наадамд нутгийн бөх, морь нь түрүүлж үнэхээр л түүний он цаг ирсэн мэт, өөрийнх нь хэлдгээр оюун санааны их ялалт ялгарлын мөч тохиосон мэт байсан даа.

Өөр нэг чухал сэдэв. Энэ богино хугацаанд Г.Занданшатарын Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөж чаджээ. 40 хоногийн дотор 80 тэрбумын орлого төвлөрүүлсэн, он дуусах үед 130 тэрбумд зорьж буй, 200 тэрбум ч болж болох талаар Г.Дамдинням сайд мэдээллээ. Ард түмэндээ 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх гээд эв зүйг нь олоод зүтгээд л байгаа юм байна гэж ард түмэн сэртэсхийн Г.Занданшатар руу эргэж харлаа. Г.Занданшатарыг огцруулах бичгийг СХД-ээс сонгогдсон Х.Нямбаатарын “пороро” П.Сайнзориг барьчихсан гарын үсэг цуглуулж явна. Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд баригдана аа гэж энэ. Нийслэлийн МАН-ын хороо гэж мөсөн уул байж байна.

Энэ мөсөн уулыг мөргөөд Г.Занданшатар “Титаник” шиг живэх үү тойроод гарах уу? Нийслэлийн МАН-ын хорооны эзэн хаан нь Х.Нямбаатар. П.Сайнзориг эрэг шураг л төдий юм. Шинэхэн гишүүнд ялгуусан түүхэн үйл явдал намтартаа нэмэх ховорхон тохиол гэчихсэн гүйж явна л даа. Д.Амарбаясгалан нүд нь эргэлдэж ихэд сандарсан байдалтай мэдэгдэл хийсэн, өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр. Найзыг нь ч хориод өөрийг нь ч хүн амины хэрэгт гүтгээд товчхондоо тахимаа өгчихгүй байгаад бухимдаж байна. МАН заалнаас дарга болж гарч ирсэн 80-аад оны залуусаа нэг их дээш нь гаргадаггүй. Одоогийн Дундговийн Засаг дарга тээр жил хотын даргаар заалнаас сонгогдсон ч сул талаар нь дайрч унагаад зогсохгүй намаасаа хөөж байв даа.

Гэвчиг хэсэг хугацааны дараа эргүүлэн авдаг л нам. Б.Энхбаяр ярсхийтэл нэг хүн мэт гараа өргөсөн гишүүдийн саналаар хөөгдсөн ч тэнгэрийн муу арилж намдаа эргэн орох нь цаг хугацааны асуудал. Эцсийн эцэст Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ганц үг хэлээд л энэ бүх байдал эмхэндээ орох учиртай. Түүнээс наана хэнбугай ч шийдэхгүй. Гараад ирээч Ерөнхийлөгч өө, гадаа гадаад орон шиг байна шүү. Энэ бүх гацалтыг арилгахгүй бол өвөл хүйтэн болно. 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 26 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа