УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг олон нийт тал бүрээс харж байна. Ялангуяа хуульчид, Үндсэн хууль судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол болон 10-р сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн дүгнэлт гаргасан процессын талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр тус хуралдаанд ажиглагчийн байр сууриар оролцоход цэцийн шийдвэр нь түрүүлээд гарчихсан түүнийгээ албажуулах гэж хуралдсан талаар эргэлзээ үүссэнээ хуваалцжээ. Уг нь парламент болон гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа заагийг харуулсан маргаан мэтгэлцээн өрнөж, хоёр эрх мэдлийг балансжуулах чиглэлээр цэц ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан хэдий ч нэг тал нь шийдвэрээ захиалчихсан, нөгөө тал нь хардалттай, харин гуравдагч байр суурь буюу хөндлөнгөөс оролцох ёстой цэц нь цаанаас өгөгдсөн шийдвэрийг биелүүлэх гэж ажиллаж буй мэт дүр зураг харагдсан талаар онцолжээ.

Асуудлын гол нь Засгийн газар биш парламент ард түмнээсээ сонгогддог бөгөөд УИХ-аас авсан мандатаараа Засгийн газар байгууллагддаг. Гэтэл парламентаасаа байгууллагддаг Засгийн газар нь парламентдаа “чи ингэж ажиллах ёстой” гэсэн хандлага гаргаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 16, 17-ны өдрийн хуралдааны үйл ажиллагаанд Засгийн газар зохион байгуулалттайгаар хаалт тавьж, ирц бүрдүүлэхгүй бойкот хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл гэдгийг тодотгов.

Өөрөөр хэлбэл аливаа парламент өөрсдөө бүрэн эрхийнхээ дагуу хуралдах ёстой байтал үүнд нь гүйцэтгэх эрх мэдэл нь хаалт хийсэн нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц дээр ярих ёстой байтал хэн ч дурдаагүй гэлээ. Түүнчлэн, УИХ-ын байр суурийг илэрхийлэх ёстой, хамгаалах ёстой итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг цэцээс гэрч болгочихсон нь шударга ёсны процессын хувьд маш ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ. Үндсэн хуулийн цэц бол эрх мэдэл хоорондын маргаан мөн үү гэдэг асуултад хариулж ажиллах ёстой. Харамсалтай нь Их суудлын хуралдаанаараа энэ асуултыг орхигдуулж ажилласан нь учир дутагдалтай байсныг шүүмжилж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хоёр өөр маргааныг нэгтгэн шийдсэн нь цэц өөрөө Үндсэн хуулийн хямрал руу оруулах сэжүүр гаргасныг ч дурджээ.

Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан 93-р тогтоол болон ирцтэй холбоотой асуудлыг нэг дүгнэлтээр шийдсэн. Уг нь нэг маргаан дээр цэц дүгнэлт гаргаж, харин нөгөөх дээр УИХ хүлээж авахгүй бол дахин хянах ёстой байсан ч нэгтгэж шийдвэрлэсэн нь цаашид УИХ шийдвэр гаргахад ойлгомжгүй байдал руу оруулчихлаа хэмээн дүгнэж байна гэлээ. Түүнчлэн, УИХ бол хууль тогтоох байгууллага. Үндсэн хуульт болон Үндсэн хуулийн биш байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалт журмыг тогтоож өгдөг гэсэн үг. Харин ҮХЦ бол хууль тогтоогчийн тогтоож өгсөн зохион байгуулалт журмаар ажилладаг байгууллага. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн суурь философийг хамгаалах байгууллага нь ҮХЦ байх ёстой.

Гэтэл цэцийн гишүүн О.Мөнхсайханы үгэнд парламент болон ард түмэн засгийн эрх мэдлийн үндэс гэдэг суурь үзэл санааг үгүйсгэсэн нь ноцтой алдаа гэж мөн тайлбарлажээ. О.Мөнхсайхан шиг Үндсэн хууль судлаач энэ дэс дарааллыг хамгийн сайн мэдэх хэдий ч ийм алдаа гаргасан нь нэг бол судалдсан академик түвшний мэдлэг нь өнгөц байна эсвэл мэдлэгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалт байна гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлжээ. Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 35 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 5 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 48 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа