Долоон саяын цалинтай С.Цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгийг “АД ҮЗЭВ”   

Долоон саяын цалинтай С.Цэнгүүн гишүүн хүүхдийн мөнгийг “АД ҮЗЭВ”  

Парламентын хамгийн балчир улс төрч С.Цэнгүүн ямар сэдвээр сенсаацлахаа харин чиг мэддэг нэгэн бололтой. Ордон дотор гарын үсэг цуглуулах марафон болж байх хойгуур “хүүхдийн мөнгө хасах” талаар ярьж олны анхаарлыг төвөггүйхэн өөр дээрээ аваад ирлээ.

Тэрбээр "Хүүхдийн мөнгийг болъё" гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Хүүхдийн мөнгөнд 1 их наяд төгрөг зүгээр хэрэглээний зардал болоод л гарч байгаа. Дэлгүүрийн нэг тор дүүргэж чадахгүй хиймэл мөнгө” хэмээн шүүмжилсэн юм.

Өөрөө 7 саяын цалин авч, улаан хивсэн дээр гунхаж яваа цэмцгэр гишүүн Долоон буудал, Далан давхрын амьдарлыг яахан төсөөлөх билээ.

Хүүхдийн мөнгө бол эмзэг сэдэв. Багш, эмч нарын цалингийн асуудал хурцаар яригдаж буй энэ үед хүүхдийн мөнгийг хөндөнө гэдэг гал дээр тос нэмж буйтай адил юм.

Нэгэн түүх сөхье. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа тухайн үед 30 гаруйхан суудалтай байсан АН Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг санаачилж, Хүүхдийн 10 мянгыг олгодог болсон. Хоёр сонгуулийн дараа 20 мянга болгож, сүүлд МАН эрх барьж байхдаа цар тахлын үед 100 мянга болгосон байдаг. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн поп ажлуудын бас нэг онцлох нь гэж болно. Товчхондоо Хүүхдийн мөнгөний үндэс мөчрийг АН гаргаж ирсэн гэдгийг сануулах нь зүй.

Хүүхдийн мөнгийг ад үзээд амжилт олсон түүх гэж “үгүй”

Хүүхдийн мөнгийг танах асуудал өмнө яригдаагүй биш яригдаж байсан сэдэв

• 2022 онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар “Халамжаас хөдөлмөр рүү, хадгаламжаас хуримтлал руу” хэмээх төсвийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж байв. Энэ хүрээнд Засгийн газар Хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлж насанд хүрэхэд нь нэг дор олгох, 100 мянган төгрөгийг бууруулж 20 мянган төгрөг болгох тухай асуудлыг ч хөндсөн удаатай. Гэвч тухайн үедээ хүүхдийн мөнгийг хуримтлал болгох нь хүний суурь эрхэд халдаж байгаа үйлдэл хэмээн нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан.

• Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Баасандорж Хүүхдийн мөнгийг болиулж "Сургууль, цэцэрлэг шинээр барих, багш нарын цалин нэмэх"-д зарцуулах талаар цахим өргөдөл санаачилж байв. Энэ санаачилга ч мөн үр дүнд хүрээгүй байдаг.

• 2024 оны 10 сард УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд "Хүүхэд хөгжлийн карт" олгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж байсан. Тодруулбал, 6-18 насны хүүхдүүдийг соёл, спортын сургалтад хамруулах зорилгоор сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлнэ гэсэн заалтыг төсөлд тусгасан байдаг. Гэвч Улс төрийн хүрээнд уг шийдлийгАрдчилсан нам орон нутгийн сонгуулийг угтаж иргэд, сонгогчдын итгэлийг олж, оноо авах гэсэн арга хэрэгсэл гэж шүүмжилсэн  бол харин эдийн засагчид төсвийн зардлыг томруулсан, эрсдэл бүхий тооцоололгүй "поп" амлалт хэмээн үзэж байв. Ингээд энэ төсөл бас л амжилт олоогүй.

Энэ мэтчилэн хүүхдийн мөнгийг өөр арга хэлбэрээр олгох гэсэн, танах гэсэн олон арга хэлбэрүүд ихэвчлэн бүтэлгүйтэж ирсэн. Нурж унадаг гэсэн үг. Учир нь манай улсад хүүхдийн мөнгөөр амьдарлаа залгуулдаг олон зуун мянган айл өрх байдгийг нуух юун. Эцэст нь хэлэхэд Монгол улс одоохондоо ядуурлаас ангижраагүй байна. Үнийн хөөрөгдөл дээр нэмээд цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгаа эдгээр хүнд өдрүүдэд Хүүхдийн мөнгийг хасах асуудал яривал иргэд уурсах нь тодорхой. Нэг үгээр, цаг нь болоогүй гэсэн үг юм.

 

М.Үүрийнтуяа

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 27 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 40 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 58 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 58 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 40 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа