Д.Амарбаясгалангийн фракц: Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу гишүүд

Д.Амарбаясгалангийн фракц: Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу гишүүд

УИХ-ын даргын фракцид залуу гишүүд илүүрхэж байна. Ёстой нөгөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй нөхдүүд. Ялалтын туг атгахын төлөө улайрч байгаа хэдий ч угтаа тэдний хөндөж буй сэдэв нь чухал. Ямартай ч Д.Амарбаясгалангийн фракц өрсөлдөгчөөсөө нэг алхамаар түрүүлж байгаа. Учир нь өчигдөр /2025.10.07/ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-д албан ёсоор хүргүүлсэн.

Бид өмнөх нийтлэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын гишүүдийн мэдээллийг хүргэсэн. Харин одоо Д.Амарбаясгалангийн фракцын гишүүдийг товч базъя.

  • Хэвлэл мэдээллийнхэн рүү жаахан шатсан ч залуу насны халуун цус нь булгилаж яваа хуульч П.Сайнзориг. Түүнийг улс төрийн хүрээллийнхэн төдийгүй хууль зүйн салбарынхан сайн хуульч хэмээн хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Угаас хуулийн хүрээнд гэж ярих дуртай тэрээр энэ удаад уурсан, улайран тэмцэж, гол дүр бүтээж буй. Өрсөлдөгч тал түүний энэ байр суурийг сайдын суудал горилж хэмээн харлуулж буй. Үнэндээ тэрээр Хууль зүйн яаманд мэргэжилтнээс Төрийн нарийн хүртэл дэвшиж, тавилга болтлоо ажилласан нэгэн. Бурууд нүд хурц тэрээр энэ удаад АМНАТ-ын асуудлыг хөндөж шүгэл үлээсэн нь ядахдаа л барьцтай, хуулийн гарц гаргалгаатай асуудлаар Засгийг огцруулах гэж буйгаараа нөгөө талаас тохой илүү юм. Чухам энэ асуудлаараа өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн  Засгийн газрыг огцруулах санал гаргаж гарын үсэг цуглуулж УИХ-д хүргүүлээд байна.
  •  
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа. Түүний хувьд фракцынхаа хамт олон дундаа арай удаан улс төрийн халуун тогоонд буцалж яваа туршлагатай кандидатын нэг. Цагтаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар хүртэл ажиллаж явсан удаатай. Тэрбээр МАН-ын бага хурлын өмнө ч Б.Амарбаясгаланг дэмжиж буйгаа ил цагаан зарлаж явсан.  Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах саналтай байгаа УИХ-ын даргын фракцын нэгэн тод өнгө юм.

  • Эзнээ өмөөрч Б.Энхбаярыг шөнө дөлөөр намаасаа хөөсөн Б.Баярбаатар. Түүний хувьд УИХ-ын гишүүн бөгөөд Ёс зүйн дэд хорооны дарга. Эрх мэдлийнхээ хүрээнд МАН-ын даргын сонгуулийн дараа МАН-ын Хяналтын ерөнхий хороог хуралдуулж Б.Энхбаярыг намаасаа хөөсөн юм. Ингээд улс төрийн зодоон илүү даамжирсан гэж хэлж болно.  

  • Сүүлийн өдрүүдэд боловсрол, мэдлэгээрээ олны анхаарлыг ихэд татаад байгаа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц. Түүнийг Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсанд багагүй хүн мэл гайхсан. Гэтэл хариуд нь, “МАН-ын Бага хурлын үеэр Д.Амарбаясгалан нэр дэвшигчийг дэмжсэн. Учир нь, яамдын тоог 12 хүртэл болгож цөөлнө, агентлаг болон төрийн өмчит байгууллагын тоог 30 хувиар цөөлнө гэсэн. Би энэ асуултыг Г.Занданшатар нэр дэвшигчээс асуусан, тодорхой хариулт байгаагүй. Би бол төр цомхон байх ёстой, төрийн өмчит байгууллагын завхайрлыг арилгах ёстой. Ингэж байж багш, алба хаагчдын цалин, тэтгэврийг нэмнэ” хэмээн ухаантай гэгч нь товч бөгөөд тодорхой хариултыг чулуудчихав. Залуу гишүүд ч донжтой байна шүү.

  • УИХ-ын гишүүн Э.Болормаа, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, М.Мандхай тэргүүтэй шинэ гишүүд. Тэд парламентад анх удаа сонгогдсон хэдий ч нэр мөр хоёр нь харагддаггүй гишүүдийг бодвол дуу хоолойгоо олонд хүргэдэг хүмүүс. Холбоо хамааралын тухайд онцолбол, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Админерал” компаниас хувьцаа эзэмшдэг гэх яриа байдаг.

Залуу гишүүд хүчтэй, зоригтой байна. Асуудал хэрхэн намжихыг үл мэдэх ч тэд хэнд ч бууж өгөхгүй гээд нэгэнт шийдчихэж. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын хэлдгээр “Ах нар хэзээ эморч дуусах юм бол доо”. Ард нь бүхэл бүтэн улсын төсөв тэднийг хүлээж байна. Дээрээс нь, өвөлжилт хэцүүдэх нь.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

12 цаг 25 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 56 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

14 цаг 39 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа