Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажилласан рекорд

Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажилласан рекорд

Монгол оронд ардчилсан хувьсгал ялснаас хойших 35 жилд бид бие даасан, хараат бус гадаад бодлого явуулсаар ирсэн. Гадаад бодлогын асуудлаар улс төрийн ямар ч хүчин засгийн эрхэнд гарснаас үл хмааран зөрчилдөөн хэзээ ч гарч байгаагүйгээрээ Монголын гадаад бодлого чиг шугмаа барьсаар ирсэн нь ардчиллын том ололтуудын нэг юм. Үүнийгээ хэзээ ч алдаж болохгүй. Энэ хугацаанд гадаад харилцаанд  өөрчлөлт, шинэчлэлт их хийгдлээ,  ололт амжилт ч их байлаа.

Гадаад бодлогын залгамж чанар тухайн цаг үед Гадаад харилцааны сайдаар хэн ажиллаж байгаагаас хамааралтай байсан нь бодит үнэн. Энэ хугацаанд мэргэжлийн дипломатч, өөр салбарын хүн, эмэгтэй сайд нар ажиллаж ирсэн, үр дүнтэй, мэдэгдэхүйц бодитой ажил хийсэн нэгэн ч бий, тийм хүн гадаад хэргийн сайдаар ажиллаж байлуу гэж анзаарагдалгүй өнгөрсөн нэгэн ч бий.

Өнөөдөр   улс орны дотоодод тогтворгүй байдал газар авч, эрх барьж буй улс төрийн хүчин дотроо зөрчилдөөн төрийн хямралын түвшинд хүрч, бие биеэн рүүгээ дайрах, муу муухайгаар дуудах, харлуулах явдал газар авсаар байна. Аль ч төр засаг солигдох үед Монголын гадаад бодлого, тухайн салбарыг тэргүүлж байгаа сайд руу дайрч давшилж ажил мэргэжил үнэт зүйлсээр нь доромжилж байсан тохиолдол бараг үгүй. Гэтэл Гадаад харилцааны Батцэцэг сайд руу хэрээс хэтэртэл нийгмийн сүлжээгээр гүтгэх, нэр нүүрээ нуусан хаягуудаас доромжлох нь хэвийн хэмжээнээс хэдийнээ хальсан тул гадаад харилцааны асуудлаар судалгаа хийдэг, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд түүний талаар бодит үнэнд ойртох дүгнэлтийг хийх ёстой гэж үзэж байна.

 Б.Батцэцэг сайдын үеийн гадаад харилцаа гэж Монголын гадаад бодлогын салбарт түүх болж үлдэхүйцээр хийсэн ажилтай, онцгой сайн үүргээ гүйцэтгэн ажиллаж байгааг энэ салбарынхан маргахгүй хэлнэ. 

Тэрээр 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021 оноос Гадаад харилцааны сайд, нийтдээ Гадаад харилцааны салбарт 10-аад жил тасралтгүй ажиллаж байна. Ардчиллын 35 жилийн хугацаанд ийм урт хугацаанд нэг салбарт тогтвортой ажилласан улс төрч нэг ч байхгүй. Ингэхдээ гадаад харилцааны салбарт дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, дорвитой шинэ зүйлс хэрэгжүүлсэн нэгэн юм. Товч дурдъя.

