Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон нэр төртэй хүн.
Тэрбээр Оюутолгойн ТУЗ-ын анхны гишүүн бөгөөд 2009-2012, 2016-2021 онд мөн ажилласаар чөлөөлөгдөх асуудал нь хөндөгдсөн байдаг. Сонирхолтой нь тухайн үед түүний цор ганц улс төрд хөтөлсөн “үр могой” Т.Аюурсайхан нь УИХ-ын дэд дарга байхдаа “Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй.
Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” хэмээн мэдэгдэж байв. Ер нь улс төрд мөнхийн дайсан мөнхийн нөхөр гэж алга. Манай томчууд залгамж халаагаа, туслахыгаа, эхнэрээ, хүүхдээ дэмжиж улс төрд үлдээх тохиолдол бий.
Гэр бүлийнхний урвалт гайгүй ч энэ мэтчилэн эргээд хөлнөөсөө залгиулах тохиолдол ч олон. Н.Багабандийг туслах асан Т.Аюурсайханаараа дамжуулан , “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-д нөлөөллөө чангатгасан гэдэг ч эцэстээ Т.Аюурсайхан нь шоронд сууж байна. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханыг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.
Оюутолгойн сонсголд дуудагдсан үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын нэрс хөвөрч ард иргэд одоо бас хэнийгээ улалзуулж хөнжилдөө хөлөө жийлцэн магадгүй оймс гозолзуулах нь вэ гэж харж, хүлээж суугаа өдрүүд. Улс төр дөнгөж халж байна даа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
