А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн

А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн

 

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш борлуулж буй 397 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түлшний хангамж, түгээлт, жин, дамлан борлуулж байгаа асуудал, хагас коксон шахмал түлшийг яагаад хэрэглэх болсон зэрэг иргэд, олон нийтийн анхаарлыг татсан асуултуудад өөрийн цахим хуудасаараа дамжуулж хариулт өгчээ.  

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах цэгүүдээр ажиллалаа. Нийт 397 борлуулалтын цэг үйл ажиллагаа явуулж байна.

Нэгт, түлшний хангамж тасралтгүй байх тал дээр анхаарч ажиллалаа. Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлшээ худалдан авах боломжтой. 172 мянга гаруй айл өрх буюу 650 мянга гаруй иргэд түлш худалдан авч байгаа. Нэг өрх нэг карттай байх ёстой. Тэгэхээр 172 мянган карт байх ёстой. Гэвч өнөөдөр 286 мянган карт бүртгэлтэй байна. Энэ хооронд 100 гаруй мянган картын илүүдэл байна. Эдгээр тодорхойгүй картыг ашиглан зориулалтын бусаар түлшийг ашиглах, хөдөө, орон нутагт зарж борлуулах асуудал гарч байна. Жишээлбэл, сайжруулсан шахмал түлшийг ачааны машинаар орон нутаг руу нууцаар зөөвөрлөж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт илэрсэн.

Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад нүүрс худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан асуудлыг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан.

Хоёр долоо хоногийн өмнө Эмээлтийн пост дээр 46 шуудай буюу 2100 тонн түлш хотоос гаргах гэж байгааг илрүүлж, үйлдлийг зогсоосон.

Өнгөрсөн шөнө 95 шуудай буюу 6 тонн хагас кокс болон сайжруулсан түлш Улаанбаатар хотоос гаргах гэж байгааг илрүүлсэн. Энэ мэт байдлаас түлшний тасралт, зохиомол хомсдол үүсэж байна. Хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 2200 гаруй уурын болон нам даралтын зууханд түлшийг дамлан борлуулж байгаа юм. Энэ асуудлыг ойрын хэд хоногт яаралтай шийдвэрлэж дуусна.

Хоёрт, түлшний жингийн тухайд “Тавантолгой түлш” компани автомат төхөөрөмжөөр савладаг. Гэтэл туршилтын 400 шуудай сайжруулсан түлш андуурагдаж, түгээгдсэн. Энэ тал дээр зохицуулалт хийж, 25.5-26 кг-аар автомат тохируулгыг тохируулж хэвийн болгон ажилласан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр түлшний цэгүүдээр ажиллахад хамгийн багадаа 25 кг, ихдээ 28 кг-аар шахмал түлш савлагдсан байгааг хянаж дүгнэсэн.

Гуравт, түүхий нүүрс түлье гэх асуудалд хандаж хэлэхэд түүхий нүүрс түлэх ухарсан алхам хийхгүй. Гурван төрлийн нүүрсийг борлуулж эхэлсэн. Хагас кокс, сайжруулсан шахмал түлш болон угаан баяжуулсан мидлингийг борлуулж байгаа. Угаан баяжуулсан мидлингийг 10 хоног сонголтоор олгоно. Нүүрсний сонсгол дээр хүртэл мидлингийг барьцалдуулагчгүй хэрэглэх талаар санал болгосон байдаг. Тиймээс шууд угаан баяжуулсан мидлингийг борлуулж эхэлсэн.

Дөрөвт, хагас коксон шахмал түлшний илчлэгийн хувьд сайжруулсан түлштэй ижил буюу 6000 гаруй ккал. Хагас коксон шахмал түлш нь нүүрсний химийн хортой найрлагыг ялгаж жигнэсэн түлш бөгөөд илч ямар байх нь зуухны бүрэн бүтэн байдал, ямар зууханд галлагаа хийж байгаагаас хамаарч байна. Тиймээс Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух болон галлагааны талаар зөвлөгөөг иргэд нээлттэй авах боломжтой.

Тавдугаарт, хагас коксон шахмал түлшийг яагаад импортолж байгаа вэ гэдэг асуудалд юун түрүүнд манай улсад хагас коксон шахмал түлшний үйлдвэр байхгүй. Нийслэлээс хагас коксон шахмал түлшний үйлдвэр барихыг дэмжиж, судалж байгаа. Хамгийн багадаа 38 сар дотор тус үйлдвэрийг барих боломжтой. Цаашдаа Улаанбаатар хот хагас коксын үйлдвэр барьсан ч ахуйн хэрэглээнд нүүрсийг бүрмөсөн болиулахаар төлөвлөж, хийн түлшинд шилжүүлэх, орон сууцжуулах төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодорхой хэлбэл, Улаанбаатар хот хийн түлшинд шилжих хугацаанд буюу түр хугацаанд шахмал түлшийг хэрэглэж байгаа.

Хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад дэгдэмхий бодис 51.9 хувь, хүхэр 57.7 хувь, үнслэг байдал 37.2 хувиар бага байна. Амьсгалын замын өвчин, харшил, астма, ургийн өвчлөлд ихээр нөлөөлдөг агаарт тархах тоосонцрын хэмжээг 72.6 хувиар бууруулдаг. Хүхэрлэг хий 85.5 хувь, угаарын хий 10-15 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурч байгааг хагас коксон шахмал түлшинд хийсэн судалгаагаар нотолдог. Хийн түлшний шилжилтийн дараа Монголд үйлдвэрлэсэн хагас коксон түлшээ цахилгаан станцуудад нийлүүлэх төлөвлөлтийг хүртэл гаргасан байгаа. 

Зургаадугаарт, түлш борлуулалтын цэгүүдийг нэмнэ. Сонгинохайрхан дүүрэгт 5 цэг, Хан-Уул дүүрэгт 2 цэг, Баянзүрх, Баянгол дүүрэгт мөн цэгүүдийн саналыг өнөөдөр хүлээж авч дуусаж, 10 гаруй цэг нэмж байгуулна. Өнгөрсөн шөнийн байдлаар 325 цэг дээр 2300 тонн түлшний илүүдэлтэй хоносон бол 50-60 цэгийн түлш дууссан байсан. Тиймээс түлшийг хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор зарим цэгийн түлшний хэмжээг нэмнэ” гэлээ.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

9 цаг 44 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 58 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 15 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 58 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа