Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал өгсөн АН-ынхан санал нь хэвээр байгааг эхнээсээ мэдэгдэж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг чөлөөлөхөд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хоёуланг нь огцруулах шаардлагатай гэсэн улс төрийн шийдвэр гаргаж чадсан бөгөөд тус санал үүгээрээ үлдэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг АН-ын бүлгийнхэн аль хэдийнэ огцруулсан бөгөөд дахин санал хураалт явагдвал Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрээ хэвээр хадгална гэж мэдэгдсэн байна.
Цэцийн шийдвэр хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гэж гарвал П.Сайнзориг нарын гишүүд Г.Занданшатарыг дахин огцруулах бичиг өргөн барина хэмээж буй. Тэгэхээр дахин санал хураалт УИХ дээр явах нь ойлгомжтой бөгөөд уг санал хураалтад АН-ын бүлэг шийдвэрээ хэвээр үлдээж, Ерөнхий сайдыг явуулах нь ойлгомжтой болоод байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
