Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэхээр өчигдөр /10.16/ өглөө 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц нь хүрэхгүй байсаар нэг хоноод байна. Одоогийн байдлаар 61 гишүүн ирцээ бүртгүүлсэн тул ирц 48.4 хувьтай байгаа юм.
Ирц бүрдэхгүй байгаа шалтгаан нь Засгийн газрын сайд нар болон УИХ-ын зарим гишүүд "Хууль бус санал хураалт явуулах гэж байгаа тул хуралдаанд оролцохгүй" гэж мэдэгдэн, хуралдаанд орж ирэхгүй байгаа.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг 86.4 хувийн саналаар дэмжээгүй. Харин байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулах гэж буйг нэр бүхий гишүүд эсэргүүцэж, хуралдаанд оролцохгүйгээр зарлаад байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
