Д.Амарбаясгалан: Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно

Д.Амарбаясгалан: Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа зарласан. Түүнийг ТБХХ-ны хурлын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргын суудлаасаа чөлөөлөгдөхийг дэмжсэн юм. Тэрбээр ТБХХ-ны хурлын дараа өөрийн биеэр тайлбар мэдэгдэл хийлээ. 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрх чөлөөт ардчилсан Монгол улсын ард иргэд ээ Ард түмний төлөөлөх эрх болсон Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Энд хуран цугласан дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээ Өнөөдөр Монгол улс эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу? эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизийг ашиглаж парламентийг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү? гэдэг салаа замын уулзвар дээр бодитой ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентийн холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхлэсэн билээ.

Миний бие Хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө Монгол Ардын намын даргад өрсөлдсөнийг Та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж, энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж буй үйлдлүүд нотлож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчилалыг үгүй хийж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин Монгол Ардын намын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрэм, бага хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхийн гаргасан шийдвэрийг үгүйсгэж, одоо бүр эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ, гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээлэлийг төлбөр төлөн байршуулж, түүнээс эх сурвалж болгож гүтгэн харлуулсанаа ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр нотлосон.

Тэдний цахим орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийг ч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж, өнөөдөр энэ асуудал хил хязгаараасаа давж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна. Энэ асуудал засаглалын хямралд хүргэх хүртлээ нэгэнт хүндэрч, Засгийн газар нь Парламентынхаа дээр гарч байгаа хууль бус үйл явдал болж байна. Бидний зорьж тэмүүлж, бүтээж ирсэн ардчилсан Парламентын засаглал цөөн хүний эрх ашгийн явцуу үйлдлүүдээс болж сорилтод орох хүртлээ хэврэг боллоо. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралдан суух эрх, ёс зүй алга. Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр Улсын Их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаа албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ. Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой. Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцэлийн эхлэл юм. Монгол улсад хүн биш хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйлалын хар сүүдрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм.

Эцэст нь Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлаа Монгол Ардын намын Их хурлаараа хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа