Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр /2025.10.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй. Гэвч зарим гишүүд ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа юм.
Тэгвэл ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж "Үндсэн хуулийн 43.1-д Ерөнхий сайдыг огцруулах процедурыг тодорхой заасан шүү. Түүнийг сайн анзаарахгүй байж байгаад Үндсэн хуулиа зөрчив өө. ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүдийн олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх хамаарна. Үүнээс өөрөөр ямар ч байдлаар санал хураах боломжгүй байдлаар Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр процессжуулах зохицуулжээ" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
