Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно

Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно

Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, эрхэм гишүүд ээ,

 

Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. УИХ-ын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар НИЙТ ИРГЭН, УЛСЫН АШИГ СОНИРХОЛ юм. Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдаж байна. Энэ байдлаа парламентыг удирдаж байгаа даргаас болж буй мэт харагдуулах зорилгоор намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, хань ижил, гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд, хуулиас давсан авир, үйлдэл гаргаж дарамт шахалт үзүүлсэнд туйлын харамсаж байна. Намайг УИХ-ын даргын албан тушаалд байгаа учраа шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг, гэм зэм байхгүй. 

 

Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдэе.  Эрхэм гишүүд ээ, УИХ-ын даргын ажлыг хийхдээ би үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж Гурван төгөлдөршлийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхын бүлгээс санал болгож УИХ-ын даргаар сонгогдож ажилласан хэдий ч УИХ-ын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе. Учир нь Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсад 126 гишүүнтэй анхны парламентад зөв соёл, ажиллах орчин бий болгох нь парламентын цаашдын хөгжилд чухал гэж үзсэнтэй холбоотой. 

 

УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах ёстой. Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, УИХ-ын илүү цомхон бүтэцтэй боллоо. “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-нд УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойлсон. Цаашид энэ стратеги төлөвлөгөөнд заасан “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой гэж үзэж байна. 

Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор УИХ-ын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч хууль тогтоолууд батлагдаад байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадсан. Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой.

Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг хэрэгжилт хангагдах шаардлагатай. Учир нь энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцрэх юм. Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно. 

 

Энэ чуулганаас эхлэн УИХ-ын цомхон шинэ бүтэцтэй ажиллах болсон. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон байгаа. Бид “Хүн төвт” стратегиа нэгэнт баталсан тул энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулсан байгаа. УИХ-ын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад гишүүд идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж байна. Шинэтгэл хийгдсэн бас нэг асуудал бол төсвийн хэлэлцүүлэг юм. Төсөв хэлэлцэхэд хэт богино хугацаа зарцуулдаг байсныг больсон. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэхийн тулд намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлдэг болсон байгаа. 

Ингэснээр УИХ-ын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж, илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан. Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулахыг зорьж тус тус хэрэгжүүлж ирлээ. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд цаашид бид анхаарах хэрэгтэй.  Надад итгэл хүлээлгэн энэ хугацаанд УИХ-ын даргаар ажиллах боломж олгосон, энэ хугацаанд бодлого, үйл хэргийг маань дэмжин ажилласан парламентын эрхэм гишүүд Та бүхэнд болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн зөвлөсөн Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Миний бие хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно.  УИХ-ын даргын албан тушаал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, засаглал хоорондын тэнцвэр, шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн эхлэл юм. Монгол Улсад хүн биш хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйллын хөрс бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм.

Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно. Монгол Улс маань хөгжин дэвжиж, ард иргэдийн маань амьдрал өөдлөн дээшилж, ардчилсан парламентын засаглал улам батжин төгөлдөржих болтугай.  Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 34 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа