Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Улс төрийн үймээн самуун, талцал маргаанаас үүдэж МАН-ын бүлэг хуралдалгүй хоёр долоо хоног өнгөрсөн. Улмаар өчигдөр бүлгийн 38 гишүүн гэнэт гарч ирэн тус намын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг бүлгээ хуралдуулахыг шаардаж, давхар огцрох асуудлыг хөндсөн байдаг. Хоёр талын маргааныг шийдэх гэж хичээж яваагаа учирласан Ж.Бат-Эрдэнэ гишүүн бүлгийн хурлыг өнөөдөр /2025.10.15/ хийхээр товлосоноо хэлсэн.
Гэтэл түүний энэхүү мэдэгдлийн араас гэнэт 38 гишүүн /2025.10.14/ Бүлгийн ээлжит бус хуралдаанын хуралдуулж, МАН-ын гишүүд, сайд, дарга нар бүр саяхан намаасаа хөөгдсөн Б.Энхбаяраас авахуулаад Ерөнхий сайд Г.Занданшатар хүртэл нэгдүгээр хүний талынхан яаран хуралдаж цалин, тэтгэвэрийн асуудлыг хэлэлцэж, цаашлаад Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг Бүлгийн даргаас нь огцруулж байгаагаа мэдэгдсэн юм.
Энгийн нүдээр харвал, ахаасаа чиглэл авсан Ухнаагийн Отгонбаяр гишүүн МАН-ын бүлгийг “дээрэмдсэн” гэмээр. Учир нь Ж.Бат-Эрдэнийн албан тушаалыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр орлохоор болоод буй.

Ингэснээр Хууль зүйн сайд Л.Мөнхбаатарын араас МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мөнчигрөөрөө явж байгаад улс төрийн шуурганд хуу хамуулагсад болж байна.
МАН ингээд утгаараа Ухнаагийн үр хүүхдүүдийн гэр бүлийн ТББ болох шинж рүү хэлбийв.
Энэ үйл явдлын ард бүтэн сар үргэлжилж буй улс төрийн зодоон, үймээн самууны нэг тал нь эрхэм Ерөнхийлөгч өөрөө байсан гэдэг нь бараг илэрхий болчихлоо.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
