Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр /2025.10.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй. Гэвч зарим гишүүд ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар ТББХ хуралдаж, гишүүд уг саналыг 100 хувь дэмжснээр чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүд одоо хүртэл ирцэндээ орохгүй байгаад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бухимдаж эхэллээ. Тэрбээр "Сайд нарын томилгоо болоход 28 цаг хуралддаг байхад Үндсэн хуулийн зүйл заалт хэлэлцэх болохоор гишүүд ядарч байна, амармаа байна гэдгээ болиорой" хэмээн үг хэллээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
