УИХ-ын дарга Н.Учрал төрийн өрх гэрээ өөрийн хүмүүсээр тохинуулж эхлэв

УИХ-ын дарга Н.Учрал төрийн өрх гэрээ өөрийн хүмүүсээр тохинуулж эхлэв

Ерөнхий сайд Г.Занданшатар кабинетаа бүрдүүлж, гарын хүмүүсээ урдуур хойгуураа эгнүүлээд ерөнхийдөө цэгцэрч байна. Сүүлийн томилгоонуудаас сонирхуулахад, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаярыг Эдийн засаг хөгжлийн сайдаар томилж, түүний оронд хөдөө өссөн хөрслөг бор М.Бадамсүрэнг сайдын суудалд заллаа. МАН-ын хагарал маргалдааны араас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг налсан хүмүүс шагналаа гардаж байна гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл үргэлжлээд МАН-ын дарга төдийгүй УИХ-ын дарга болсон Н.Учрал гишүүн томилгоонуудаа хийж, ордны өрх гэрээ шинээр төвхнүүлээд тун завгүй байна. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын даргаар өөрийн гарын хүн Б.Батцэцэгийг томилохоор болжээ. Б.Батцэцэг нь эрх зүйч мэргэжилтэй.

  • 2011 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, мэргэжилтэн
  • 2016-2018 онд тус яамны Хуулийн хэлтсийн дарга,
  • 2018–2020 Капкорп Монголиа ХХК, Захиргаа, хуулийн хэлтэс, Хуулийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, Ахлах референт,
  • 2021 – 2022 Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний Ажлын алба, Зөвлөх
  • 2022 – 2022 Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2023 – ЦХХХЯ, ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,
  • 2023 оноос – ЦХХХЯ, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2025 оноос Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байна.

Намтраас нь үзэхэд л Н.Учралын гарын хүмүүсийн нэг гэдэг нь илт. Харин ажлын туршлага, мэдлэг чадварын тухайд одоогоор дүгнэж хэлэх аргагүй.  

Харин УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаяр ажиллах аж. Б.Төгсбаярын тухайд ТВ5-аар овоглогддог ч “Малчин” ТВ-ийн Мэдээний албаны даргаар ажиллаж буй сэтгүүлч Э.Дагиймаагийн хүү. Сөүлийн Их сургуулийн олон нийттэй харилцах, олон нийтийн бодлогын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд өмнө нь УИХ-ын дарга Н.Учралын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын багт ажиллаж байсан.

Тэрээр өмнө нь ТВ-5 телевизэд мэргэжлээрээ 2 жил мөн Баянзүрх дүүргийн хэвлэлийн албанд ажиллаж байсан агаад насны хувьд залуухан Б.Төгсбаярт чухал алба болох Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлаа даатгаж буй нь анхаарал татаж байгаа юм. Магадгүй өөрөө медиад сортоотой, нөгөө талаар ээжийнх нь мэргэжил, туршлагад найдаж буй болов уу. Угаас төрийн аль ч албанд дарга нь солигдвол дагаад цэргүүд солигдох нь уламжлал болоод удаж буй. УИХ-ын дарга Н.Учрал нь угтаа төрийн албыг цомхон болгоно гэж хэлдэг хэдий ч одоогоор ямартай ч өөрийн багаа бүрдүүлж буй бололтой. Эргэн сануулахад, саяхан Тэргүүн шадар сайд Н.Учрал 9 зөвлөхтэй гэх мэдээлэл гарч шүүмжлэл дагуулж байсан удаатай.

Д.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 8 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 21 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 39 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 39 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 21 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа