Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын шартай гишүүд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын шартай гишүүд

 МАН-ын даргын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүд болон Бага хурлын гишүүд хэнийг дэмжиж байгаагаа жигтэйхэн нууж хаагаад л ичингүйрч байв. Гэтэл сүүлийн хэд хоног МАН-ын хагарал улам ширүүсч цаг хугацааны эрхээр хэн нь хэнд “ажилладаг” нь ил болов.

Өөрөөр хэлбэл, хоёр талууд ээлж ээлжээр сүрэглэн гарч ирж тайлбар хийж, нэгнээсээ өрсөж гарын үсэг цуглуулж явна. Яг л уралдааны морьд шиг.

Тухайлбал, Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцынхан “бид хамтдаа” хэмээн ил цагаан инээмсэглэн гарч ирлээ. Тэд УИХ-ын дарга Б.Амарбаясгаланг суудлаас нь буулгах нэгдмэл зорилготой аж.

Товчхондоо бол төрийн ордон дотор “Засаг огцор” болон “Д.Амарбаясгалан огцор” гэсэн хоёр баг хэн нь ялахаа ясаа цайтал үзье гэдэг дээр ирснээ ил шулуухан илэрхийлчихлээ.

Эхлээд Еөк ахлагчтай “Д.Амарбаясгалан огцор” фракцийн нэрсийг энд сийрүүлье.

• Гадаад харилцааны сайдын өндөр албыг хамгийн олон жил хашиж буй Б.Батцэцэг. Тэр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамгийн ойр байдаг хүн гэдгээ өөрөө ч нуухгүй хэлдэг нэгэн.  

• Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн халааг авч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн их хайр халамжийг хүртэж яваа азтай хүү Н.Учрал. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулсан гэгддэг. Хаана ч нуруу алддаггүй тэрбээр өнгөрсөн Ерөнхий сайдын үед ч кабинетын зарчим ярьж явсан бол одоо ч энэ зарчмаа ярьсаар яваа. Тэргүүн Шадар сайд Н.Учрал магадгүй МАН-ын дараагийн дарга болох өндөр магадалтай “тамга хөзөр” ч байж болох.  

• Ерөнхий сайд Г.Занданшатараас том шагнал авсан Б.Энхбаяр. Улс төрийн халуун шуурганаар уур уцаартаа багтаж ядсан Ерөнхий сайд эсрэг талаас ирэх хэл амыг үл ажран Б.Энхбаярыг Хууль зүйн сайдын албан тушаалаар шагнаж олныг ангайлгаж орхисон. Албан тушаалаа хашиж яваа Л.Мөнхбаатар сайд хүртэл шоконд орсон. Одоо ч гомдол нь тасраагүй яваа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр анх Б.Амарбаясгаланг нүүрсний хулгайч гэдэг хэрүүлийн алимыг эхлүүлсэн үр нь билээ.  

• Соёлын сайд Ч.Ундрам, Батлан хамгаалахын сайд Б.Батлут, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр  зэрэг шинэ сайдуудаар Ерөнхийлөгчийн фракц үргэлжилнэ. Шинэ сайдууд бялуугаа хүртсэн юм чинь бас эзнийхээ төлөө тэмцэх нь зүй ёсны хэрэг ээ.   

• Сүүлийн үед олны хайрыг татах болсон ЦХИХХ-ны сайд Э.Батшугар. Танхимынхан нь түүнийг боловсролтой, хүмүүжилтэй кандидат гэж магтдаг. Түүний аав Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багт урваж гар барилцсанаас хойш Э.Батшугарын карьер жинхэнэ сум шиг хурдалж яваа.  

• Фракцын гишүүнээ өмөөрч намаасаа гарахаа айлгасан шинэ гишүүд.  УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн  газарт тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдож, улс төрд танигдаж эхэлсэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хүн гэгддэг. Дараагийнх нь Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад багтаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан. Мөн “MCS”-ээс 15 тэрбум төгрөгийн авлагатай. 

• Мэдээж хуучин бууны хугархайнууд. Төрд олон жил бугшиж сайн муу, сайхан муухайгийн аль нь ч наалдахаа больсон сайдууд. Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн гэх мэт. Угаасаа, Еөкийн фракцынхан эртнээс л 70-аад оныхноор багаа бүрдүүлж ирсэн.  

• Энд Ерөнхийлөгчийн төрсөн дүүг дурьдахгүй байж үл болно. УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр. МАН-аас ахынхаа унаган тойрогт өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон.

МАН-ын хагарал зодоон ил цагаандаа гарч шадар цэргүүд нь рингэн дээр гараад ирчихлээ. Одоо Монголчуудын хэлдгээр зүгээр талцаад зодолдох л дутуу байх шиг. Ямартай ч хэрүүл, зодооноо яаралтай нэг талдаа багтаагаад төрийн ажилдаа орохгүй бол өвөл айсуй гишүүд ээ!

Бид “Засаг огцор” фракцид ямар гишүүд багтаж буйг уншигч та бүхэнд цувралаар хүргэх болно.

 

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 23 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 36 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 36 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа