Монгол Улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх Г.Занданшатарын мөрөөдлийн 5 амлалт

Монгол Улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх Г.Занданшатарын мөрөөдлийн 5 амлалт

Өчигдөр орой (2025.11.09) Г.Занданшатарын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ тойрон сууж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслөө танилцуулав. Байгуулагдаад удаагүй шинэхэн кабинет шиг төсөл, төлөвлөгөөгөө сүржин гэгч нь танилцуулсан нь энэ 7 хоногийн Бямба гаригт болох МАН-ын Их хурлын даргын сунгаанд зориулсан Г.Занданшатарын эцсийн сум, бөхөж өгөхгүй байгаа горьдлого гэлтэй. Уг нь дөрвөн сар болж буй кабинет юм. Зам зуураа цэвэр улс төржилтийн шалтгаанаар нэг шүдээ сугалж орхисон нь Хууль зүйн сайд Л.Мөнхбаатарыг Б.Энхбаяраар сольсон. Ирэх өдрүүдэд ч зарим шүдээ сугалж, халаа сэлгээ хийх сурагтай байгаа. Бүх зүйл МАН-ын Их хурлаар шийдэгдэнэ. Тодруулбал, Г.Занданшатар МАН-ын дарга болж чадах эсэх, үгүй ядахдаа Ерөнхий сайдын суудалдаа тэсэж үлдэх эсэхээс бүх зүйл шалтгаална. Том ах эсвэл гадны их ид шид л үйлчлэхгүй бол боломж тун тааруу.

Ингээд олныг үл нуршин Ерөнхий сайд Г.Занданшатарын өчигдөр орой олон нийтийн өмнө өгсөн топ 5 амлалтыг багцлан хүргэе.

2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна!

Юун түрүүн тэрээр хэдийгээр эдийн засагч хүн ч гэлээ популизмаас татгалзаагүй байна. Таван жилийн хөгжлийн төлөвлөгөө нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл" хэмээх уриатай гэнэ. Энэ уриан дор Монгол Улс 2026-2030 онд хөгжиж чадвал ард иргэдийн амьдралын баталгаа сайжирч, хүчирхэг эдийн засагтай улс болох аж.

Ер нь цаашдаа таван жилээр нийгэм эдийн засгаа төлөвлөж байя, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, ард иргэддээ ойлгомжтой, урьдчилан таамаглаж болохүйц таван жилийн төлөвлөгөө гаргаж байя. Таван жилийн төлөвлөгөөндөө үндэслээд жилийн төлөвлөгөө, жилийн төлөвлөгөөндөө суурилаад улсын төсвөө боловсруулах ёстой. Бид эв нэгдэлтэй, соёлын дархлаатай хүмүүнлэг, иргэндээ ээлтэй нийгмийг бүтээнэ. Иргэдийнхээ аюулгүй эрүүл эрдэм боловсролтой байх нөхцлийг хангаж, 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна гэх мэтээр лоозогносон нь социализмдаа эргээд оччихсон ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн нь нуух юун. Магад Г.Занданшатарын энэ төлөвлөгөө нэгдүгээр 5 жилийн төлөвлөгөө, дараа дараагийнх нь хоёр, гуравдугаар 5 жилийн төлөвлөгөө гэх мэтээр үргэлжлэх ч юм билүү, хэн мэдлээ.

Бодит амтлалт нь гэвэл үнэт зүйл нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хүрээнд татварын бодлогын шинэтгэл, эдийн засгийн реформын зэрэгцээ нийгмийн тэгш шударга ёсны зарчмыг хангана. Бага орлоготой иргэддээ илүү хөнгөлөлт үзүүлдэг, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмждэг байна. Ийм Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг Т.Аубакир сайд санаачлан өргөн барих гэж байгаа аж.

Цаашилбал, орон сууцны төрөлжсөн банк байгуулж, 80 мянган айлын орон сууцыг барьж байгуулан, агаарын бохирдол, Улаанбаатар хот, хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан цогц бодлого хэрэгжүүлнэ гэв.

2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан, хараат бус болно!  

Шадар сайд  Т.Доржханд болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан хараат бус болж чадна гэж зоригтой хэлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ 5 жилийн төлөвлөгөөнд 15.9 их наядын төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүд эрчим хүчний салбарт тавигдсан. Улаанбаатар хотын хоёр тал руу 2 гВт дамжуулах, түгээх сүлжээний өртгөтгөлийн төслийг төсөвт оруулаагүйг УИХ-ын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар Эдийн засаг, хөгжлийн сайдтай ярилцаж тохирлоо. Ингэхээр 22 их наядын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийнэ. Гол нь тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах асуудал бий. 2027 он гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна. Магадгүй 50 мВт чадлын дутагдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх чадлаар ажиллана гэдгийг хэлье” гэв.

2026-2030 онд боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болно

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Үйлдвэрүүд ашиглалтад орно. Бидний хувьд бодлогын эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй байгаа. 2026-2030 оны үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг, үйлдвэрлэдэг орон болох зорилго тавьсан. Одоогийн байдлаар 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57-ын үйл ажиллагаа зогссон байна. Иймд бид хууль эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах хэрэгцээ үүсэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг манай яамнаас боловсруулан холбогдох яамдад хүргүүлсэн байгаа. АМНАТ болон татварын бодлогоор хэн үйлдвэрлэж байна түүнд давуу байдал бий болгоно гэв.

Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын очерийг урагшлуулах

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Төрөлт буурах, гэр бүлийн салалт ихсэх шалтгаанууд яагаад гараад буйг судлахад санхүүгийн асуудал дээр тулж очдог гэх статистик байна. Тиймээс манай яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан. Олон улсын түвшинд энэхүү асуудлыг санхүүгийн хөшүүрэг буюу татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгдөг юм байна билээ.

Манай яамнаас боловсруулсан хуулийн төслөөс онцлох заалтыг танилцуулъя.

Нэг. Гэр бүлийн гишүүний аль нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлөх. Тухайлбал 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр зэрэг хөдөлмөр эрхлээд явж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татвараас чөлөөлөх.

Хоёр. Ипотекийн зээлийн жагсаалтад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлын очерийг урагшлуулах.

Гурав. Эрүүл мэндийн багц даатгалыг санал болгоно гэх мэт олон заалтууд туссан.

Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжинэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр "Монголын Хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь ажилладаг. Экспортын таван хувийг гаргаж, ДНБ-ний 24.5 хувийг үйлдвэрлэдэг. Энэ салбараа сэргээх технологийн шинэчлэл хийх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилтын хүрээнд хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Хүнсний хувьсгалын ажил явагдаж байгаа. 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 орчим нэр төрлийн бараа дотооддоо үйлдвэрлэгдэж хэрэглээнд нэвтэрсэн байгаа.

Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор цагаан алт хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 161 үйлдвэр ААН гэрээ байгуулан, шаардлагатай санхүүжилтийг авч, ажиллаж байна. Эхний үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа гэв.

Хоёр цаг үргэлжилсэн уг хурлын амлалтууд энэ мэтээр тун ч романтик. Нөгөө талаар өмнөх Засгийн газруудын үеэс хэрэгжиж эхэлсэн зарим төсөл, хөтөлбөрийг Г.Занданшатарын Засгийн газар л хэрэгжүүлээд, гялалзуулаад байгаа мэтээр ярьсан нь тэд олон нийтийг үнэхээр загасны ой санамжтай гэж үздэг нь одоо ч хэвээрээ мэт.

Амралтын өдрийн орой болсон уг хуралд ихэнхи редакци, сэтгүүлчид хүрэлцэн ирж асуулт асуусан ч ганц, хоёр сэтгүүлчийн асуултыг эс тооцвол ихэд ивсэн, налсан асуултууд байсныг ч хэлэх нь зүй биз ээ.

2024 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын даргын сэнтийгээс хүрэлцэн очиж өрсөлдөөд ч өвдөг шороодсон Г.Занданшатарыг гудамжнаас дуудаж авчран Ерөнхий сайдын суудалд залсан хүмүүс бол МАН-ынхан. Бүр тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө үүнд маш их орсон. Энэ утгаараа тэрээр үнэхээр азтай аавын хүү. Бас хүү магтъя гэвэл сайн сургууль төгссөн сайн эдийн засагч болохоос бүхэл бүтэн улс төрийн намыг авч явах улстөрчийн зангараггүй нэгэн. Үүнийг ч өнгөрсөн 10-р сард болсон тус намын Бага хурал нотолж өгсөн. Гэвч гайхалтай нь тэрээр ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, өрсөлдөгч Д.Амарбаясгалантай улс төрийн рингэн дээр улаан цайм тулаан эхлүүлж, намынхаа зовлонг төрийн асуудал болгож, улс гэрээ хоёр талцуулаад буй. Энэ асуудал энэ 7 хоногт хуралдах МАН-ын Их хурлаар төгсгөл болно гэж найдъя.

М.Үүрийнтуяа

 

 

Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц төвийн системд 57.450 сая КВт.цаг эрчим хүч нийлүүллээ

1 цаг 13 мин

Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв

1 цаг 16 мин

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

1 цаг 21 мин

Хотын дарга асан Э.Бат-Үүл: МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна

1 цаг 32 мин

Эмч, эмнэлэгийн ажилчид Пүрэв гарагаас ажил хаялт зарлана

1 цаг 45 мин

Монгол Улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх Г.Занданшатарын мөрөөдлийн 5 амлалт

2 цаг 2 мин

“Алтан гургалдай” хэмээн алдаршсан А.Загдсүрэнгийн хүү нэрт найруулагч Vince Gilligan-ы кинонд тогложээ

2 цаг 8 мин

Танилц: Монголын отгон Нансалмаа, мисс, дуурийн дуучин, цагдаа Э.Адьяасүрэн

2025-11-07

Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах санал хураалтад маргаан гарч, хойшлогдлоо

2025-11-07

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлаас гадна “Оргил” рашаан сувилалаа ч буцааж авъя!

2025-11-07

Цаг агаарын онцгой нөхцөлөөс үүдэн төөрсөн, сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгуулан 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн буцалтгүй нэрвэгдэгч болсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ

2025-11-07

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Н.Цэрэнсамбууг нүүрсний хулгайтай нэр холбогдсон хэмээн чуулганы танхимаас “хөөв”

2025-11-07

Монголын “Адууны диваажин” хөдөлгөөн энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль хамгааллын шинэ хандлагыг дэлхий дахинд түгээж байна

2025-11-06

Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

2025-11-06

Жилдээ 4 тэрбумын хандалттай “Associated Press“ монгол залуу Б.Наранбадрахыг ОНЦОЛЖЭЭ

2025-11-06

Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ

2025-11-06

Төсвийн байнгын хороогоор үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох санаачилгыг хэлэлцэнэ

2025-11-06

“The MongolZ” баг "Team Spirit" багийг буулган авч, IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2025-11-06

Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна

2025-11-06

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

2025-11-05

Мисс моделиудын төрийн албанд хүчин зүтгэж буй оролцоо

2025-11-03

Монголчууд Physical Asia шоугаар дэлхийн хараанд өртөж байна

2025-11-03

Танилц: Монголын отгон Нансалмаа, мисс, дуурийн дуучин, цагдаа Э.Адьяасүрэн

2025-11-07

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан гэх мэдээллийн УЧИР юу байв

2025-11-04

Ч.Ганжавхлан “Ид шидийн орон”-оос мөнгө идэхээргүй хурган тэрбумтны хүү гэв үү?

2025-11-04

Х.Булгантуяаг эргүүлэн татаж “Петровис”-ын О.Содбилэгийг УИХ-ын гишүүн болгох тохироо хийгдсэн гэв үү?

2025-11-03

“ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ”-н баримтууд юу өгүүлэв?

2025-11-05

Багш нар 13 хоног үргэлжилсэн ажил хаялтаа зогсоож, маргааш хичээл орж эхэлнэ

2025-11-03

Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

2025-11-06

УИХ-ын гишүүд улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү?

2025-11-04

“The Mongolz” баг Б.Өнөдэлгэртэй 2025 оныг дуустал гэрээ байгуулжээ

2025-11-03

Багш нарын ажил хаялт албан ёсоор зогссон тул Лхагва гарагаас хичээл орно

2025-11-03

Ц.Даваасүрэн: Төрөө тогтвортой байлгах талаас нь бодож УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжийг олгох нь зүйтэй. Германд бол бараг бүх насаар нь олгодог

2025-11-04

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ

2025-11-04

“МӨНГӨН ГҮҮР”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо

2025-11-04

Титантай энергийн тогоо байдаг гэвэл та итгэх үү?

2025-11-05

Тодруулга: “Х.Булгантуяаг 20 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хэргээр Тагнуулын байгууллага шалгаж байгаа” гэдэг худал

2025-11-05

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

2025-11-04

“The MongolZ” баг "Team Spirit" багийг буулган авч, IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2025-11-06

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэж байна

2025-11-04

Сурталчилгаа