  1. Монгол Улсын гадаад харилцаа 2 талын урсгалтай болсон. Бид өөрсдөө голцуу гадаадад айлчилж, заримдаа гуйж гувшиж очдог байлаа. Гадаадаас дээд, өндөр түвшний айлчлалаар жилд ердөө 1, цөөхөн тохиолдолд 2 орноос зочин төлөөлөлгч хүлээн авдаг байсан юм. Гэтэл Батцэцэг сайдаар ажилласан  хугацаанд “чанарын өөрчлөлт” гарсан. Зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд ХБНГУ, Франц, Вьетнам, Казахстан, Швейцарь зэрэг орны Ерөнхийлөгчид, Ромын пап манайд айлчилж, 2024 онд Бутаны хаан, 2025 онд Японы эзэн хаан Монголын үндэсний их баяр наадмаар хүндэт зочноор  айлчилж, бидний гадаад бодлогын нэр нөлөөг батлан илэрхийлсэн явдлууд болсон. Бид очих төдийхөн бус, Монгол улсад нэг жилд ирэх дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн тоо бидний очихоос ч илүү нэмэгдэх хандлагатай болсон. Энэ бол гадаад харилцаанд гарч байгаа чанарын чухал өөрчлөлт юм. Нөгөөтэйгүүр улс орноо, гадаад бодлогоо нөгөө талдаа  зөв таниулж ойлгуулж чадаж буй Батцэцэг сайдын ажлын үр дүн гэж томъёолж болно.
  2.  
  3. Өөр нэг чухал зүйл бол 3 дахь хөршийн бодлогын чиглэлд гарсан өөрчлөлт юм. Бид нэг хэсэг 3 дахь хөршийн бодлого гэхээр юуны түрүүнд Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхэд анхаарч байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд дээрх орнуудын зэрэгцээ Азийн орнууд, ялангуяа Зүүн Өмнөд Ази, Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарч Индонези, Тайланд, Төв Азийн 5 оронтой өндөр дээд хэмжээнд төлөөлөгчид харилцан айлчилж, олон тооны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж, харилцааны эрх зүйн үндсээ бэхжүүлсээр байна. Нэг үгээр хэлбэл 3 дахь хөршийн шинэ бүлэг улстай харилцааны бат бэх үндэс суурийг тавьсаар байгаа нь маш чухал. Нэг хэсэг хүмүүс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хуучинстаны улсууд бол ардчилалгүй, хөгжил муутай, тэдгээртэй харилцаа хөгжүүлж яах гэсэн юм, мөнгө үрж дэмий зарлага гаргаж байна гэж шүүмжилж байсан. Одоо ч тэгж байгаа. Эдгээр станы улсууд бол түүхэн цаг үед Их Монгол Улсын харъяанд аж төрж байсан, бидэнтэй зарим талаараа ураг төрлийн холбоотой, түүх, соёл, ёс заншлаараа ч холбогддог, бидний хөрш улсууд гэдгийг мартаж болохгүй. Энэ бол Батцэцэг сайдын алсыг харсан, байгаа оносон гадаад харилцааны зөв бодлого мөн.
  4.  
  5. Олон талт хамтын ажиллагааны чиглэлээр томоохон арга хэмжээ хэрэгжсэн.  Сүүлийн 2-3 жилд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын төрөлжсөн хэд хэдэн байгууллагын захирлууд манайд айлчиллаа. Олон тооны хурал, чуулга уулзалтыг санаачилж өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулсан.  Тухайлбал,”Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг дурдаж болно. Дэлхий дахинд Төв Азийн гүнд орших Ардчилсан Монгол Улсыг тунхаглан  таниулах, аюулгүй байдлаа бэхжүүлэхэд энэ арга хэмжээнүүд онцгой ач холбогдолтой.
  6.  
  7. Гадаад харилцаанд хүний нөөцийг бэхжүүлэх, тэдний тогтвортой ажиллах нөхцлийг хангахад Батцэцэг сайдын хүчин чармайлтыг яамны хамт олон талархалтайгаар хүлээн авч, энэ чиглэлд хийсэн ажлыг нь чин сэтгэлээсээ дэмжиж байдгийг тэмдэглэх учиртай. Гадаад томилгоог шударга явуулах, мэргэжлийн дипломатуудыг томилох, тэднийг мэргэжил, албан тушаалдаа ахиж дэвших боломжоор хангаж байгаа нь гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, туршлагатай менежерийн зоримог үйлдлүүдээс харагддаг. Дарга нарыг шагнаж томилдог хандлага үлэмж хэмжээнд буурсан байдаг юм.   

Батцэцэг сайд өөрийнх нь талаар гарч буй сөрөг мэдээлэл, шүүмжлэлд тайлбар өгч байхыг би нэгээхэн ч хараагүй юм байна. Магадгүй гадаад бодлоготой холбоотой асуудал бүрт тайлбар өгөх, залруулга хийх нь эргээд гаднын орнууд бидний эсрэг ашиглах хөшүүрэг болох эрсдлийг тооцож байгаатай холбоотой болов уу. Туршлагатай, алсын хараатай,  даруухан энэ эрхэмсэг  хатагтай Монголын гадаад бодлогын залгамж халааг авч явж чадаж байгааг мэргэжлийн дипломатууд санал нэгтэй хэлнэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй бодит үнэн юм.

Г.Дорж

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 23 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 37 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 54 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 37 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа