У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм!

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм!

Төрд нүүрлэсэн болохгүй, бүтэхгүйн өөдөөс зоригтойхон дуугарчихдаг түүнийг буруутгах нэгэн байхад зөвтгөх нь дийлэнх байна. Чухам юу болоод буйг өөрийнх нь амнаас ийн сонслоо.

-Сайтуудад ирсэн сүүлийн үеийн мэдээллүүдийг уншиж үзэхэд ард түмний итгэлийг авч төрд сонгогдсон төрийн түшээ ард түмнийхээ санаа бодлыг илэрхийлсэн гэдэгт итгэлтэй байна хэмээн таныг дэмжсэн захидлууд иржээ. Гэвч зарим хэвлэлд хар материаууд гарч байгааг та олж үзсэн байлгүй. Тэгэхээр ярилцлагын эхэнд таны байр суурийг сонирхмоор санагдлаа л даа?

-Намайг дэмжиж байгаа ард түмэн, шударга хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье. Залуу насны аагаар зарим нэг зүйлийг хатуу, хөтүү үгээр илэрхийлдэг. Энэ маань хүмүүст тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг бол ард түмнээсээ дахин уучлалт хүсье. Цаашид өөрийнхөө үг хэллэг дээр анхаарч ажиллах болно гэдгээ танай сониноор дамжуулаад ард түмэндээ хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч миний хэлсэн үгэнд эмзэглэж, Төрийн тэргүүний нэр хүндэд халдсан байна гэж надаас уучлалт гуйхыг шаардсан. Би хувь хүнийхээ хувьд Монгол Улсын Төрийн тэргүүний өндөр алба тушаалыг хүндэтгэж, энэ хүнээс хүлцэл өчиж, ард түмнээсээ уучлалт гуйсан. Харамсалтай нь одоо би энэ хүн ухаан багатай, юм ойлгодоггүй юм байна гэж бодож байгаа. Өнөөдрийн сонин дээр хариу мэдэгдэл хийсэн байна лээ. Бодвол үүнийгээ өөрөө бичиж, хянаж надад хүргүүлсэн байх гэж бодож байна. Харин сонин хэвлэлд хэвлэлийн төлөөлөгч гэдэг хүнээр дамжуулж гаргажээ. Үнэн, худлаа өөрөө хэлчихвэл сайнсан. Харамсалтай нь тийм эр зориг, итгэл үнэмшил байхгүй. Хэзээ нэгэн цагт хэлсэн үг нь буруутвал өөрийн хэлсэн үг бус хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн үг гэж тэр нэг залуу руу дайрах ийм л зүйлийг над руу явуулжээ гэж бодож байна.

Уржигдар Ерөнхийлөгчийн Тамгын газарт миний явуулсан ил захидалтай холбогдуулаад хариу бичих гэж нэлээн сандралдаж байна гэж сонссон. Худалч Ерөнхийлөгчийн худал хэлж, хууль зөрчсөн үйлдлийг нь хөөрхий Тамгын газрын ажилтнууд тэдний зөвлөхүүд хамгаалах гэж их зовж байгаа л даа. Тэр хүмүүсийн буруу биш, тэднийг би хүндэтгэж ойлгож байгаа. Цаашдаа энэ худалч Ерөнхийлөгчийн хажууд ажиллах нь тэр хүмүүст их л хүнд болох байх гэж би дотроо бодож байна.

-Төрийн тэргүүнээс хоёр зүйл шаардсан гэж сонссон. Тэр нь юу вэ?

-Нэгдүгээрт, “Зууны мэдээ" сонин болон “ТВ-9" телевиз таны болон танай гэр бүлийн өмч мөн үү. Мөн бол энэ өмчийг хэрхэн яаж, ямар арга замаар, ямар хөрөнгийн эх үүсвэрээр олж авсан бэ гэдгээ ард түмэндээ үнэнийг хэлчих. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ биччих.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Миний өрөөнд нэг нөхөр орж ирээд 500 сая төгрөгний хахууль өгөхийг завдсан. Би тэр нөхрийг хөөж гаргасан" гэж олон нийтэд нэг их үнэнч шударга Ерөнхий сайдын дүр эсгэж ярьсан. Үнэхээр тийм шударга юм бол хэн гэдэг хүн хэзээ таны өрөөнд орж, 500 сая төгрөгний хахууль өгөхийг завдсан юм бэ, нэрийг нь хэлчих. Ямар асуудлаар Танд энэ хахуулийг өгөх гэсэн юм бэ, тэрийгээ гаргаад ард түмэндээ хэлчих. Тэгээд тэр нөхрийг хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцуул гэж шаардсан.

Өнөөдөр Монголд хээл хахууль, авлигалын хэргийг ард түмэн даяараа ярьж буй. Хүн болгон түүний эсрэг тэмцэж байгаа шүү дээ. Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүн нь авлигал өгөхийг завдсан хүнийг мэдсээр байж, долоон жил нуун дарагдуулж явлаа. Ийм төрийн тэргүүн гэж байж болдог юм уу. Авлигал, хээл хахуулийн гэмт хэргийг санаатайгаар нуун дарагдуулбал ямар шийтгэл оногдуулах вэ гээд Монгол Улсын эрүүгийн хуульд тов тодорхой зүйл ангиуд бий. Тэгэхээр үүнийгээ хэлэхгүй байгаагийнхаа төлөө энэ хун Хууль зүй, дотоод хэргийн яаманд дуудагдах цаг нь болсон юм болов уу гэж би дотроо бодож сууна. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүн бол худлаа ярьж, хулгай хийдэг, гэмт хэрэг нуун дарагдуулдаг хүн байж таарахгуй. Ардчилсан төр, ардчилсан нийгэм, эрх чөлөөт Монголын эрх чөлөөт ард түмэн бид. Өнөөдөр төрийн тэргүүнийхээ алдаа, мадгийг шүүмжилсэн иргэн хүн хохирч, хувийнх нь хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр доромжлуулж, гүтгүүлж болохгүй. Энэ бол Монгол төрийн хуулийг зөрчиж буй явдал. Монгол Улсын хуулийн өмнө Ерөнхийлөгч, хөдөөгийн малчин өвгөн хоёр адил тэгш эрхтэй. Төрийн тэргүүн Монгол төрийн хуулинд захирагдах ёстой. Төрийн хууль дээр нь байдаг. Түүний дээр ард түмэн байдаг гэдгийг энэ хүн мартаж. Энэ хүн хууль болон ард түмнийхээ дээр гарчихсан, хэлж, ярьж буйг нь сонсч чадахаа байчихсан, насаараа Монгол Улсын төрийн тэргүүн хийнэ гэж бодож байгаа юм биш байгаа гэж би дотроо гайхаж байна. Тиймээс ард түмэндээ үнэнээ хэлж чаддаггүй, гэмт хэрэг нуун дарагдуулж байгаа энэ Ерөнхийлөгч сайн дураараа өргөдлөө өгөөд, Монгол төрийн ариун сэнтийгээс буух ёстой.

Бид дахиад төрийн тэргүүнээ сонгох ёстой. Урд нь төрд ажиллаж байсан олон сайхан төрийн тэргүүн бий шүү дээ, П.Очирбат, Н.Багабанди гуай гээд. Тэр хүмүүс төриин тэргүүн байхдаа үүрэгт ажлаа хийдгээрээ хийж, ард түмнийхээ зэмлэл, магтаалыг хүлээж, алдаа оноогоо засч, төрийнхөө албыг хүлээлгэж өгч байсан. Түүнийх нь төлөө ч гэсэн Монголын ард түмэн тэр хүмүүст хайртай байдаг, хүндэтгэдэг шүү дээ.

Тиймээс энэ хүн бол тийм төрийн тэргүүн биш юм гэдгийгээ өндөр сэнтийд заларсан цагаасаа хойш ард түмэнд ив илхэн харууллаа. Энэ хүний талаар Монголын маш олон эрдэмтэн, судлаач, ард иргэд, ухаантай хүмүүс хэлсэн байдаг шүү дээ. Ардын уран зохиолч С.Эрдэнээ агсан “Н.Энхбаяр бол маш их шуналтай хүн. Энэ хүний шуналын дээд оргил нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч болох" гэсэн утгатай үг хэлээд, болгоомжилж байхыг захисан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай "Урт шар дээлтэй хүнээс болгоомжилж яваарай" гэж ёгт маягаар ард түмэндээ хэлсэн нь бий.

Мөн энэ хүн “Сайн төрийн дээр хууль байдаг юм шүү, муу төрийн дээр удирдагч байдаг" гэж хэлсэн байдаг. Энэ олон ухаантай хүний хэлсэн үгийг цуглуулаад ном бичвэл энд Н.Энхбаяр гэж ямар хүн бэ гэдгийг маш товч тодорхой тал бүрээс нь томъёолж, тодорхойлоод гаргаад ирнэ дээ. Тэрийг манай сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, нийтлэлч нар гаргаж тавьбал, төр улсдаа хэрэгтэй үйл болох байх гэж бодож сууна.

-Ингэхэд, хэний хүчээр өдий хүрч хэн болчихоод ингэнэ вэ гэж таны тухай нэг сонин бичжээ. Та Ерөнхийлөгчтэй хэр олон жил ойр ажиллав?

-Би энэ хүнтэй олон жил хамт ажилласан. Ямар хүн бэ гэдгийг нь ч мэднэ. Урьд нь олон удаа шүүмжилж байсан. Энэ хүн муу аргад их сайн суралцсан юм билээ. Монгол Улсын төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэдэг ч энэ хүн тийм байж чаддаггүй. Танай сониноос уншсан санагдана, эвдрэлцүүлэгч болж байгаа. Энэ бол үнэн үг юм байна гэж бодож, түүнийг бичсэн сэтгүүлчид баяр хүргэхсэн гэж бодож сууна. Хүний амьдрах арга, философи гэж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд энэ хүн аливааг нэгтгэж, удирдахаасаа илүү бүгдийг бужигнуулж, хэрэлдүүлж, хэмхэлдүүлж дундаас нь гарсан ашиг хонжоон дээр амьдралаа залгуулж, албан тушаалд хүрдэг этгээд гэдгийг ард түмэндээ хэлье.

Нөгөө талаас энэ хүн өөрийгөө бурханлаг, шашинлаг хүн гэж итгүүлж, бичүүлдэг шүү дээ. Бурхан, шашны нэр барьж, өөрийнхөө нүгэл, гэм бурууг битгий далдал гэж хэлэхийг хүсч байна. Бүр сүүлдээ төр шашныг хослон баригч маягийн ажил хийгээд байгаа шүү дээ. Бүр цаашилбал, Гандантэгчинлэн болон бусад хийдийн ажилд эхнэрийн хамт хутгалдан оролцдог болсон. Гандангийн лам хуврагууд энэ тухай ярихад нь өмнөөс нь санаа зовж байлаа. Энэ арчаагүй байдлаа одоо болио, бурханлаг, шашинлаг өгөөмөр сэтгэлтэй хүн бол хэзээ ч худлаа ярьдаггүй л байхгүй юу. Бас хэзээ ч хулгай хийдэггүй, гэмт хэргийг нуун дарагдуулдаггүй. Хэл, сэтгэл, биөийн нүгэлгүй байх ёстой шүү дээ. Гэтэл энэ хүнд тийм зан чанар байгаа эсэхийг ард түмэн мэдрээд ярьж л суугаа шүү дээ.

Тиймээс  таны төрийн тэргүүн хийх хугацаа дуусч буй юм биш үү, одоо та өөрийнхөө сайн дураар ажлаа өгвөл яасан юм бэ, тэгвэл таны нэр хүндэд цэвэр. Ард түмэн хэзээ нэгэн цагт тантай хариуцлага тооцох цаг ирнэ, Монгол бол эрх чөлөөт орон шүү. Та арай өөрийгөө Казахстаны Н.Назарбаев шиг насаараа төрийн тэргүүн байна. Цаашилбал, үр хүүхэд хамаатан садан чинь монгол төрийн тэргүүнээр үе улиран сонгогдож явна гэж мөрөөдөж буй юм биш биз. Хэрэв тийм бол сэрүүн зүүдлэхээ боль гэж хэлэхийг хүсч байна.

-Миний өсгөж өндийлгөсөн хүмүүс албан тушаалд очоод өөр болчих юм (Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Ц.Элбэгдоржийг хэлсэн) гэж Ерөнхийлөгч төлевизээр хэлсэн юм шүү, “МИ-8”-ийн ослын үед. Таныг ч бас хэвлэлд иймэрхүү утгаар бичсэнийг хэлсэн. Энэ тухай...?

-Сүүлийн үед юм л бол хүмүүсийг өөд нь татсан, хайр хишгээ хуртээсэн мэтийн юм ярьдаг болжээ. Тэр М.Энхболд миний хүн байсан. Ц.Нямдорж миний хүн байсан. Тэр У.Хүрэлсүхэд би хайр буянаа өгч өдий хүргэсэн. Хар залуугаас нь дэмжсэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгч боллоо” Өөх өгсөнтэй өглөө босоод заргалдлаа гээд л кинон дээр бол нөгөө “Загалмайлсан эцэг” маягтай гараа үнсүүлэх гээд байгаа юм уу, хөлөө үнсүүлэх гээд байгаа юм уу. Эсвэл нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, сонин ааш авир гаргаж буйг ард түмэн харж байгаа. Төрийн тэргүүн ийм юм ярьж болдог юм уу. Энэ хүн өөрөө дарангуйлагч байжээ гэдэг нь л харагдаж байна. Төрийн өндөр албан тушаалыг энэ хүн хувийн өмч шиг боддог байжээ.

Хувийн юм шиг албан тушаалд хүмүүсийг томилдог байжээ гэдэг нь өөрийнх нь хэлсэн үгээс тов тодорхой харагдаж байна. Би энэ Н.Энхбаяр гэдэг хүний хайр хишгийг хүртээгүй. Ард түмний хайр хишгийг хүртсэн. Нам яривал би МАХН-ын олон мянган гишүүний хайр хишгийг хүртсэн. Найз нөхөд, ижий аав, халамжит хань, үр хүүхдийнхээ хайр хишгийг хүртсэн. Н.Энхбаяр түүний эхнэрийн хайр, дэмжлэг туслалцаатайгаа тэр М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гэдэг хүн за тэгээд бусад хүмүүс өндөр албан тушаалд оччихсон юм биш шүү дээ. Энэ хүн ард түмний хайр ивээлээр, МАХН, энэ ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө гээд буй залуусын итгэл сэтгэлээр төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг тасралтгүй 7 жил хашиж ирсэн бус уу. Энэ хүн юмаа бодож, ярих хэрэгтэй. Би УИХ-ын дарга, Ерөнхий сайд байгаагүй. Намайг алдаа гаргавал ард түмэн өршөөж магадгүй. Харин энэ хүнийг алдаа гаргавал хэзээ ч уучлахгүй шүү дээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин 2007.08.03 №180/272

Сэтгүүлч Ч.Үл-Олдох

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 57 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 10 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 27 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 27 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 10 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа