Бортээгийн ордод хайгуул судалгаанаас өөр ажил хийгдээгүй

Бортээгийн ордод хайгуул судалгаанаас өөр ажил хийгдээгүй

Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа томоохон орд газруудын нэг нь Тавантолгой. Тус нүүрсний бүлэг ордод төр, хувийн хэвшил, орон нутгийн хувьцаа эзэмшил бүхий компаниуд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүнээс хамгийн том нь “Эрдэнэс Тавантолгой” ХК.

Монголын нүүрсний экспортын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг аж ахуйн нэгж. 1072 хувьцаагаар дамжуулан Монгол Улс иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигч болж, ашигтай ажилласан жилүүдэд нь ногдол ашиг авч ирсэн. Нүүрсний үнэ өндөр жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК өрөө дарж, алдагдлаас гарч, ашиг ярьдаг. Тавантолгойн ордын нөөц, бодит чадавхыг шинэчлэн тодорхойлж, Оорцог, Цанхи, Бортээгийн талбайд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жилүүдэд хийсэн. Үр дүнд нь нөөцөө 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, Тавантолгойн ордын нөөц баялгийг 6.3 тэрбум тонноос 8.1 тэрбум тонн болгож батлуулсан. Ордын нөөцөө 29 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Үүнд нь Бортээг бүтнээрээ орж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нэр холбон бичээд буй Бортээг нь хайгуул, судалгааны түвшнээс цааш хэтрээгүй байгаа орд газар юм. Битүү орд гэж хэлж болохуйц. Уг ордоос нүүрс олборлоогүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК баталгаажуулж, мэдэгдэл хүртэл гаргасан байсан. Бортээгийн уурхай бол “Эрдэнэс Тавантолгой” олборлолт хийж буй Цанхийн уурхайн дараа орох, 2.3 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй талбай. 2.3 тэрбум орчим тонн нөөцийнх нь 1.5 тэрбум нь эрчим хүчний нүүрс. Манай улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Гэвч үнэ хямд, эдийн засгийн үр ашиг бага, олборлолт, тээвэрлэлтийн зардлаа дийлэхгүй хэмээн компаниуд үздэг. Тийм болохоор олборлох бус овоолж ирсэн нь их. Харин эрчим хүчний станц байгуулах замаар ирээдүйд үнэ цэн нэмэх, үр ашгийг нь сайжруулах гарц гаргалгаа байгаа юм.

Эрчим хүчний нүүрсээс цахилгаан гарган авч, Зүүн Азийн зах зээлд экспортлох амбиц Монгол Улсад байдаг. Бортээгийг ашиглах санаачилга ковидын өмнө анх яригдаж эхэлсэн. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг батлагдаж, гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендер хоёр ч удаа зарлагдаад цуцлагдаж байсан удаатай. Гурав дахь удаагийн тендер шалгаруулалтад МТАС гэж түншлэл шалгарч, “нүүрсний хулгай”-д УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хүчээр наах оролдлого эндээс эхэлдэг.

МТАС түншлэл нь Админерал, Монголиан Контракс Майнинг Сервис, Спейшл Майнинг Сервис, Таван хур гээд 4 компанийн нэгдэл юм. Түншлэлд багтсан компанийн нэг нь “нүүрсний хулгай”-д сэрдэгдэх “Админерал”. Бортээгийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Эрдэнэс Тавантолгой” эртнээс төлөвлөж, тендерт шалгарсан талуудтай гэрээ байгуулсан ч 2024 оны нэгдүгээр сард уг гэрээг цуцлах УИХ-ын тогтоол гарсан юм. Цуцлах шалтгаан нь улс төр байсан. Улс төрөө даалгүй уг гэрээ буцсан.

Түншлэлд багтсан “Админерал” компани хуурай аргын нүүрс угаах үйлдвэр барих 35 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч эрх нь мөн л цуцлагдаж, түншлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ царцсан юм. МТАС түншлэл нь Бортээгээс нэг ч тонн нүүрс олборлох ажил хийгээгүй бөгөөд гэрээ дуусгавар болсноор цаашдын хамтын ажиллагаа нь зогссон байдаг. Ашиглаагүй, олборлоогүй талбайд “нүүрсний хулгай” гэж ярих өнөө оновчтой юу... “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд Бортээгийн орд бүрэн бүтэн хэвээр, эндээс улс хохирсон, нүүрс олборлосон зүйл байхгүй. Үнэн энэ бөгөөд баримтууд нотолж байна. Бортээгийн тендерт шалгарсан МТАС түншлэл ч үйл ажиллагаагаа эхлээгүй, харин өнөөдрийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн хүчийг сулруулах, нэр хүндийг нь сэвтээх, “нүүрсний хулгай”-тай холбох, гүжирдэн гүтгэх нэг шалтаг болгож л иржээ.

Яагаад түүнийг "Админерал” болон “нүүрс хулгай” руу чирэх болов. МТАС түншлэлд багтсан “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Ламжав нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах. Төрсөн ах дүүс тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нутаг нэг, Говь-Алтайнх гэсэн үндэслэлээр хардагдах, хамтад нь “нүүрсний хулгай”-д гүжирдэх өнөөдрийн улс төр эхэлсэн байдаг. Тавантолгой ордын Цанхийн зүүн, баруун уурхайд “Эрдэнэс Тавантолгой” компани одоо олборлолт явуулж, ирээдүйд олны анхааралд өртсөн Бортээг, Оорцогийн талбайд олборлолт явуулахаар төлөвлөж буй. Төлөвлөгөөнд тусгагдсан, тендер шалгаруулалтаар байгуулсан гэрээ нь цуцлагдсан нүүрсний талбай бүхий ордууд ашиглалтаа хүлээж байна.

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

11 цаг 30 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 1 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 1 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа