2255 гишүүн бүхий МАН-ын хамгийн коммунист Их хурлаар зорчсон тэмдэглэл

2255 гишүүн бүхий МАН-ын хамгийн коммунист Их хурлаар зорчсон тэмдэглэл

Намын аз жаргалын дуулал магад зөрчил тэмцэлгүй бүгд нэгэн зүгт харж, ярсхийтэл гараа өргөн аливаа санал батлагдахад байдаг биз ээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Буянт-Ухаа хөл хөдөлгөөнтэй байлаа. Үнэтэй тансаг машины цуваа хөвөрч, брэнд трэндлэг харчууд бүсгүйчүүд нэгэн дээвэр доор цуглах нь ямар нэг кино урлагийн улаан хивсний ёслол ч биш МАН-ын түүхт XXXI их хурлын өдөр учраас тэр. Үүднээс авахуулад SDY-ийн залуусын хичээнгүйлэн сэтгэлээ шингээж бэлдсэн угталтын хэсэг ярайна. Улаан өнгө яалт ч үгүй дэвсгэр, гэрэл солигдлоо ч хэт баарны хэв маягийг санагдуулж болохгүй гэхчлэн нарийн ширийн деталийг СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва тэргүүтэй залуус тооцоолж бэлджээ. Тэд хөдөө орон нутгаар олон хүнтэй арга хэмжээ зунжин хийсэн туршлагатай баг. Товчхондоо угталтын хэсэгт ОНЦ. Дотогшоо орцгооё.

Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд хаягласан алга ташилт, тэвэр дүүрэн цэцэг

МАН-ын энэ удаагийн XXXI их хурал 2255 төлөөлөгчтэй буюу түүхэндээ хамгийн олон төлөөлөгчтэй гэдгээрээ онцлог. Нам хэмээх нэгэн зүйлийг мах цусандаа шингээн “хайрлаж”, төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн ахмадууд нүүрэн талын эгнээнд ёслол төгөлдөр ярайжээ. Харин хамгийн ар тал руу харвал хотын хороон дарга нар, хөдөөгийн сум багийн дарга нар хайрцаглагдана гэдэг шиг засаг ноёнтойгоо нэг аравт, зуут болон сууцгаана. Залуус олон харагдсан.

Угтагчид зохион байгуулагчид 2255 төлөөлөгчөө бүрдүүлэхдээ орон даяар нас хүйс онцлон зааж цуглуулсны ачаар тэнцвэртэй нэгдэл болж. Түүнээс ихэвчлэн “настнууд” МАН-ынхан гэлцдэг үнэнтэй эвлэрсэн хачирхалтай дүр зураг гарч болох байлаа. Гэхдээ л дийлэнх олонхыг 80-аад оныхон эзэлж байв. НИТХ-ын төлөөлөгчид, энд тэндхийн агентлагийн дарга нар, төрийн өмчит газрын дарга нар бултаараа 80-аад оныхон. Дээр нь энэ танхимд “Үе солигдоно” гэсэн салхи салхилж буй хойно.

70-аад оныхон маш уйтгартай имижтэй юм. Манай Н.Энхбаяр, Н.Багабанди ч юм уу ахмадууд бол эдний үед ид албан тушаалтай, цагтаа зрителийг байлдан дагуулж явсан байх шүү. С.Баяр байна.

Я.Содбаатар царай нь ч уйтгартай, яриа нь ч уйтгартай сонгодог төрийн сонгодог хар хүн. Түүний илтгэл гэж бараг бүүвэйн дуу юм уу. Унтах шахацгаасан.

Л.Оюун-Эрдэнэ МАН-д уучлал гуйх шинэ соёл “нэвтрүүлэв”

Харин түүний араас гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ дээр заал даяараа нүд тархи сэргэв. Танхим нирхийтэл алга ташин угтсан нь сонихон. Угтаа бол улсын хамгийн муу хүмүүсийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа этгээд биз дээ!

Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт тийм ч их яриасаг биш. Хоёрдугаарт эвлүүлэггүй гарч ирээд тайзнаа ярих нь ховор. Ярианы бяд сайжирч шүү. Их ч бэлдсэн байх. Өнөөдрийг хүртэл дуулиан шуугианд нэг ч тайлбар өгөөгүйгээ хэлж байна, хойшдоо ч өгөх бодолгүй, хэрхэн ажилласныг тэнгэр мэднэ ээ л гэлээ. Бас бараг бүх хүмүүсийн нэрийг цохож баярласан талархсанаа илэрхийлэн хамгийн гол нь уучлал хүслээ. Улс төрийн соёл юм уу гэж харав.

Уучлал, хайр, чин сэтгэл мэтийн романтизм улс төрд байдаггүй. МАН-ын хурал дээр тэр бүр сонсох өгүүлбэрүүд ч биш. МАН удаан оршин тогтносон нам. Доторх хүмүүс нь ч хэт сайн бэлтгэгдсэн, дарга, цэрэггүй жирийн гишүүн нь хүртэл тоть шиг протколоор ярьж чаддагаас ялгарал, харизма харагддаггүй гэчихэд муулсан болохгүй. Л.Оюун-Эрдэнэ энэ удаад эл стандартыг эвдмэр аядлаа. 2024 оны сонгуульд намаа улс төрийн сонгуульд ялуулсан гавьяа түүнийх учраас, 6 жил засаглаж бас ч гэж хийж бүтээсэн юмтай учраас хамгийн гол нь өөрийнхөөрөө байсан нь түүнд заал дүүрэн нэмэх оноо авахад нөлөөлсөн болов уу. Өөрөө ч уйлах шахна лээ. Заал ч зангирч суусан болов уу. Эцэст нь нэг муу цүнхний хэргээр буюу шударга бусаар суудлаасаа буусанд, үүнийг намын олон зуун гишүүд бултаараа сошиалын хар масс биш учраас, төлбөртэй бичээчид биш учраас ийн уярах, уяраах уур амьсгал давамгайлсан болов уу. 

Д.Амарбаясгалангийн нэг ч уучлал гуйлтгүй хатуу илтгэл

Л.Оюун-Эрдэнийн араас Д.Амарбаясгалан гарч ирэв. Гялалзтал тосолсон гуталтай ид насны генерал тэвхийтэл ёслох мэт юм гээч. Магтаал шиг сонстох вий, үнэндээ МАН-д У.Хүрэлсүх, С.Баяр нарын цөөн харизмтай улстөрчид байдгаас Д.Амарбаясгалан хамгийн хүйтэн, хамгийн сэтгэл хөдлөлгүй, бараг нүдээ цавчихгүй ярьж, илтгэдэг нь цор ганцаараа байх шүү. Үүнийгээ гайхуулах гэсэн аятай илтгэлийнхээ эхэн хэсгийг цаас ч харахгүй дуржигнуулна лээ.  Д.Амарбаясгалан өмнө нь хэвлэлийн хурал хийхдээ өгүүлбэрүүдээ үргэлж зөөлрүүлж байсныг энд дурдах ёстой. “Гэж би бодож байна”, “хүсэж байна” гэхчлэн зөөллөх үгсийг өгүүлбэрийнхээ төгсгөлд хавчуулж байв. Энэ удаад тэгсэнгүй. Түүний гол хэлэхийг хүссэн зүйл Ерөнхийлөгчийн сонгууль. Түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг жилийн дараа парламентын сонгууль болох бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал парламентын сонгуульд ялагдана шүү гэж хатуухан хэлж орхино лээ. Өнөөдрөөс бэлдэцгээе гэж байна. Үүний цаадах мессэж нь надтай аятайхан харьцахгүй бол та нар Ерөнхийлөгчийн төдийгүй УИХ-ын сонгуульд өвдөг шороодно шүү гэсэн агуулга байсан болов уу. Учир нь тэр МАН-ын ялалтын менежер шүү дээ.

Зритель хэдийгээр Ерөнхий сайдаас бууж намын даргаас шахалтаар унасан ч гэсэн энэ хоёртоо хайртай юм. Алга нижигнүүлэн таших нь Д.Амарбаясгалан дээр арай илүү. Дуучнаар бол дахиулах анзааны.

Н.Учрал бүх хэвлэлийг гаргаж хаалттай үгээ хэлсэн ба өрсөлдөөн хэмээх жүжиг хөшигний цаана өрнөв!

Үүнээс цааш бүх хэвлэлийг гарга гэсэн гэж хамгаалагчид бужигналдаж эхлэв. Өмнөхөн нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын илтгэлийн үеэр шууд дамжуулалтын дуу хэсэг хаагдсан нь эх сурвалжийн хэлснээр зориудынх гэв. Энэ одоо “юулт” вэ. Тэр танхимд багтаагүй, хэлсэн үгийг нь бүтэн сонсохыг хичээсэн сошиал болон тв үзэгчид яах билээ. МАН л гэхэд 300 мянган гишүүнтэй.

Тэндээс 2255-хан гишүүн ирнэ гэдэг чинь тийм ч том тоо бишдэг. За энэ дүүрч гэхэд улс төрийн рингнээс бууж яваа /буучихсан/ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын яриа, илтгэлийг хаах нь хэнд ашигтай, юугаараа хохиролтой вэ? Эсвэл энэ хоёрт МАН-ын төв “аппарат”-аас үзүүлж буй дарамт, дарангуйлал гэж хүлээж авах ёстой юм уу. Бүү мэд. Тэдний араас МАН-ын даргад нэр дэвшихээ “гэнэт” шийдэж, “гэнэт” индэр дээр гарч ирсэн Н.Учралын илтгэлийн үеэр чухам яагаад хэвлэлийнхнийг заалнаас гаргаж, хурал хаалттай горимд шилжиж байгаа юм гэдэг бас сонин асуулт.      

Ингэхэд Н.Учрал сошиалд хурдны машин унасан аятай л хааз өндөртэй явдаг байснаа намын бужигнаан, хэрүүл маргааны үеэр “сошиал мацаг” барин нам гүмд шилжсэнийг мартаж болохгүй. Энэ нь даамжирч эцэстээ хэвлэлийнхний нүүрийг харалгүйгээр илтгэлээ тавихаар шийдсэн юм болов уу. Ерөөс Н.Учрал хунтайж юм байна! Гагц Их Засаг их сургуулийн төдийгүй МАН-ын эрх хунтайж юм байна. Тиймээс өрсөлдөгч биш өрсөлдөгчтэй өрсөлдөж, арай 100 хүрэхгүй хувийн саналаар ах намын дарга болсон!     

Намын хурлын өмнө бараг бүгд “Намын даргад дэвшихгүй, завгүй” гэлцсэн. Түүхэнд байхгүй олон төлөөлөгчтэй, түүхэнд байхгүй халуун, ширүүн хурал үзэх гэсэн олон хүний хүсэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэг, нэг хоногийн зайтай нэрээ татсанаар “Урбанек”-ийн Д.Лхагважав өрсөлдөөнд тунаж үлдсэнээр МАН-ын түүхэн дэх хамгийн даруухан, бүх зүйл нь тов тодорхой, үр дүн нь бүүр тодорхой хурал болсон түүх ийн оршиж байгаа юм.

Саяхан Гавьяат эдийн засагч цол хүртсэн Д.Лхагажав амьдралдаа нэг чимэг, CV нэмж МАН-ын даргад Н.Учралтай өрсөлдөж, бүхэл бүтэн намынхны өөдөөс алд биеэ алжаатал үзэлцсэн үлгэр бичмээр санагдсан юм болов уу, эсвэл.

Ямар өөрөө өөртэйгөө өрсөлдөөд ялсан гэж түүхэнд бичигдэлтэй биш. Н.Учрал ийнхүү 38 насандаа буюу хамгийн залуудаа өрсөлдөгчгүйгээр МАН-ын даргаар сонгогдлоо. Түүнийг ирэх өдрүүдэд юу хүлээж байгаа бол? Бичвэл нэлээн урт бичвэр.  

Ингэхэд хэрэг явдал болгоны ард бичигддэг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хөөрхөн зөвлөхүүдээ бүгдийг нь явуулчихаад өөрөө илгээлт л илгээв. Ирэх ч шаардлага түүнд байхгүй. Учир нь Н.Учрал бол түүний бараг хүү юм. Н.Учралыг хаанаас нь ч харсан, эрүүл ч харсан, согтуу ч харсан У.Хүрэлсүхийн итгэлт хүн учраас бүхий л замыг нь засаж, улаан, цагаан хивсийг нь дэвсэж өгчихөөд гэртээ, орондоо нуруугаа маажуулаад, хөлүү үнсүүлээд хэвтэж байсан байх аа.

Г.Занданшатар намын хурал, засгийн хурлаа ялгахгүй манараастай

Тэгвэл Г.Занданшатар одоо яанаа гэж олон хүний гол зурж байна. УИХ-д сонгогдоогүй хүн УИХ-ын дарга болох эрхгүй. Уг нь У.Хүрэлсүхийн зөвлөх хийгээд байж байсан гэнэн цайлган хүнийг намынхан нь “Ачаа үүр” гээд Ерөнхий сайд болгосон талаар тэр индэр дээрээс 2255 журмын нөхдийнхөө өмнө хэлсэн. Айлын хүүхдийг ингэтэл нь ашиглаж болохгүй ч юм шиг. Том ах бол том л байдаг юм байна. Хүслээр болдоггүй хорвоо дууг олон хүн хоолой нийлүүлэн дуулсаар МАН-ын их хурал нэртэй жүжиг өндөрлөж байна. Дараагийн Их хурал хүртэл зай ч байна, лай ч байна даа.

Ингэхэд манай Зандка бүх хүн намын журамт нөхөдөө чин сэтгэлийн үгээ хэлж байхад ажлын тайлангаа тавьж орхисон. Угийн өвөрмөц, хадуурахдаа ч сайн хүн л дээ. 2255 хүний өмнө Powerpoint гаргаж байгаад “Тоо худлаа хэлдэггүй” гэж ирээд авч өгсөн. Бодвол Засгийн 100 хоног дээрээ гацчихсан яваа байх. Болоогүй үргэлжлүүлээд “Би ч гэнэн цайлган хүн ...” гэхэд зааланд жиг жуг, нуг нуг болоод явчихна лээ. Тэд гараад бараг бүгдээрээ загнуулсан болою уу яагаа бол. Энэ нэг морь унасан толгойгүй хүн шиг гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг ямар ч хор шаргүй хүнийг ер нь МАН-ын 70,80-аад оныхон 90-ээд оныхонтойгоо бүгд хайрладаг байх аа гэсэн сэтгэгдэл төрсөн. Гэнэн хүн гэгээрэлд ойрхон доо, тийм ээ.

Б.Ундрал

Нэг хүнд зориулж хууль засахын оронд нийгмийн асуудал руугаа өнгийнө үү, эрх баригчид аа!

2 цаг 13 мин

2255 гишүүн бүхий МАН-ын хамгийн коммунист Их хурлаар зорчсон тэмдэглэл

3 цаг 14 мин

“Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм”!

5 цаг 31 мин

“Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ

5 цаг 58 мин

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм!

6 цаг 1 мин

Н.Багабандийн улс төрд сойсон “үр могой” Т.Аюурсайхан нь ч, экс Ерөнхийлөгч өөрөө ч Оюутолгойгоос болж дэнжигнэж байна

6 цаг 39 мин

Ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

6 цаг 40 мин

Хотын даргын орлогч А.Амартүвшин: Хүүхдүүдийг сандалтай нь хүлж скочидсон цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

6 цаг 52 мин

АН-ын бүлэг “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэсэн хуулийн төсөл санаачиллаа

8 цаг 38 мин

МАН-ын дарга Н.Учрал 2,1 тэрбумын хадгаламж, 20 адуу, 210 хонь, 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй МАН-ын шинэхэн даргатай шинэ 7 хоног

9 цаг 17 мин

Шадар сайдаар Н.Хассуурь хурандаагийн хүү, ээж П.Бямбасүрэнгийнхээ компаниар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар авч яллагдагчаар татагдаж асан Х.Ганхуяг дургүйхэн тодорлоо

9 цаг 52 мин

Дуучин И.Мишээл Казакстан улсад болж буй "Silk Way Star" олон улсын шоу тэмцээний Финалд шалгарчээ

10 цаг 52 мин

Энэ баасан гарагт бүх нийтээр амарна

10 цаг 58 мин

МАН өнөөдөр Бага хурал, Хяналтын ерөнхий хороогоо шинээр байгуулна

11 цаг 5 мин

Б.Баярбаатар: Улс төрийн намын дотоод ардчилал, хяналт тэнцлийн механизм алдагдвал МАН бүлэглэлийн нам болж хувирна

Уржигдар 14 цаг 38 мин

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн өдөрт зориулан Гандантэгчинлэн хийдийн Батцагаан цогчэн дуганд Очирдарь бурхныг заллаа

2025-11-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2025-11-14

Т.Аубакир: Тэтгэврийн хувь хэмжээг 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнд жигд 8,6 хувиар нэмэх эсэхийг тодорхой болгоно

2025-11-14

“Сансар гарден” цэцэрлэгийн багш 2 ойтой хүүхдүүдийг ширээ, сандалтай нь скочоор хүлж, өдөржин суулгадаг байжээ

2025-11-14

Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сард аваргын бүсийн төлөө тулалдахаар болжээ

2025-11-14

Агаарт гарч, алжаалаа тайлах хамгийн тааламжтай газраар Lotus resort-ыг нэрлэе!

2025-11-14

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Б.Ганхуяг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу явуулах гэж байгаад намын ажилтан Амарбаясгалан руу андуурч бичсэн

2025-11-12

Танилц: Гоо, гоё содон бүхнийг эргэлтэнд оруулдаг GENZ СЕО Г.Монголжингоо

2025-11-11

“Physical Asia” шоуны продюсер Монгол Улсын тамирчидыг онцолж, бусад улсын тамирчид Монгол багаас их эмээсэн. Тэд үнэхээр сүрдэм байсан гэжээ

2025-11-11

“Ноорог“-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ

2025-11-11

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ

2025-11-11

Ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

6 цаг 40 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлалаа

2025-11-11

Хөгжлийн банкны захирал З.Нарантуяг ажлаас нь чөлөөллөө

2025-11-12

Хотыг “Бодь” групп авах уу гэдэг сэвээний цаад учир юу байв?

2025-11-11

“Сансар гарден” цэцэрлэгийн багш 2 ойтой хүүхдүүдийг ширээ, сандалтай нь скочоор хүлж, өдөржин суулгадаг байжээ

2025-11-14

2255 гишүүн бүхий МАН-ын хамгийн коммунист Их хурлаар зорчсон тэмдэглэл

3 цаг 14 мин

З.Нарантуяа: МАН-ын даргын өрсөлдөөний кнопны наймаанд хөгжлийн банк өртсөн, зайлуул

2025-11-12

Улаан, ногоон лаазны тусламжтай сайдын суудалд яарсан Х.Ганхуягийг өнөөдөр Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцэнэ

2025-11-12

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм!

6 цаг 1 мин

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

2025-11-12

Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо “МЕНТОРШИП” хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

2025-11-12

Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын Арслан Б.Орхонбаярт талархал илэрхийллээ

2025-11-13

Чуулган: Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг томилно

2025-11-12

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлалаа

2025-11-12

Сурталчилгаа