МАН-ын дараагийн генсек хэн байхаас Н.Учралын хувь заяа шалтгаална

МАН-ын дараагийн генсек хэн байхаас Н.Учралын хувь заяа шалтгаална

Гурван өдөр үргэлжилсэн МАН-ын Их хурал өндөрлөж өнөөдөр намын Бага хурал шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна. Өнөөдрийн Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг томилж, чөлөөлөхөөс гадна УЗ-г сонгох юм. Шинэхэн намын дарга Н.Учралын хувьд намын гал тогоогоо Я.Содбаатарт үлдээх үү, үгүй юу гэдгээ өнөөдөр шийднэ.

Хэрэв Я.Содбаатар албан тушаал дээрээ хэвээр үлдвэл гомдогсдын төлөөлөлтэй дахин ширээний ард суух шаардлагатай болно. Үгүй гэвэл Н.Учрал намын гал тогоогоо хэнд өгөх вэ гэдгээ сайтар тооцоолж, шийдэх гаргалгаатай нүүр тулна. Учир нь намын генсек гэдэг намын даргаасаа чухал шахуу албан тушаал буюу хаяанд байгаа 2027, 2028 оны улс төрийн сонгуулиудад МАН ялах уу, ялагдах уу гэдэг хувь заяа намын гал тогоог хэн барихаас ихээхэн шалтгаалах юм.

Хоёрдугаар хувилбар, Ардын намын генсекээр санаанд оромгүй нэгэн тодрох магадлалтай.

Намаржин дээр, доороо орсон улс төржилтийн үеэр Ардын намын дараагийн генсект экс хотын дарга Д.Сумъяабазар, Намын байгуулалтын газрын дарга Д.Пүрэвдагва, одоогийн хотын дарга Х.Нямбаатар нарын нэрс яригдсан.

Дээрх улстөрчдөөс МАН-ын гал тогоог базаж чадах зангараг, нөлөө экс хотын даргад байх магадлал өндөр. Харин Д.Пүрэвдагвын тухайд залуу, туршлагагүй боловч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр, ногоон гэрлээр сонгогдох магадлалтай. Учир нь тэрээр Хүүкийн экс хүргэн билээ.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын хувьд намын дарга Н.Учралтай нийслэлийн намын хороогоо авч үлдэхээр бүхий л тохироогоо хийсэн гэж зарим эх сурвалжууд хэлж буй.

Гэхдээ МАН-ын генсекийн суудлыг мундагдаж авсан Я.Содбаатарын хувьд тийм ч амархан суудлаа тавьж өгөхгүй нь ойлгомжтой.

Энэ удаагийн 597 гишүүнтэй болсон Бага хурлын олонх нь намын анхан шатны нэгжээс сонгогдсон гэдэг утгаараа Я.Содбаатар болон Д.Пүрэвдагва нарт эрсдэлтэй байх магадлал өндөр. Учир нь хоёулаа У.Хүрэлсүхийн хүмүүс. Намаа бүхэлд нь нэг хүний гарт өгөхийг МАН-ын гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөх үү гэх асуулт. Ямар коммунист улс биш дээ. Үгүй ядахдаа л Казакстан, Н.Назарбаевын араас орчихмооргүй л байна шүү дээ гэх бодол захын гишүүнд байгаа болов уу.

Тэгээд ч Н.Учрал намын аливаа сонгуульт ажил болон сонгуульд нэр дэвшүүлэхдээ тооноор биш хаалгаар орох зарчмыг баримтална гэдгээ хэлснийг мартаж болохгүй.

Товчхондоо бараг задрахын наана байгаа МАН-ын гал тогоог базах генсекийн албан тушаалд хэн очих, хэрхэн ажиллах нь хэзээ хэзээнээсээ чухал өдрүүд. Бараг хоёр сарын хоорондын тийрэлцээн дундаа дараагийн сонгуульд ялагдах замаа засчихав уу гэж харагдаж буй эгзэгтэй үе гэдгийг Н.Учрал тооцоолж байгаа болов уу.

Хамгийн чухал нь намын анхан шатны нэгжүүд болон намын удирдлагууд дунд координат хийх чадвартай, Н.Учралд нүд, чих болох хүн хэн бэ, түүний фракцид бий юу гэдэг асуулт. Энэ шаардлагад тэнцэх улстөрч ховор буюу шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх болон Н.Учралын фракцид байхгүй.

Энэ бүхнийг тооцож генсекийн асуудлыг ахиж анхаарлын төвд авчрахгүй хэмээн Я.Содбаатар хэвээр үлдвэл экс генсек Д.Амарбаясгалан шиг ялалтын менежер байж чадах уу гэдэг асуулт өөрөө асуудалтай. Учир нь Я.Содбаатар У.Хүрэлсүхийн “шивэгчин” гэдэг имижээс өөр ялгарал, тодотголгүй, намын гишүүддээ манлайлал үзүүлэх хэмжээний харизмгүй ядахдаа л улс төрийн карьер нь эцэслэгдэж буй нэгэн гэдгийг бас мартаж болохгүй.     

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн МАН-ын Их хурал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүслээр /зургаар/ явагдаж дууссан. Гэхдээ МАН-д 2027 болон 2028 оны сонгуулиудад ялалт байгуулах намын дарга хийгээд ЕНБД хэрэгтэй болохоос биш хэн нэгний хүслийг гүйцээж, газардахад нь зөөлөн дэвсгэр болох бирд хэрэггүй юм.

Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 58 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 28 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 28 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа