Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 16 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг хийж, түүхэн гавьяа байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Засгийн газар нь унаад хоёрхон сар болж байхад түүхэн гэрээний цаадах “но” ил болж байна. Хэдий 20 шахам жил гацсан төмөр замын хил холболтын ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай ч 16 жил нүүрсний үнээ хамгийн доод үнээр нийлүүлэх гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийсэн аж. Мөн энэ гэрээний асах их алдагдлыг халаглан тодотгож байна.
Тодруулбал, Харбины гэрээний алдагдал 36 их наяд төгрөгөөр эмч, багш нарын цалинг 15 дахин нэмэх боломжтой байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнчлэн өнгөрсөн долоо хоногт /2025.10.09/ УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Манай улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх 10 их наяд төгрөгийг дахин хэлэлцээрээр өөрчилж, гадаа жагсаж буй багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой. Одоо 36 гэрэээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
