Санасандаа хүрсэн Б.Энхбаяр оройхон гарч ширүүхэн дайрав

Санасандаа хүрсэн Б.Энхбаяр оройхон гарч ширүүхэн дайрав

 Өчигдөр /2025.10.24/ УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаярыг танилцуулж, сайдын бүрэн эрхийг баталгаажуулсны дараа орой 19 цагийн орчимд Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулав.

Улмаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр хэд хэдэн төрийн алба хаагчдын ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал, ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг чөлөөлж, бригадын генерал Ц.Ням-Очирыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Т.Сүхболдын тухайд  Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал цолтой. 2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад ЦЕГ-ын даргаар дэвшсэн.

Хэнтий аймгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2020 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд даргаар ажиллаж байв. Улс төрийн хүрээлэлд түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг.

Харин Ц.Ням-Очирын тухайд 2020 онд тус газрын тэргүүн дэд даргаар томилогдож байсан бөгөөд анх ажлын гараагаа Авто засварын үйлдвэрийн нэгдлийн гэрээт галын хэсэгт гал сөнөөгчөөр эхэлж байсан. Нэг үгээр, Гал сөнөөгчөөс Бригадын генерал болтлоо дэвшсэн гэсэн үг. Цаашлаад  2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, 2002 оны 09 дүгээр сараас Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Халаа сэлгээ үүгээр зогссонгүй, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар мөн Татварын ерөнхий газрын даргыг ажлаас халж, үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томиллоо. Тэрбээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргаар ажиллаж байсан аж. Татварын ерөнхий газрын даргаар оролдсоны цаад шалтгаан нь АМНАТ-ын 55 хувийн маргаан дээр Сангийн яамныхан кабинетынхаа эсрэг дуугарсаны гор гэж харж болохоор. Сангийн сайд Б.Жавхланг халалтай биш, тоо баримтыг нь бэлдэж өгсөн татварын газар руу хальтирч, халдсан гэсэн үг.

Энэ янзаараа Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын дарга нараар ч оролдох магадлал өндөр байна.

Нэхэн сануулбал, МАН-ын даргын зодооны үеэр/2025.09.30/ Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилох тухайгаа ард түмэнд мэдэгдсэн байдаг.

Тэрхүү мэдэгдэлдээ Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд түүнийг Хууль зүйн сайдаар томилохоор шийдсэнээ онцолж байв. Гэтэл өнгөрсөн хоногуудад МАН-ын хэрүүлийн элсэн шуурга улам ширүүсч Г.Занданшатарын суудал хүртэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв. Энэ хугацаанд Б.Энхбаярын Хууль зүйн сайд болох мөрөөдөл ч бараг талаар болж байсан юм.

Гэтэл хэзээний азтай Г.Занданшатарыг энэ удаад Үндсэн хуулийн цэц “ивээж” бүрэн эрх нь сэргэснээр тэдний фракцийн ноёрхол ийн эхэлж байна. Угаас Монголын улс төрд хууль биш хүн засагладаг болсоор удаж буй.

Харин одоо тэдний сүржин эхлэл даржин дуусах уу, эсхүл нүүрсний хулгайчдыг хуйгаар нь хамах уу гэдгийг нухацтай харах л үлдлээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 34 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 47 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа