Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэх ёстой байсан. Ардын намын бүлгийн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг 100% саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Харин тухайн асуудлаар Ардчилсан нам 14:00 цаг хүртэл завсарлага авлаа.
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ “Аль нэг намын дарга парламентын дарга байх нь зарчмын хувьд, олон улсын жишгийн хувьд, бид нарын даган дуурайдаг парламентын ардчилалтай улс орнуудын жишгийг харсан ч буруу шийдвэр. Ардчилсан намын хувьд парламентын ардчиллынхаа байдаг ёстой юм бол энэ зарчим дээр байх ёстой гэдгийг өмнө нь ч удаа дараа илэрхийлж байсан гэдгийг тодотгоё” гэсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаан 14:00 цагт үргэлжилж УИХ-ын даргын томилгоог хэлэлцэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
