Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшигний ар дахь “симфони”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшигний ар дахь “симфони”

Улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн гэгддэг Ухнаагийн Хүрэлсүх зан чанарын хувьд байдаг л нэг дундаж кадр биш. Түүний эрс шийдэмгий зан байдал нь өнөөдрийг хүртэл  улс төрд нөлөө бүхий байр суурийг эзлэхэд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Гаргасан шийдвэр, хийж буй үйлдэл нь үүнийг илтгэнэ.  Тухайлбал, нэг үе Ерөнхийлөгч Б.Энхбаярыг “хаан” явахад төрийн ордонд өөдөөс нь салаавч гаргаж “Энэ Монголыг чи удирддаг юм уу, чиний эхнэр удирддаг юм уу” хэмээн аархаж, агсамнаж явсан омголон эр чухамдаа тэр.

Харин тэр өнөө үед өөрөө жинхэнэ “хаан” мэт аашилж Монголын улс төрийн симфони найрал хөгжмийг хөшигний араас удирдаж  байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд нэмээд өчигдөр төрсөн дүү У.Отгонбаяр нь МАН-ын Бүлгийн дарга болсноор маш илэрхий болчихов.

Ер нь ч хөшигний ар дахь улс төрийн тоглолтод түүнийг гүйцэх хүн үгүй ээ. Төдийгөөс өдий хүрсэн улс төрийн карьер, улсын нэгдүгээр хүний суудалд суух хүртлээ ямар зам туулсныг нь эргэцүүлээд харахад л тэр бол маш том тоглогч гэдэг нь ойлгогддог. Улс төрд хэнийг хөтөлж оруулж, хэдийд нь явуулах уу гэдгээ ч дэндүү сайн мэднэ.

Магад үе үеийн Ерөнхий сайдуудын гашуун уналтын ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх симфони найруулж явсан уу гэх асуулт олны анхаарлыг одоо ч татсаар байдаг асуудал билээ.

Эргэн сануулбал,

  • 2017 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нар МАН-ын даргын сунгаанд хүч үзэж байв. Намын дарга хэн болохоос улс төрийн ууган хүчний шинэчлэл өөрчлөлтийн салхи хэрхэх нь шийдэгдэх учиртай хэмээн өрсөлдөөн ч ширүүн болсон. Улмаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас нь огцруулах акцыг У.Хүрэлсүх биечлэн зохион байгуулсан байдаг. Танхимынх нь Шадар сайд байсан тэрээр намайг тагнаж чагналаа хэмээн үймээн дэгдээж ердөө сарын дотор Ж.Эрдэнэбатыг огцруулаад өөрөө Ерөнхий сайд, намын дарга болчихсон түүхтэй. Ж.Эрдэнэбат огцрох үеэрээ  “Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяг дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь, чиний алдаа дутагдлыг би хүлээнэ” гэх үг багт нь жил гаруй ажилласан ч, өөрийнх нь суудлын төлөө Засгаа огцруулж, Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхэд хаяглагдсан үг байв.
  • Энэ явдалаас хоёр жилийн дараа буюу 2019 онд УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсан байдаг. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл гаргаж тавин, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан бол харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаж байв. Ингэж М.Энхболдын хүчирхэг фракцийг жилийн дотор “хүйс тэмтэрсэн” тэрээр УИХ-ын дарга М.Энхболдын оронд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатараа тавьж байв.

Ингээд ч У.Хүрэлсүхийн улс төрийн тоглолт дууссангүй. Одоо жинхэнэ эхэлнэ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний дараагийн амбиц нь Ерөнхийлөгчийн сэнтий байлаа. УИХ-ын даргаар хамгийн чих зөөлөн хамтрагч Г.Занданшатар, ЗГХЭГ-ын даргаар түүний улс төрд хөтөлж оруулсан Э.Оюун-Эрдэнэ нар, тэдний найрал дуу эхлэхэд жин тан болов.

  • 2020 онд цар тахлын үеийг ашиглаж Ерөнхий сайдын суудлаасаа татгалзах мэргэн санаа манай ахын толгойд орж ирнэ. Ард түмнийхээ хайлж уярдаг эмзэг сэдэв дээр “тоглох”-оо ч мартсангүй. Нялх нярай биетэй ээжийг төрөх эмнэлэгээс таавчиктай гаргаж, улмаар өөрөө хариуцлага хүлээж улс төрийн “эр зориг” гарган танхимаараа огцорч байгаагаа мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд бол цочир гэнэтийн явдал байлаа. Ингээд процессын дагуу тэрбээр баруун гартаа “атгаж” суусан тамга хөзөр, нутгийн хөөрхөн дүүдээ Ерөнхий сайдынхаа суудлыг “бэлэглэв”. Энэ бол зургаан жил Засгийн тэргүүнд заларсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Товчхондоо У.Хүрэлсүх засаг, УИХ хоёрын аль алинд нь баруун, зүүн гараа хадчихаад бууж байгаа жаатай эр.
  • Ерөнхий сайдын сэнтийгээсэээ өөрөө татгалзаж Ерөнхийлөгч болсон замнал.

Дээрх бүх тоглолтыг уран, гоё хийсэн түүнд дараагийн алхам Ерөнхийлөгч болох маш хялбар байлаа. Эхлээд Г.Занданшатараараа дамжуулан ҮХНӨ-ийг хийлгэхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших, сонгогдох боломжийг хаав. Ердөө үүнийг л хийчихэд тэрээр ядах юмгүй Ерөнхийлөгч болно гэдгээ ч тооцоолсон байлаа. Энэ үед тэрбээр ард түмнээс хамгийн поп улс төрч гэх хоч авсан байдаг. Ийн МАН зургаан жил энх тунх “оршив”. Сайд, гишүүд нь үе үе өөдөөсөө арсалдвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олны өмнө гарч ирээд нүүр нүдгүй загначихна. Жинхэнэ том ах ийм л байдаг гэмээр халуун дотно, элгэмсэг энхрий загнана. Хэсэг намжина. Ингэж явсаар 2024 онтой золгов.

  • Гэнэт Л.Оюун-Эрдэнийг өндөр сэнтийнээс нь буулгах ажиллагаа эхэллээ. Хэнтийн Бэрх тосгонд галч хийж явсан бор хүүг төрийн тогоонд хөтлөн оруулж, өсгөж өндийлгөж явахад мань эр өөр санаа тээснийг том ах гадарлалгүй яахав. Өөрөөр хэлбэл, тэр ахынхаа үгэнд орохоо больж өрвөлзөж эхэлсэн.

Түүнийг буулгах гэж жагсаал зохион байгуулж ард түмнийг сэдэлжүүлсэн. Угаас, ард түмний амьдрал тартагтаа тулсан учир тэдэнд өгөөшийг нь бэлдэхэд бүх нийтээрээ үмхээд авахад бэлэн байсан учраас шалтаг гаргаж ирэн сошиалд хэсэг хөлснийхинийг ажиллуулж, гадаах жагсаал тэмцлийнхнийг ч бэлдсэн байлаа. Гаднах жагсаалыг MCS хариуцаж харин У.Хүрэлсүх  ордон доторх процессоо базсан гэдэг яриа улс төрийн хүрээнд яригддаг. Энэ нь УИХ-ын чуулганд өөрийн биеэр оролцон, хоёр дүүгээ загнангаа, Л.Оюун-Эрдэнийн ялагдах замыг шуудруулж өгснөөс ч харагдсан билээ. “Өгсөн юм чинь авчихаж бас болдог юм” гэдгийг ёстой яруу тодоор харуулсан билээ. Одоо ч тэр мөчөөгөө өгөхгүй “Ухаа худаг”-ийн нээлттэй сонсгол гэчихсэн, Д.Амарбаясгалантай хүчээ нэгтгэж аваад ахаас өшөөгөө авчихсан гэдэг дотор бодолтой гүйж явна. 

Одоо нэг зүйлийг логикоор бодоод үзье, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын уналтын цаана MCS байсан гэж олон нийт харддаг. Гэтэл бүр ард нь хэн байв. Одоо Г.Занданшатарыг өмөөрч Б.Амарбаясгалангийн эсрэг дуугарч яваа кандидатуудын эхний эгнээнд Д.Энхтүвшин малийгаад зогсож байсныг санацгаая.

                                             

Одоо УИХ-ын дарга Б.Амарбаясгаланг огцруулах акцын ард ч мөн У.Хүрэлсүх хүрлийтэл сууж байх магадлал тун өндөр болоод явчихлаа.

Том ахын үгэнд орохгүй бол, таашаал нийцэхгүй бол ташуурдуулаад улс төрөөс арчигдах гашуун үнэн МАН-д үйлчилдэг юм биш байгаа. Хариултыг танд үлдээе.

 

Д.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

11 цаг 28 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 42 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 59 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 59 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

13 цаг 42 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа