Хөшигний ард: Эцэст нь баруун жигүүрээс Н.Учрал, зүүн жигүүрээс Г.Тэмүүлэн нар МАН-ын дарга, Ерөнхий сайдад хүч үзэх магадлалтай

Хөшигний ард: Эцэст нь баруун жигүүрээс Н.Учрал, зүүн жигүүрээс Г.Тэмүүлэн нар МАН-ын дарга, Ерөнхий сайдад хүч үзэх магадлалтай

-70-аад оны кандидатууд цуглаж Б.Амарбаясгалантай хүчээ нэгтгэжээ-

Улс төрийн ороо бусгаа үйл явдлын энэ их элсэн шуурганаар ард түмэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ихэд хүлээж буй аятай. Түүнийг гарч ирж намын нөхдөө эмхэлж, төрийн ажлаа цэгцлэхийг хүн бүр нууцхан хүлээж байх шиг. Харин улсын нэгдүгээр хүн маань энэ удаад хөшигний цаана үлдэхээрээ үлдэхээр шйидсэн байж магадгүй байна, юутай ч өнөөдрийн хүртэл нэг зураг сторидсоноос өөрөөр өнгөрсөн хугацаанд ямар ч үг, үйлдэл хийсэнгүй. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд Г.Занданшатар, Б.Амарбаясгалан нарыг өөрсдөө учраа олоорой гээд орхисон аж.  

Дэлгэрүүлбэл, МАН-ын Бага хурлын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын даргын болзол хангасан Б.Амарбаясгаланд баяр хүргэж зурвас илгээсэн юм байх. Үүнийг нь нэг “ховч” нь Г.Занданшатарт үзүүлчихсэнээс тэрээр уурсан шуудхан Бага хурлаа орхиж гарсан. Улмаар найз дээрээ очиж ихэд уурсан “Би одоо Ерөнхий сайдаас буувал хэн ч биш болно, намайг одоо яах гэж байгаа юм” хэмээн гомдоллосон аж. Харин У.Хүрэлсүх хариуд нь Д.Амарбаясгалантай өөрөө учраа олохыг үүрэгдсэн. Ингээд зөөлөн хэрнээ зөрүүд Г.Занданшатар мөчөөгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл гүрийчихсэн. Суудал дээрээ үлдэж л байвал баавгайтай ч байсан арсалцахад тэр бэлэн байна.

За энэ ч яахав гуравдугаар асуудал. Бас нэгэн чих сортойх мэдээг энд сийрүүлэхэд,

МАН-ын хуучин бууны хугархайнууд буюу 80-аад оны кадрууд ихэнх нь (Н.Энхбаяраас бусад нь) Б.Амарбаясгалантай гар барилцаж хүчээ нэгтгэсэн гэнэ. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан М.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди,  С.Баяр, 70-аад оныхноос Хотын дарга асан Д.Сумъяабазар нар түүнтэй гар барьж хамт гэдгээ илэрхийлсэн бол Сү.батболд хоёр талд “гүйж” байгаа аж.

Эд цагтаа халгиж цалгиж, МАН болоод улс төрийн халуун тогоонд жинхэнэ буцалж явсан нөхдүүд. Дунд нь өс зангидсан, гомдсон эгзэг нь таарвал түүнээ тайлчих хүсэлтнүүд ч байгаа. Ямартаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх атгаг санааны автор нь Ц.Нямдорж байхав. Өөрийг нь улс төрөөс, хуулийн салбараас хэн ч биш болгож “хөөсөн” өндөр Б.Энхбаяраас өшөө авах цаг нь мөнөөсөө мөн байлгүй ч яахав. Энэ талаар Ес зүй, дэгийн дэд хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл өгөх үеэрээ ч хэлж байсан удаатай.

Хагаралдааныг “хумих” гэсэн Н.Номтойбаяр шинэ Засагтай хамтарна гэдгээ зарлав

Парламент дотроо зангарагтай гишүүн Н.Номтойбаяр их хагаралдааны дараа  бүх талуудтай уулзалт хийж эвлэрүүлэх арга сүвэгчлэх гэсэн боловч амжилт олоогүй аж. Хоёр тал тас гүрийсэн. Тиймээс дараагийн алхмаа сэтгэн шинэ Засгийн газартай хамтрах улс төрийн шийдвэр гаргаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бланкад Үндэсний эвслийнхээ дөрвөн гишүүний хамтаар гарын үсгээ зурсан аж. Н.Номтойбаяр анхнаасаа Г.Занданшатарын Засагт сүжиггүй байсан. Мөн түүнчлэн төрийн ордонд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагийн асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглууж буй. Түүн дээр ч бас гарын үсгээ зуржээ.

Процесс хэрхэн үргэлжлэх вэ?

Хуулийн талаас, өнөөдөр /2025.10.10/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж эхэлнэ. Эл хэлэлцүүлгээр гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай.

Харин УИХ-ын дарга Б.Амарбаясгалангийн тухайд, анхнаасаа гарын үсэг цуглуулж буй Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд УИХ-ын даргыг огцруулах бус эхлээд ёс зүйн хариуцлага хүлээлгэх утга бүхий  шаардлага  хүргүүлсэн аж.

УИХ-ын даргыг огцруулах процесс нь УИХ-ын гишүүдийн 2/3 буюу нийт гишүүдээс 84 нь УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажил албан тушаалаасаа буух ёстой гэж үзвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэр гаргах юм. Энэ бол чамгүй өндөр босго. Дээр нь хуулийн ямар нэг хугацаа заагаагүй байдаг байна. Тэгэхээр УИХ-ын дарга Б.Амарбаясгалан огцроход үүд хоймрын зай байгаа гэсэн үг юм.

Баруун жигүүрээс Н.Учрал, зүүн жигүүрээс Г.Тэмүүлэн нар МАН-ын дарга, Ерөнхий сайдад хүч үзэх магадлалтай

Таамаглал дэвшүүлье. Хэрэв Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар огцорвол мэдээж дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдаж эхэлнэ. Одоогоор энэ тухай ах нам дотор яригдаж эхлээгүй байгаа ч товтой хоёр хүний нэр яригдаж эхэлсэн. Тодруулбал, баруун жигүүрээс буюу Ерөнхийлөгчийн талаас Шадар сайд Н.Учралыг зүтгүүлэх өндөр магадлалтай. Н.Учрал бол эртнээсээ МАН-ын дараагийн дарга болох өндөр амбиц бүхий бас боломж бүхий кандидат.

Харин зүүн жигүүрээс өнгөрсөн зургадугаар сард Г.Занданшатартай Ерөнхий сайдын суудалд өрсөлдсөн Г.Тэмүүлэн. Түүнийг Ерөнхий сайд М.Энхболдын фракц гэдгийг хэн бүхэн мэднэ. Г.Занданшатартай заалнаас хүч үзсэн хүн Н.Учралтай ч ана мана үзэх нь тодорхой.

Учир явдал хэрхэхийг харах л үлдлээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

11 цаг 29 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 0 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 0 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа