Танилц: Тэрбумын орон сууцтай “Түгжил Бадам” гэж хэн бэ?

Танилц: Тэрбумын орон сууцтай “Түгжил Бадам” гэж хэн бэ?

Дорнод аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нь олон жил Засаг даргаар ажилласан ч гараас нь гарсан дорвитой ажил, хийж бүтээсэн зүйл ховор нэгэн. Нутгийнхан нь түүнийг “Түгжил Бадам” гэж хочилдог гэлцдэг.

Газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлжээ. Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл 9 жил ажилласан.

М.Бадамсүрэнгийн АТГ-т мэдүүлсэн 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал,

- Өөрийн орлого 98 сая төгрөг,

- Гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг,

- 1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, хашаа байшинтай,

- 294 саяар үнэлэгдэх адуу 110, үхэр 20, хурдан удмын 22 адуутай.

- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 77 сая төгрөг,

- 55 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг  суудлын жижиг машинтай,

- Өмчлөх болон эзэмших зориулалтын 40 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 газар эзэмшдэг, - "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Улс төрийн угшил гарвал ярьвал аль эрт үеийн М.Энхболдтой холбогддог ч сүүлд Н.Номтойбаяртай нэлээдгүй сүжирсэн гэгддэг. Одоо бол Засаг дарга нарын фракцийн идэвхтэй гишүүн, хэн ялж явна түүнтэй очиж наалддаг сийрэг толгойтой эр гэгддэг. Угаас бензин түгээгчээс Их хурлын гишүүн болтлоо юу эсийг үзсэн байх вэ.

Ер нь Засаг дарга нарын фракци өнгөрсөн парламентаас фракциа байгуулж авч энэ парламентаас хүчээ авч буй. Тухайлбал, Чингэлтэйн Засаг дарга асан Н.Батсүмбэрэл, СХД-ийн Засаг дарга асан Н.Алтаншагай, БЗД-ийн Засаг дарга сан Н.Бат-Амгалан, СБД-ийн Засаг дарга асан Х.Болормаа, ХУД-ийн Засаг дарга асан Ж.Алдаржавхлан, хөдөөгөөс Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж, Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал, Дорнод аймгийн Засаг дарга асан М.Бадамсүрэн нарын 10 гаруй экс Засаг ноёд энэ парламентад тухалж, ихэнх нь ажил, албан тушаалын бялуунаас хүртэж яваа. Тэдний нэг нь М.Бадамсүрэн. Улс төрийн хүрээнд Засаг дарга нарын фракци Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүч авдаг гэх яриа ч бий. Ямартай ч тэд хамгийн хүчтэй фракциудын нэгээр нэрлэгдэж байна.  

Үндсэн сэдэвтээ эргэн ороход М.Бадамсүрэн нь зүгээр нэг бензин түгээгч, аймгийн Засаг дарга биш хувьдаа товхийсэн бизнестэй, тал дүүрсэн газартай нэгэн. Тодруулбал, тэрээр 2005 онд өөрийн нэр дээр “Иш ташгай” ХХК-ийг байгуулж, төрсөн эгч М.Наранжаргалынхаа нөхөр Д.Мягмарсүрэнг гүйцэтгэх захирлаар нь ажиллуулж байжээ. Улмаар 2021 онд эхнэр Б.Одгэрэлийг гүйцэтгэх захирлаар нь томилсон.

“Их ташгай” ХХК нь Дорнод аймгийн Булган сумаас зүүн урагшаа Өндөр хошуу багийн нутагт 2,310,000м2 буюу 231 га газрыг газар тариалангийн зориулалтаар, мөн Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутаг буюу Буйр нуурын зүүн эрэг дээр 5000м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар тус тус эзэмшдэг ажээ. 

Ноцтой нэг баримт байгаа нь, М.Бадамсүрэн “Иш ташгай” ХХК-аараа Дорнод аймгийн Халхгол суманд дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүх төсөл боловсруулж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан гэдэг. Дорнод аймгийн алт, нүүрснээс дутахааргүй урд хөршийнхөнд үнэлэгддэг бас нэгэн баялаг нь ховор ургамлын жагсаалтад орсон эл дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс гэдэг. Товчхондоо, нэр дэвшигч М.Бадамсүрэн гол бизнесээ буюу Буйр нуурын эрэгт 5000м2, Булганы талд 230 га газартай ч “Иш ташгай” ХХК-аа АТГ-аас ч, ард түмнээс ч нуужээ хэмээн ergelt.mn сайт дээр нийтлэгдэж байжээ.  

Өнөөдөр Монголд жирийн нэгэн төрийн сайд болдоггүйн жишээ энэ юм.

Д.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 9 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 27 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 27 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 9 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа