Г.Уянга: Ц.Элбэгдоржийн дүрд У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэгийн дүрд Г.Занданшатар, сахал Эрдэнэбилэгийн дүрд Ж.Оджаргал, Н.Алтанхуягийн дүрд Д.Амарбаясгалан тоглож байна

Г.Уянга: Ц.Элбэгдоржийн дүрд У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэгийн дүрд Г.Занданшатар, сахал Эрдэнэбилэгийн дүрд Ж.Оджаргал, Н.Алтанхуягийн дүрд Д.Амарбаясгалан тоглож байна

Соёлын гавьяат нийтлэлч А.Баатархуягийн гэргий экс гишүүн Г.Уянга нийтлэл бичихэд ихэнх хүн нөхрөөрөө бичүүлээд өөрөө автор тавьчихаагүй биз гэж хардсан. Гэвчиг эмэгтэйлэг бичвэр мөн байлаа. Г.Уянга сэтгүүлч байж байгаад хүүхдээ хөхүүлж буй зургаараа постер хийн эх хүний нинжин харцаар уярааж галзуу шар үст имижээ амжилттай өөрчилсөн. Сүүлийн хэдэн жил Модны хоёрт жижигхэн номын мухлагаа ажиллуулан Яармагт амьдарч хааяа бүжиглэн хөлсөө гаргасан шигээ эв энгийн амьдралтай гэхдээ сошиал инфлүсер болсон билээ. Номын баяраар талбай дээр ирж жилдээ нэг Төрийн ордны барааг хардаг бүсгүй улстөрчдөөс Г.Занданшатарыгаа тэр үед их шиддэг байлаа. Үндэсний номын баярыг санаачлагч, бас ирэх бүрт нь ном худалдаж авч буузнаас нь иддэг энгийн сайхан найзууд юм шиг байгаа юм. Гэвчиг мөнхийн дайсан мөнхийн эрх ашиг байхгүй бөгөөд энэ удаад Г.Занданшатарын арыг дэлгэж Д.Амарбаясгалангаа өмөөрөн урт урт бичвэр хийх шиг боллоо. Ингээд Г.Уянгын МАН-ын ор хөнжлийн зодооны дэргэд лаа бариад зогссон гэмээр бичвэрийг тоймлоцгооё.

МАН дахь “иргэний дайн” хэсгээс онцлох нь:

… Ерөнхийлөгч шулуухан “Чи УИХ-ын даргаа энэ Л.Энх-Амгаланд өгчих. Би боловсролын сайдаас буухад нь амлачихсан юм” гэжээ. Нойр дутуу дээрээ жаахан татчихсан байсан Амарбаясгалан “Үгүй ээ, тйим юм байхгүй! Энэ албыг ингээд өгч авалцаад байдаг ч юм биш, чадахгүй!” гэжээ. Ингээд Ерөнхийлөгчтэй маргалдаж, барилцаж авахдаа тулаад гарчээ. Харин тэр зуур Л.Энх-Амгалан гараад зугатчихсан байв.

Ерөнхийлөгч МCS-т төлөх өрөө хагаслах гэсэн үү, эсвэл өөр санаархал байсан уу?

Намын даргын сонгууль дөхмөгц Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч хоёр муудалцсаныг дуулсан нөхдөд элдвийн боломж харагдаж хов зөөн гүйж эхлэв. ГХЯ-ны сайд Б.Батцэцэг, ХХАА-н сайд Ж.Энхбаяр нар оронд нь очих хүсэлтэй байв. Д.Амарбаясгалан хожим тэсгэл алдан тэдгээрийг илчлэх болно. Бас нутгийн ах хэмээн ойр шадар явсан, УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл, шадарлаж, ойр явсан Ж. Чинбүрэн нарын хүмүүс Ерөнхийлөгчтэй гадаад явж ирээд өөрөөс нь урвахыг гайхан харах болно.

Ерөнхийлөгчийн дүү нар том болов хэсгээс онцлох нь:

… Л.Оюун-Эрдэнэ Женког Ерөнхийлөгч болмогц ЗГХЭГ-ын дарга болж, улмаар У.Хүрэлсүхийг албаа өгөхөд Ерөнхий сайд болсон. Тэрээр намын дэмжлэгээр бус Женко Баттулгын кранаар өргүүлж өндөрт гарсан.

Харин тэр зуур Д.Амарбаясгалан намын гал тогоотой зууралдаж сонгууль удирдаж, дараалсан ялалтуудыг авчирч байсан учраас “Ялалтын менежер” хэмээгдэж, намын хамт олон өндрөөр үнэлэн хүрээлсэн байв. Сүүлийн 8 жил намын аппаратыг удирдсан учраас тэр намдаа маш гүн бат суурьтай.

… Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ ч, У.Хүрэлсүх ч нэр дэвшигч л явсан, тэд ялалтынхаа үр шимийг өөрсдөө амтлаад явдаг хүн, харин тэднийг ялуулах ажлыг Д.Амарбаясгалан намынхаа гишүүдийн хамт нуруундаа үүрч, хөлсөө урсгаж явсан нь хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн.

Ерөнхийлөгч болсон хүн намаасаа түдгэлздэг, тиймээс У.Хүрэлсүх ч намаасаа холдон тасраад удаж байв. Л.Оюун-Эрдэнийг “цүнхний шуугиан”-аар унагамагцаа өөрийн ойрын нөхөр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тавьжээ.

“Хадгаламж” банкнаас зувчуулсан 14 тэрбумын хэргээр сүйрсэн МАСЗХ-г У.Хүрэлсүх тэргүүтэй 10 шажигнасан залуу авч явдаг байлаа. Тэднийг МАСЗХ-ны “Асаалттай 10 танк” гэж ярьдаг байсан ч үе бий! Гэвч тэд нэг л өдөр Оросын танкууд Украйны дронд хяргуулсан шиг “Хадгаламж” банкны хэргээр дараалан шатсан түүхтэй. Харин тэр үед Д.Амарбаясгалан улстөрд дөнгөж хөл тавьж байхдаа зуучилж, “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргийг 13.4 саяын пургоны хэрэг болгон, тэднийг аварч тусалж байсан түүхтэй юм билээ. Тэгээд намдаа их хурдан дэвшсэн байдаг.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг унагахдаа Д.Амарбаясгаланд ч давхар үг дайж занаснаас харилцаа нь хүйтэрчээ. Тэр ч байтугай “...эд бүгд миний бойжуулсан миний хүмүүс, мини дүү нар...” гэж олон нийтэд эрээ цээргүй мэдэгдэж ч байлаа.

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийг тогтоох гэж хүчээ дайчилж байхад харин Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн дор нүх ухаж байсан нь “Бор тээг”-ийн хэрэг. Ингэж гэмээ нь Д.Амарбаясгаланг “бөлдөгдөнө” гэж тооцож л дээ! “Албан тушаалаа өгөөд шалгуулчих уу хө...” гэдэг үгийг анх Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд цочтол хэлсэн гэдэг.

Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар бас М.Энхболдыг ялагдах үед мөрдлөг хавчилганд байсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох талаар идэвхийлж тус болсон хүн юм. Манай Баатар жүжгээс гадна улстөр найруулж байсан нь үнээн үнэн.

Гэвч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод нөлөөгөө тэлмэгцээ “дүү нараа” мөргөж эхэлжээ. Ингэх шалтгаан байгаа юм. Дүү нар нь “Хадгаламж” банкны хэргээр устаж мөхсөн МАСЗХ-ны оронд бий болсон НАМЗХ-ныхон байв. МАН-д үе хурдан солигдсоны цаад шалтгаан энэ хоёр байгууллагын мөхөл, үүсэлд байсан юм.

У.Хүрэлсүхийн дэргэдийн найзууд Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар бол шадар гурван цэрэг угтаа дөрөв байдаг шиг хамт явдаг улс. Сүүлийн сонгуулийн дараа сонгуульд унасан Г.Занданшатарыг ЕТГ-ын даргаар татаж аваад, хуучин дарга Я.Содбаатарыг МАН-ын генсек болгож, улмаар Ж.Энхбаярыгаа татах арга сүвэгчилж байсан ч байж магадгүй юм. Ингэвэл МАН, НАМЗХ хоёр хуучин МАХН, МАСЗХ-ныхны гарт орж ирэх байв. Жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатарыг дэвшүүлж ялуулаад Ж.Энхбаярыг Ерөнхий сайд болгож түүхэнд нэрийг нь мөнхлөх санаархал тэдэнд байв. Харин үүнд нь Д.Амарбаясгалан саад болно гэж үзжээ.

“Хатуу самар” хэсгээс онцлох нь:

Д.Амарбаясгалан намдаа маш нөлөөтэй, очоод жил гаруй болсон Я.Содбаатар түүний нөлөөг арилгаж дийлэхгүй байв. Учир нь МАН-ын УЗ ч, бага хурал ч Д.Амарбаясгалангийн үед бүрдсэн. Түүнийг зөвхөн их хурлаар л сольж болно, гэвч өнгөрсөн жил их хурлаа хойшлуулчихсан. Ерөнхий сайд асан С.Баяр түүнд өрөөнийх нь хананд байдаг Ю.Цэдэнбалын зургийг зуруулж дурсгахдаа “Та одоо нам талаасаа МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан энэ хүний ажлыг хийж яваа хүн шүү!” гэж хэлсэн гэдэг.

Я.Содбаатар бага хурлынхаа гишүүдийг найдвартай хайрцагласан гэж мэдээлж байжээ, Ерөнхийлөгч НҮБ-ын 80 жилийн хүндэтгэлийн чуулганд оролцохоор сэтгэл амар нисчээ. Гэвч бага хурал хуралдсанд олонх нь Д.Амарбаясгаланг дэмжиж саналаа өгчээ. Үүнд намын аппарат маш хүчтэй нөлөөлсөн бөгөөд нэр дэвшигч нь унамагц МАСЗХ-ныхон яаравчлан хурал орхиж, хурлыг сунжруулахыг оролдсон боловч үлдсэн МАН-ын бага хурлынхан дахин санал хураагаад Д.Амарбаясгаланг намын дарга болгочихжээ.

Үе хоорондын ирүүл тулаан хэсгээс онцлох нь:

Ерөнхийлөгч ирмэгцээ нөгөөдүүлийгээ хяргав. Тэгээд зурагтаар гүтгэлэг түгээж сөрөг дайралтад ороод алийгаа алдаад байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хууль зүйн сайд болгож, Д.Амарбаясгаланг айлгах, АН-ын дарга Цогтгэрэлд үүрэг өгч Д.Амарбаясгаланг хэргээ шалгуултал нь УИХ-ыг удирдуулахгүй гэсэн шийдвэр гаргуулжээ.

Д.Амарбаясгалан намыхантайгаа зөвлөөд ЗГ-ыг огцруулах санал оруулахаар болжээ. Ингээд ховч Б.Энхбаярын сайд болох хөг өнгөрөв. Энэ намд “Энхбаяр нэртэй хүмүүс л гай болдог” гэдэг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч МАСЗХ-ны дарга байхдаа “Энэ улс орныг та удирддаг юм уу, танай эхнэр удирддаг юм уу?” гэж хэлээд яг өнөөгийн Д.Амарбаясгалан шиг шахагдаж байсан, тэр үеийн Авилгын загалмайлсан эцэг Намбар ван, хоёр дахь нь Д.Амарбаясгаланг унагаад Ерөнхий сайд горилсон Ж.Энхбаяр, гурав дахь нь жоомоо алах гээд гэрээ шатаав гэгч болоод Хууль зүйн сайд болох гээд Засгаа унагасан Б.Энхбаяр гурав юм. Бурхан гурвын тоонд дуртай...

МАН-ын залуу үеэс Д.Амарбаясгалан л төрийн өндөрлөгт ганцаараа үлдсэн ба МАН-ын залуучуудын урам хугарч, ах нарын бэлтгэсэн дараагийн үед зайгаа тавьж өгөхдөө тулаад байгаа юм. МАСЗХ-ныхон ЗГ-ыг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын өмнөх үеийнхнээр бүрдүүлэхээр сэлгээ төлөвлөж байсан ба одоо бараг динозаврын яс болох шахсан, намаа хагалж байсан Н.Энхбаяр хүртэл яс горьдон гүйж явааг бүгд л харж шоолж байгаа юм.

ГХЯ-ны сайдын “Нас ахимаг хүний хувьд...” өгч байгаа зөвлөгөөнүүд бол МАН-ын залуучуудыг улстөрийн тавцангаас зайл гэсэн үг л байсан. Одоо МАН-ын жагсаалтынхныг палианы гадна гаргаж, Ерөнхийлөгчийг тойрон нягтарсан хөгшчүүлд сүүлийн ч атугай шөл уулгах л зорилго энэ хуйвалдааны цаана бий юм. Хэрэв ямар нэгэн асуудал дээр зөрчилдсөн бол МАН-ынхан хэлэлцэн тохирч чаддаг байсан, харин энэ удаад яагаад ч бүр Ерөнхий сайд асан С.Баяр зуучлая гээд ч тохирч чадахгүй байгаагийн цаад шалтгаан бол үе халагдах, үе солигдох тэмцэлд л байгаа юм. Хууччуул нь Д.Амарбаясгангийн авчирсан ялалтаас хувь хүртэж чадаагүйдээ бачимдаж насны нар хэвийх тусам яарч байгааг ойлгож болно, гэхдээ үхэхдээ намаараа дэр хийж болохгүй юм.

Сүхээр эхэлж Сүхээр дуусах уу?! хэсгээс онцлох нь:

Бүх асуудлын ард эдийн засгийн шалтгаан заавал байгаа, байдаг. Эдийн засгийн том хүчин зүйл үүнд үйлчилж байгааг харж болно.

Нэгдүгээрт үеийн улстөрчид нь шахагдахаар нөлөөгөө алдаж, буланд шахагдаад байсан олигархууд улстөрөөс шахагдсан хууччуулыг дэмжиж, улстөрийн тавцанд буцаан гаргаж ирэх замаар олигополь дэглэмээ сэргээхийг санаархаж байгаа нь тодорхой байна.

Ингэвэл тэд хуучин сайхан цаг шигээ дураараа дургиж оффшорт мөнгөө хадгалж, гадаадад хороолол барьж, хувьдаа онгоц авч санаа амар тансаглаж чадна. Наад зах нь MCS компани Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед хийгдсэн “Хил дамнасан төмөр замын холболт”-ыг цуцлуулаад өмнө төлөвлөж байсныхаа дагуу өөрийн хувийн төмөр замыг тавьж, бүхнийг боож байгаад ашиг олох хүсэлтэй байгаа нь нууц биш. Таван толгойн 4-хөн хувь Ухаа худагаас яаж хөлжсөн, одоо төмөр замын 20-хон километр холболтоос яг түүн шигээ баяжина гэж тооцоолж байгаа хэрэг. Анхны хуйвалдаанаар авах гэж байгаа олон зуун тэрбумын ашиг хэдийнээ зарлагдаад байна.

Оюу толгойн гэрээний маргаануудыг зогсоож, Монголд авах хувийг болиулж, өмнө авсан авилгаа дарахыг хуучин улстөрчид хүсэж байна.

Үүнээс гадна оффтейк гэрээгээр хятадын талд хэт хямд үнээр нүүрс нийлүүлсэн бүх баримтууд нь ил гарахаас үхтлээ айж байгаа юм. Энэ гэрээнүүд ил гарвал өмнөх үеийн улстөрчид бүгд улстөрөөс арчигдана гэдгээ мэдэж байгаа тул ҮАБЗ-ыг дан ганц өөрийн үеийнхнээр бүрдүүлэх сонирхолтой, харин үүнд нь ганцхан Д.Амарбаясгалан “Тээг” болоод байгаа юм.

МАН-д яг найман жилийн өмнөх АН-ын түүх давтагдаж байна. Тэр цагаас Д.Амарбаясгалангийн ялалтын буухиа эхэлсэн байдаг.

2016 онд Ц.Элбэгдорж өөрийн намын ялалтын менежер Н.Алтанхуягийг яг ингэж оролдсоор байгаад унагаж оронд нь Ч.Сайханбилэгийг томилсон. Түүнийгээ ашиглаж улсын нөөцийн 680 шахам тэрбум төгрөгөөр сахал Эрдэнэбилэгт “Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авч өгөх гэж оролдсоноос одоо хоюулаа эх орондоо ирэх нүүргүй болоод байна. Бас “Дубайн гэрээ” гэгчийг байгуулж улсаа хорлосны уршиг одоо ч тасрахгүй байна. Өнөөдөр бол оролцогчид нь л өөрчлөгдсөнөөс огт ялгаагүй л үйл явдал өрнөж байна. Ц.Элбэгдоржийн дүрд У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэгийн дүрд Г.Занданшатар, сахал Эрдэнэбилэгийн дүрд Ж.Оджаргал, Н.Алтанхуягийн дүрд Д.Амарбаясгалан л тоглож байна.

Тэр гамшгийн улмаас АН шившгээ тарьж, сонгуульд ялагдаж одоо болтол сэхэхгүй тарчилж байна. Нам дамнасан бүлэглэлүүдийн эх орноо худалдах зорилготой улстөрийн хуйвалдаан ямагт ингэж төгсөх жамтай. Тэр үеийн УИХ Элбэгдорж-Сайханбилэгийн хуйвалдааныг таслан зогсоож чадаагүй, өнөөдөр Хүрэлсүх-Занданшатарын хуйвалдааныг зогсоож чадахгүй бол МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч, 2028 оны УИХ-ын сонгуульд ч ялалт байгуулж чадахгүй, “Сүхээр эхэлж Сүхээр дуусна” гэж ёрлогчдын хараал хүрэх байх даа....

Гэхдээ манай Хүк еөкөд заавал араа бөхлөх нэг шаардлага бол байна, тээ?!...

Холбоотой мэдээ

Танилц: Монголын отгон Нансалмаа, мисс, дуурийн дуучин, цагдаа Э.Адьяасүрэн

1 цаг 42 мин

Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах санал хураалтад маргаан гарч, хойшлогдлоо

1 цаг 48 мин

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлаас гадна “Оргил” рашаан сувилалаа ч буцааж авъя!

2 цаг 47 мин

Цаг агаарын онцгой нөхцөлөөс үүдэн төөрсөн, сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгуулан 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн буцалтгүй нэрвэгдэгч болсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ

3 цаг 26 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Н.Цэрэнсамбууг нүүрсний хулгайтай нэр холбогдсон хэмээн чуулганы танхимаас “хөөв”

3 цаг 29 мин

Монголын “Адууны диваажин” хөдөлгөөн энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль хамгааллын шинэ хандлагыг дэлхий дахинд түгээж байна

20 цаг 20 мин

Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

22 цаг 4 мин

Жилдээ 4 тэрбумын хандалттай “Associated Press“ монгол залуу Б.Наранбадрахыг ОНЦОЛЖЭЭ

Өчигдөр 11 цаг 53 мин

Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ

Өчигдөр 11 цаг 48 мин

Төсвийн байнгын хороогоор үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг хэлэлцэнэ

Өчигдөр 09 цаг 50 мин

“The MongolZ” баг "Team Spirit" багийг буулган авч, IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

Өчигдөр 09 цаг 43 мин

Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна

Өчигдөр 09 цаг 36 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

Уржигдар 18 цаг 37 мин

Тодруулга: “Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа” гэдэг худал

Уржигдар 16 цаг 46 мин

Титантай энергийн тогоо байдаг гэвэл та итгэх үү?

Уржигдар 13 цаг 18 мин

“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ”-н баримтууд юу өгүүлэв?

Уржигдар 11 цаг 17 мин

Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан

Уржигдар 10 цаг 51 мин

Өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлнө

Уржигдар 09 цаг 45 мин

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

Уржигдар 09 цаг 16 мин

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

2025-11-04

Мисс моделиудын төрийн албанд хүчин зүтгэж буй оролцоо

2025-11-03

Монголчууд Physical Asia шоугаар дэлхийн хараанд өртөж байна

2025-11-03

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан гэх мэдээллийн УЧИР юу байв

2025-11-04

Х.Булгантуяаг эргүүлэн татаж “Петровис”-ын О.Содбилэгийг УИХ-ын гишүүн болгох тохироо хийгдсэн гэв үү?

2025-11-03

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

2025-11-04

Багш нар 13 хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоож, маргааш хичээл орж эхэлнэ

2025-11-03

Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

22 цаг 4 мин

"ОЮУ ТОЛГОЙ" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ

2025-10-31

“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ”-н баримтууд юу өгүүлэв?

Уржигдар 11 цаг 17 мин

“Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” мэтгэлцээнд ХЭН ЮУ ХЭЛЭВ

2025-10-31

УИХ-ын гишүүд улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?

2025-11-04

“The Mongolz” баг Б.Өнөдэлгэртэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ

2025-11-03

Багш нарын ажил хаялт албан ёсоор зогссон тул Лхагва гарагаас хичээл орно

2025-11-03

Ц.Даваасүрэн: Төрөө тогтвортой байлгах талаас нь бодож УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжийг олгох нь зүйтэй. Германд бол бараг бүх насаар нь олгодог

2025-11-04

“МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

2025-11-04

Титантай энергийн тогоо байдаг гэвэл та итгэх үү?

Уржигдар 13 цаг 18 мин

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ

2025-11-04

Тодруулга: “Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа” гэдэг худал

Уржигдар 16 цаг 46 мин

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

2025-11-04

Ө.Шижир: Энэ жил аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан

2025-11-04

Сурталчилгаа