УИХ-ын сошиал старууд, торгуулийн сумангийнхан ямар боловсролтой вэ?

УИХ-ын сошиал старууд, торгуулийн сумангийнхан ямар боловсролтой вэ?

Гишүүний тэмдэг нь “мултрах” шахаж буй Э.Болормаа

Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Женкогийн зээрцэг аятай зэрэгцэн шилбэлзэж алхсан Э.Болормаа гишүүний улс төрийн хувь тавилан амаргүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ улс төрд том тод од Ерөнхий сайд байх үед гадаадад төгссөн ганган боловсон хүчин, ганц бие бүсгүй Ховд аймгийг даргалсан. Маш богино хугацаанд ёстой кранаар гишүүн болсон түүний арыг одоогийн Чингэлтэй дүүргийн тормогор нүдэн Засаг дарга Н.Мандуул дааж сонгуульд нь өдөр шөнө, үүр цүүргүй зүтгэсэн гэнэ лээ. Гэснээс Э.Болормаагийн улс төрийн карьер боловсролын карьер яг адилхан хоёр үетэй юм билээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2007 онд Хобби сургууль, Бүрэн дунд боловсрол

2012 онд Орегоны их сургууль, Эдийн засаг олон улсын харилцаа

СХД-ийн пороро П.Сайнзориг Ноён талхны үсчний газрын захирал шиг аашлав

Эгдүүтэй өхөөрдөм эхнэртээ загнуулдаг мөрөөрөө даруухан хархүү гэлцэн П.Сайнзоригт СХД-ийн ард иргэд итгэл хүлээлгэсэн. Гуя дагасан хүзүү гэмээр СХД-д мөр нь үзэгдээгүй залуу гэнэт дэвшээд гараад ирсэн нь өөрийн сайных, улс төрд хөтөлсөн ах Х.Нямбаатарын сайных ч биш угаасаа СХД улаан дүүрэг билээ. Тийшээ явсан бор халзан хонь ч МАН-аас бол ногоон гэрлээр сонгогддог “гэжуга”. Гэхдээ П.Сайнзоригийн тухайд бор халзан хонь бол биш. Төрийн албанд мерит зарчмаар тушаал ахисан, Хуул зүйн яамны Төрийн нарийн, Хотын даргын орлогч гээд галтай газруудад чанагдсан жинхэнэ төрийн хар хүн. Харин боловсролын тухайд СХД-тээ 10 жилээ дүүргэж, Нямбаа даргатайгаа адилхан Отгонтэнгэр төгсөн Австралид суралцжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2001 онд Нийслэлийн СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, Бүрэн дунд боловсрол

2005 онд Отгонтэнгэр их сургууль, Эрх зүйч

2010 онд Австрали улсын New South Wales-ийн их сургуульд Хууль зүйн магистр

2012 онд Австрали улсын Carrick Institute of Education, Аялал жуулчлалын мэргэжил

Өөрийгөө сар болгон сошиалд сэвүүлдэг С.Цэнгүүн

С.Цэнгүүн арван жилийн боловсролоо хувийн сургуульд эзэмшсэн нь тухайн оныхны хэв маяг. ШУТИС, СЭЗИС-д бакалавр хийсэн бүсгүй сошиалд ажилласан намын арын ажлыг хийсэн туршлагаа өөр дээрээ одоо нотолж байгаа. Түүнийг мартах шахангуут ямар нэг сэдвээр олны өмнө өөрийгөө гаргаж “шиддэг”. Гоё л зурагтай бол намайг муулсан ч хамаагүй гэдэг топ Э.Одгэрэлийн философийг баримталж яваа “янзагахан”. Сэдвийн буруу зөв, олон нийтийн хандлага, үзэн ядалт энээ тэрээ түүнд сонин биш. Нэг талаар тун зөв тактик. Ганц бие татлаа түлхээгүй насандаа сайн муугийн аль нь ч хамаагүй олонд танигдаад авбал дараачийн амьдралын урт замд тустай.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2004 онд Кингс Кидс дунд сургууль

2013 онд Искра ахлах сургууль

2017 онд ШУТИС-БУХС, Бизнесийн удирдлага, маркетинг менежмент, бакалавр

2022 онд СЭЗИС, Санхүүгийн менежмент, магистр

Уяач З.Мэндсайхан сошиалд 94 саяыг “цутгасан” ч боловсролдоо бага хөрөнгө оруулжээ

Гишүүд улстөрчид дунд 3 тэрбумаар хурдан морь арилжсан гэдгээрээ од болсноос өөрөөр тун аюулгүй төрхтэй яваа хүн бол З.Мэндсайхан. Одоогоор тэр Ховдоор овоглодог улс төрийн тоглогчдынхоо хэнийх нь ч хойд дүр болж дуурайх бодолгүй байгаа мэт. Амандаа ус балгасан мэт даруухан ёстой зүгээр л оршиж байгаа дүртэй тэрээр Ховддоо ерөнхий боловсрол эзэмшин СЭЗДС, Удирдлагын академийг дүүргэжээ. Сүүлийн 5 жилд сошиалд 26000 гаруй доллар буюу монгол мөнгөөр 94 орчим сая төгрөг зарцуулсан нь ил болсон боловсролдоо бол хөрөнгө хүч хаяагүй аж.  

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ЕБ 10 жилийн дунд сургууль

2001 онд СЭЗИС, Бизнес судлаач, эдийн засагч

2008 онд Удирдлагын академи

“Алдарт эцэг” Г.Дамдинням сайн айлын хүргэн алдраа улаан хамгаалагчаар солихоор шийдлээ

Гэргий нь Алдарт эх болох үеэр болсон явдал л даа. Таныг өвөө болсон гэсэн, баяр хүргэе гэхэд баярлалаа, гэхдээ манай эхнэрийн хүүхэд л дээ хэмээн маасайтал инээж зогссон Г.Дамдинням сайдыг энэ өнцгөөс нь магтъя гэвэл ихээхэн цайлган хүн, муулъя гэвэл магад Монголын хамгийн тэнэг, хүн муутай хүнээр тодорно. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход MCS-ийн “добро”-гоор Уул уурхайн сайд болсон тэрээр кабинет нь  эрсдэлд орж буй энэ цаг үеэр оодорч, тодорлоо. Эрхэлж буй албан тушаал нь хойно өөр яах ч юм. Эцэст нь Зандан даргын улаан хамгаалагч нэр аваад буй. Нөгөө талд нэгэн сайд бүсгүйтэй хамт амьдарч байгаа гээд  хардуулаад ч амжсан. Залуу улстөрчийн амьдрал л юм даа. Түүний боловсролдоо анхаарсан байдал бас ч гэж муугүй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль

2004 онд МУБИС, Нийгэм судлал, эрх зүйн багш

2005-2007 онд МУБИС, Улс төр судлалын магистр

2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

Эмэгтэй сагсчдын сайн ах Х.Ганхуяг тодроно ч, бүдгэрнэ ч

Сагсны спортод эмэгтэй багийг дэмжин санхүүжүүлж байсан Х.Ганхуягийн гавьяа үнэхээр талархам. Баг нь амжилт гаргах үед Ч.Ундрамтай тэврэлдэж нэг сэвүүлж авснаас хойш тэрбээр нам гүм байх болсон.

Хамгаас чухал нь Х.Ганхуяг тасралтгүй давтамжтай боловсролдоо цаг зав зарцуулж иржээ. Ажлын бүтээмж нь ч боломжийн харагддаг. Тал бүрийн мэдлэгтэй улстөрч алдаа гаргахгүй ажиллах нь мэдээж л дээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль

1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, Гадаад албаны ажилтан

2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент

2015 онд БНСУ-ын Үндэсний академи, Олон улсын эдийн засаг

2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал

Тэтгэлгээр суралцах гэж л гишүүн болсон мэт идэвхтэй О.Батнайрамдал

Гял цал намтартай ч О.Батнайрамдал 2019 оноос Засгийн газарт арын албанд ажиллаж эхэлсэн байдаг. Энэ удаа тэрбээр анх удаагаа Их хуралд сууж буй. Хэтэрхий боловсролдоо анхаардаг гэмээр ч юм уу төрийн өндөр сэнтийд суусан ч давхар сурах их үйлсээс хойш суухгүй байгаа гэнэ лээ. Гэхдээ гол нь тэтгэлгээр.  Ойрд түүний олны өмнөх ордны салбадай нь хэтрээд байгаа. Араас нь 9 машин дагаад байна гэж хэлснээсээ болоод түгжрэл дунд төөрөлдсөн онигооны эзэн ч болоод авсан. Ер нь хэт боловсролтой хүмүүст, номын хорхойтнуудад улс төр уусаж зохицтолоо уддаг. Их л нарийн ньюанстай үзэхгүй бол шалгалт өгч сайн дүн авахаас өөр ажил л даа. О.Батнайрамдал бас Ховдынх. Энэ парламентад Ховдчууд их нүдэнд өртөж байна шүү.

УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль

2001 онд Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль

2004 онд Дэлхийн нэгдсэн коллеж, Олон улсын бакалаврет (Норвеги Улс)

2008 онд Макалестер коллеж, Эдийн засагч, бакалавр (АНУ)

2015 онд Харвардын Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага, магистр (АНУ)

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

11 цаг 30 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 1 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

18 цаг 1 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 43 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа