Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилов.
Генерал Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 28 жил ажиллаж буй туршлагатай командлагч.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нутаг нэг, хамгийн ойрын хүн гэх мэдээллүүд ч бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Ж.Болдыг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ЦЕГ-ын даргаар томилж байв.
Товчхондоо түүний карьерын намтрыг харвал У.Хүрэлсүхийг албан тушаалд томилогдохтой зэрэгцэн тушаал дэвшсээр ирсэн байдаг.
Тухайлбал, 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томлогдож удалгүй Ж.Болд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга болсон. Улмаар 2019 онд ЦЕГ-ын дэд дарга, 2020 онд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байлаа. Түүнчлэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд Ж.Болдод хошууч генерал цол олгож байв.
Эцэст нь Ерөнхийлөгчийн фракцийнхан Г.Занданшатарын Засгийн газарт “эзэн” сууж буй энэ үед ЦЕГ-ын даргаар ч өөрийн хүнийг томиллоо.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
