УИХ-ын гишүүн Б.Энхбаярын эсрэг дугарсан Херогийн “няцаалт”

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын эсрэг дугарсан Херогийн “няцаалт”

Б.Энхбаярын дэлгэсэн баримт улсын нууцаас гараагүй байсан уу

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн дотоод хэргийг сайдаар томилохоо зарлаад даруй 13 хонож байна. Энэ талаар Ерөнхийлөгчид танилцуулсан боловч УИХ дээр ирээд гацчихсан.

Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа мэдээлэл хийнэ гэж байсан Б.Энхбаяр тогтож ядан байна.  Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэв.

Тодруулбал, “Хэро энтертайнмент” “Монгол хан“ жүжиг болон гадаад сурталчилгааг хийлгэхээр гадны PR компанитай хийсэн гэрээгээ нууцад авсан. Үүний санхүүжилт болох 7 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Оюутолгой“ компаниас гаргасан” тухай дэлгээд байна.

“Эрдэнэс Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадын “Atticus Partners” Ltd болон “Atticus communications” Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам.долларын (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийсэн гэжээ. Энэ мөнгөөр "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийж, гэрээгээ тагнуулын байгууллагын шийдвэрээр нууцад авсан гэгдэж буй.

Тэгвэл үргэлжлүүлэн, “Монгол хаан” жүжгийн продюссер А.Баярцэцэг болон найруулагч Херо Баатар нар цахим хуудсаараа дамжуулан няцаалт хийгээд байна.

Тэрбээр хэлэхдээ, Манай төсөл Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай ямар нэг санхүүгийн харилцаанд ороогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Уг компани манай улсыг сурталчлахдаа “Монгол хаан” төслийг ашигласан гэдэг тайлангаас хэсэгчилж авч биднийг 7 тэрбумын санхүүжилт авсан мэтээр нийгэмд ээлжит гүтгэлгээ тараалаа.

Манай төслийн зүгээс төр, төсөв, төрийн өмчит компаниудаар дамжуулан нэг ч төгрөг авч байгаагүй!

Япон улсын Токио, Нагояа хотуудад манай төслийн 100 гаруй уран бүтээлчид тоглолтоо хийж буй эдгээр өдрүүдэд улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор манай төслийн нэр хүндийг унагах, гүтгэх ажил хийж байгаад харамсаж байна!” гэжээ.

Хэрэв УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дэлгэсэн дээрх баримтууд үнэн бол энэ нь асар том хулгай. Үүнд холбогдох нэр бүхий албан тушаалтнуудад яаралтай хариуцлага тооцох нь зүй. Харин албан тушаал, эрх мэдлийн төлөө бусдыг гүтгэн харлуулж буй бол энэ нь Б.Энхбаярын уналтын цэг.

Учир нь Atticus Partners Ltd болон Эрдэнэс Оюутолгойн хоорондын гэрээг улсын нууцаас хараахан гаргаагүй аж. Атал эл гэрээг олон нийтэд ил болгосон нь түүнийг илүү том асуудалд ч оруулж мэдэх юм.

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

Сурталчилгаа