МАН өнөөдөр Бага хурал, Хяналтын ерөнхий хороогоо шинээр байгуулна

МАН өнөөдөр Бага хурал, Хяналтын ерөнхий хороогоо шинээр байгуулна

МАН-ын Их хурал амралтын хоёр өдөр хуралдаж даргаа сонгон, намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн, өөрчлөн батлах, Бага хурал болон Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч хоёр өдрийн дотор энэ бүхнээ хэлэлцэж амжсангүй. Тиймээс өнөөдөр МАН-ын Их хурал үргэлжлэн хуралдаж Бага хурал, Хяналтын ерөнхий хороогоо байгуулна.

МАН-ын Их хурал эхний өдрөө даргаа сонгосон. Тус намын даргаар УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал удирдахаар боллоо. Намын Их хурал эхлэхээс түүнийг даргаа сонгоно гэсэн мэдээлэл гараад байлаа. Бүр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын асуудал эхлэхэд л "Энэ хоёрын хэн ч намын дарга болохгүй, Н.Учрал болно" гэсэн бор шувуу нисэж эхэлсэн. Дараа нь "Н.Учрал намын дарга болоод УИХ-ыг удирдана. Харин Г.Занданшатар Засгийн газраа удирдана" гэсэн мэдээлэл гарсан. Үүний дагуу Н.Учрал намын даргаар сонгогдлоо. Намын Их хурлын үеэр хуралд оролцсон төлөөлөгчдийн зарим нь намын дарга болсон хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Анхбаяр "Хэн намын дарга болно тэр хүн Засгийн газраа байгуулаарай. Өөх ч биш, булчирхай ч биш, өдөр ч биш, шөнө ч биш байж ханалаа" гэсэн юм.

Мөн өчигдөр намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэх үеэр "Намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн заалтыг дүрэмдээ оруулах саналыг гаргажээ. Гэвч энэхүү санал нь дэмжигдээгүй байна. Харин “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэдэг зохицуулалт нь хэвээр үлдээжээ. Түүнчлэн МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэж мэдэгджээ.

МАН-ын дарга Н.Учрал сонгогдсоныхоо дараа "Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо. Эрхэм хүндэт журмын нөхдөө, Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье. 23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ. Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг. Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж,дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.

21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана. Эх орныхоо хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ" гэв.

Ийнхүү Н.Учралыг УИХ-ын даргаар сонгож, Г.Занданшатар Засгийн газраа удирдах МАН-ын төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ төлөвлөгөө ёсоор бол Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг давсан Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны сонгуульд нэр дэвшиж, Н.Учрал Засгийн газраа, намаа удирдан 2028 оны УИХ-ын сонгуульд оролцоно.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 58 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 28 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 28 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа