Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужид айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Юта мужийн их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Бригам Янгийн их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг онцлов. Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр тогтмол 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Нийслэл Улаанбаатар хотоос оюутнуудыг сургах тэтгэлгийг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа дурдлаа.

Мөн төрийн албан хаагчийг чадавхжуулах богино, дунд хугацааны сургалтуудыг АНУ-д төдийгүй Монголд эрдэмтэн, профессоруудыг урьж зохион байгуулах боломжтой гэлээ. Үүнээс гадна цахим, танхим хосолсон сургалтуудыг бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. Цаашид Ази төвтэй сургуулиа Монголд байгуулах боломжийг судалж үзэхийг хүслээ.
Мөн Хавай мужид сурч буй Монгол оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Оюутнуудын ажиллаж, амьдарч буй нөхцөл, тэтгэлэг, боломжуудын талаар ярилцав. Их сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллаж амьдрахыг оюутнуудад уриаллаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
