Г.Занданшатар гурав ялагдлаа

Г.Занданшатар гурав ялагдлаа

Ялагдаж “дуусдаггүй” хүн гэж байдаг юм байна. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Занданшатар 2024 оноос хойш 3 дахь удаагаа ялагдлаа. 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож эхний ялагдлаа авсан ч ЕТГ-ын даргаар томилогдож, улмаар бүр Ерөнхий сайд болтлоо дэвшсэн. Уг нь ард түмнээсээ “үгүй” гэдэг хариулт авчихсан. Гэсэн ч тэрээр Ерөнхий сайд хэмээх гүйцэтгэх эрх мэдлийн орой дээр сууж чадсан юм. Ард нь хэн байсан нь нууц биш.

Үүний дараа тэрээр намаа авах гэж оролдсон ч МАН-ынхан түүнд бас л “үгүй” гэж хэлсэн. Ингээд тэрээр 2 дахь ялагдлаа намаасаа авлаа. Гэвч тэр ардын намынхандаа хорсож, уурласан уураа парламентын засаглал руугаа чулуудаж эхэлсэн. Ингээд намын зодоон нь төрийн зодоон болон хувирч, Д.Амарбаясгалангаа “нүдэж” эхлэв.

Харамсалтай нь Д.Амарбаясгалан зогсож, найр тавих улстөрч биш. Түүнд нэр төр, хамгаалах парламент бас нам нь байгаа учраас Г.Занданшатарт УИХ-аар “үгүй” гэж хэлүүллээ. Ингээд Г.Занданшатар нэгхэн жилийн хугацаанд 3 дахиа ялагдах нь тэр. Харин одоо тэр Цэц рүү “гүйлээ”. Угаас тахимаа өгч чаддаггүй, өгсөн ч ямар нэг албан тушаалд очихгүй бол санаа нь амарч, шөнө нойр нь хүрдэггүй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч маань парламентаа үгүйсгэж, Үндсэн хуулийн цэц рүү шургаж, дахиад л Ерөнхийлөгчөөс тусламж хүссэн нь энэ. Шийдвэр нь ямар ч гарсан бай эцэст нь парламентын нэр хүнд унаж байна. Парламентын гишүүд нь гүйцэтгэх засаглалынхантайгаа нийлж УИХ-аа муухай харагдуулсан нь үнэн. Цэцийн шийдвэрээс үл шалтгаалан 3 удаа ялагдсан Г.Занданшатар намдаа ч тэр, УИХ-даа ч тэр легитм байдлаа алдаж буй нь тэр.

Эцэст нь тэр Ерөнхий сайдаар үлдлээ ч огцруулах бичиг дахин өргөн барина гэдгээ П.Сайнзориг гишүүн өчигдөр ил цагаан мэдэгдсэн. Үүнээс харахад л Засгийн газар өнөө маргаашаа торгоож 2027 оны сонгуулиа хүлээх үү, эсвэл дараачийн үедээ шилжүүлэх үү гэдэг нь цаг хугацааны л асуудал болжээ.

М.Саян

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 35 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа