П.Сайнзориг: Г.Занданшатарын Засгийн газар тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж байгаа учраас огцруулах бичиг бэлдсэн

П.Сайнзориг: Г.Занданшатарын Засгийн газар тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж байгаа учраас огцруулах бичиг бэлдсэн

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ. Учир нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж байгаа учраас ийнхүү түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзжээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, гарын үсгээ зураад байгаа ажээ. П.Сайнзориг гишүүн мэдээллийн эхэнд Засгийн газрар 100 хоногийн ажлын тайландаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ын багийг Монголын охид хожсон, улмаар дэлхийн аварга болсон, и-спортын “МонголЗ” баг дэлхийн аварга болсон, математик, шатар, чөлөөт бөх, боксоор Монголын залуучууд амжилт гаргаж байгааг “Засгийн газрын хийсэн агуу ажил мэтээр” олон нийтэд мэдээлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа залуучуудыг доромжлохоос өөр ажил хийсэнгүй хэмээн олон нийт шүүмжилж буйг тодотголоо.

Тэр ч бүү хэл, өмнө нь эрэл хайгуул хийж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байсан “Оюут” ордыг энэ Засгийн газар нээсэн мэтээр худал ярьсан. Бодит байдалд “Оюут” Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуул явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг тооцон нээсэн байжээ. Улмаар Үндэсний баялангийн санг бодитой амилуулах яриа хэлэлцээрүүд зонсонги байдалд орсон, стратегийн ордуудын 34 хувийг эзэмших, эсхүл үр өгөөжийг хүртэх асуудал ч худлаа болж буйг тэрбээр тодотголоо. Түүчнлэн Г.Занданшатарын Засгийн газраас улс орны эдийн засгийн талаар өгч буй мэдээллүүд ч бодит байдалтай нийцэхгүй, зөрүүтэй, худлаа байгааг тодотголоо. Тухайлбал, 2026 оны төсвийн төсөлд АЕГ-аас өгсөн дүгнэлтэд “Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1.662.1 сая ам.долларын алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945.0 сая ам.доллар болж, 40.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй байна” гэж дүгнэсэн. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс валютын нөөцийг Монголбанкнаас 5.7 тэрбум доллар гэж зарласан ч үнэндээ энэ нь гаднаас босгосон буюу эргэн төлөгдөх ёстой бондуудын болон арилжааны банкуудын валютын үлдэгдлийн нийлбэрийг нийлүүлэн зарлаж иргэдийг төөрөгдүүлэн хуурсан. Түүнчлэн экспортын орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хэдийнэ хасах дүн рүүгээ орсон.

Тийм ч учраас дахин нэг оффтейк 1.0 тэрбум ам доллар босгох гэрээг байгуулахаар төсвийн хуулийг дагалдуулан УИХ-ын тогтоол өргөн барьсан нь үүнийг нотолж байна. Мөн ЭТТ-н Худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулж “Чалко”-гоос зээл авахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Өмнөх оффтейк гэрээнүүдийн балаг дуусаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл хийж байгаа нь Монгол Улсын ирээдүйг дуусгаж байгаа үйлдэл юм. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсны 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт бөгөөд зуданд алдсан малын тоог эдийн засгийн алдагдал гэж үзэхгүй боловч шинэ төлийг эдийн засгийн өсөлтөд тооцож буйтай л холбоотой.

Тэгэхээр эдийн засгийн өсөлт 2 хувиар л тэлсэн, үүн дотроо уул уурхайн салбар ердөө 1 хувийн өсөлт үзүүлжээ. Товчхондоо, өнгөрсөн жилийн өдийд бараг 16 хувиар өсөж байсан бол өнөөдөр энэ тоо 8 дахин буурсан гэдгийг ч хэллээ. Ерөөсөө Г.Занданшатарын зарлаад буй эдийн засгийн өсөлттэй холбоотой дүн мэдээнүүд нь 6 дугаар сарын 30-ны байдлаар буюу улсын хоёр дугаар хагасын тоо буюу зургадугаар сард байгуулагдсан гэхээр бусдын хийсэн ажлыг л өөрөө хийсэн мэтээр яриад байгааг тодотголоо. “Бодит байдал дээр төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, тендерүүд бүгд зогссон, Төрийн сангийн данс улайсан байна. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх дээр тулж ирсэн байна. Монгол Улс дампуурах ирмэгт ирсэн учир ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт орох эсэх асуудал яригдаж байна. Энэ бол эдийн засаг сайжраагүйн дохио.

Ахмадуудын тэтгэвэр амьжиргааны наад захын хэрэгцээндээ хүрэлцэхгүй, багш нар баярын өдрөөрөө цалингаа нэмүүлэхээр жагсах хэмжээнд хүртэл нөхцөл байдлыг дордуулсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Энэ бүхэн харин бодит болоод байгаа нь нууц биш” хэмээлээ. Төрийн данхар бүтцийг цомхон болгоно гэж амлаж байсан ч дарга нарыг бус жирийн төрийн албан хаагчдыг олноор халж байна. Харин ах, дүү, туслах, жолоочоо элчин сайдын яам, консулын хариуцлагатай албанд томилж байна. Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг жил дамнуулан хувааж өгнө гэж төсөвт тусгасан ч сайд нарын сонгогдсон тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ихээр тавигдсан байна хэмээн мэдэгдээд байна.

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа