Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлаас гадна “Оргил” рашаан сувилалаа ч буцааж авъя!

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлаас гадна “Оргил” рашаан сувилалаа ч буцааж авъя!

Манай улсад Ерөнхийлөгчөөс авахуулаад УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар гээд хэт давуу эрх, дабль стандарт эдэлдэг улстөрчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Адаглаад, УИХ-ын гишүүд нь ахин сонгогдож чадахгүй бол 12 сарын цалингаа бүтэн жилийн хугацаанд “халааслаж” суудаг бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ярьснаар бол бид үе үеийн төрийн тэргүүнүүдэд газар бэлэглэх ёстой юм гэнэ! Бүр УИХ-ын тогтоол байдаг юм байх.

Цагтаа улсын хаан урт шар дээлтэй хүн гэгдэтлээ төрийн өндөр албан тушаалуудад эзэн сууж, олон жил засагласан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эцэстээ оймсоо гозолзуулан баривчлагдаж байв. Уг баривчилгаа нь үйлдсэн хэрэг, кэйс гэхээсээ илүү улсын хаан мэт олон жил засаглаж, авилга, албан тушаалын хэргийг цэцэглүүлсэн учраас намаас нь өгсөн ухамсрын шанаа байсан гэж болно. Ингээд ч тэрээр “хүмүүжээгүй” бололтой. Ингэж хэлэхийн учир нь хуучнаар Гутлын 22 буюу одоогийн Өглөөний гудамжинд байрлах “Өргөө” зочид буудлыг Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суусан байдаг. Саяхнаас тус  газрыг нийслэл өмчдөө эргүүлэн авах талаар мэдэгдсэн.

Хотын өмч л бол айлын хашааны буланг хүртэл танаж хасахыг шаардах болсон Х.Нямбаатар даргын нэг гавьяа нь нийслэл хэмээх их айлын өмчийг бүртгэж, энэ мэтээр хууль бусаар эзэмшиж, завшиж байсан хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдтэй ил дайн зарлаад жил гаруй болж байгаа. Эмийн үйлдвэр, элэгний эмнэлэг /Хатанбаатар эмчийн/, Урт цагаан гэх мэт нийслэлийн /олон нийтийн/ өмч ч гэлээ хувь хүмүүс эзэмшиж, түрээсэлж, ашиглаж ирсэн олон обьектуудыг төрд эргүүлэн авсан. Сүүлийнх нь бараг “Өргөө” зочид буудал юм уу даа.   

Гэтэл үүнийг эсэргүүцсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан бүх хүнд улсаас 1 га газар өгдөг. Би аваагүй л байгаа. Харин ч Х.Нямбаатар надад 1 га газар өгөх ёстой. Ц.Элбэгдоржийн үед Хуримын ордны хойд талын байшингийн ёроолоор газрын зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр эргэн тойрон дахь газрыг нь хэн нэгэн хүнд өгнө шүү дээ. Үүнээс урьтаж би Д.Сумъяабазар даргад хандаж, надад багахан газар өгсөн юм. Х.Нямбаатар намайг Д.Сумъяабазарыг шантаажилсан гэсэн. Би Хуримын ордны гаднах газрыг өргөдлөө гаргаж, шийдүүлсэн. Миний асуудал жижиг асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд 1 га газраа ч хөөцөлдөж, сүйд болсонгүй. Би газраа өгөхгүй. Одоо Сангийн сайдаас мөнгө гуйх гээд явж байна. Хархорин хотын асуудлаар уулзана” хэмээн ил цагаан адарсан.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүнээр 7 жил ажилласан П.Очирбат агсанд анхны Ерөнхийлөгч гэдэг утгаар Гэрлэх ёслолын ордны зүүн талд 1 га газар бэлэглэсэн байдаг. Өөрөөр бол Ерөнхийлөгч бүрт 1 га газар бэлэглэдэггүй харин П.Очирбат агсан ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч учраас Монголын ард түмнээс онцгойлон бэлэг өгсөн хэрэг. Н.Энхбаярын ярьж байгаа шиг Ерөнхийлөгч бүрд газар бэлэглэлэг УИХ-ын тогтоол бүү хэл журам ч байхгүй юм.

Гэтэл УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд, хүү Э.Батшугар нь хүртэл төрийн сайдын индэр дээрээс “Өргөө” зочид буудлыг буцааж өгөхгүй. Бидний өмч хэмээн мэдэгдэж байгаа юм.

Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ гахай илүү давуу эрхтэй гэдэг журам тэдэнд үйлчлэх ёстой бололтой юм. Үнэндээ энгийн иргэд нь 0.7 га газраа ч олж авах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж ирсэн.

Гэтэл Ерөнхийлөгч байсан хүнд улсаас 1 га газар бэлэглэх ёстой гээд ичих ч үгүй мэдэгдэж зогсоо Н.Энхбаяр гэж хүнд ичих нүүр байна уу гэж асуумаар. Тэгж ярьвал “Оргил” рашаан сувилалыг ч эдний гэр бүл эзэмшдэг. Уг сувилалыг ч улс өмчдөө эргүүлэн авах асуудлыг хөндөх ёстой юм биш үү!

Ахин хэлэхэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэдэг хүн нэгэн цагт Монгол төрийг зайдагнаж, бүхнийг харцаараа хөдөлгөж, авлигын загалмайлсан эцэг болтлоо занхайж явсан өдрүүдийг ард түмэн биш гэхэд Ардын намынхан нь мартаагүй гэдэгт итгэж байна. Төрийн албан тушаалыг үнэ хаяалцуулан “зарж”, ард түмний хөрөнгийг намдаа, хувьдаа, гэр бүлдээ хэрхэн яаж завшиж, эзэмшиж туйлж ирсний нэг жишээ нь хотын А бүсэд байрлах бүхэл бүтэн обьектыг гэр бүлийн хэрэгцээндээ эзэмшиж эцэст нь эзэн нь юмаа мэдэж өмчөө авья гэхэд анхны Ерөнхийлөгчтэй барьцаж, ард түмнээсээ га, га-гаар нь газар нэхээд зогсож байна. Та ичихгүй байна уу, Н.Энхбаяр Ерөнхийлөгч өө!  

Монголын төр, Монголын ард түмэн танд, танай гэр бүлд ямар өртэй юм бэ?

М.Үүрийнтуяа

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

5 цаг 34 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

6 цаг 36 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

9 цаг 24 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

10 цаг 0 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

11 цаг 52 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

12 цаг 53 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

13 цаг 40 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

14 цаг 7 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Өчигдөр 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Өчигдөр 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Өчигдөр 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Өчигдөр 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Өчигдөр 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Өчигдөр 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Өчигдөр 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

2026-05-01

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Өчигдөр 12 цаг 07 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

13 цаг 40 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

12 цаг 53 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Өчигдөр 10 цаг 39 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Өчигдөр 12 цаг 50 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Өчигдөр 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа