Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг улаан, ногоон өнгөтэй ундаа өргөж гишүүдийг удирдсан гэдэг маргаан дэгдсэн. Гэвч эл байдлыг Х.Ганхуяг эрс эсэргүүцэж буй. Учир нь Төсвийн байнгын хорооны даргын суудлаа бушуухан хүлээлгэн өгч, сайдын суудалд суух гэж яарахдаа Төсвийн байнгын хорооноос гарсан саналыг дахин хэлэлцүүлэхгүйн тулд ийн ногоон, улаан лаазаар гишүүдийг удирдсан хэрэг.
Түүнийг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болсон тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн байдаг. Гэвч энэ тухай асуудлыг Х.Ганхуяг мөн л няцааж байв. Түүнийг Шадар сайдад томилох эсэх асуудлыг өнгөрсөн Баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байв. Иймд л Баасан гарагт яаравчлан улаан, ногоон лааз барин сандран гүйж, гишүүдийн урдуур хойгуур шургасаар Шадар сайд болох замаа засссан тэр.
Тэгвэл өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
