“Монгол Хаан” жүжиг мисс А.Баярцэцэгт Соёлын элч алдар, “Алтан гадас” авчрав

“Монгол Хаан” жүжиг мисс А.Баярцэцэгт Соёлын элч алдар, “Алтан гадас” авчрав

Тамтаггүй шүүмжлэлд өртөж байгаа ч гэсэн “Монгол Хаан” жүжгийнхэн баг хамт олон нь арвин амжилттай, өнгө зүстэй яваа. Б.Баатар найруулагч Монголын төрд халгаатай юм шиг ч хамт зүтгэсэн хүмүүстээ янаг дотно дулаахан нүнжигтэй эр байх нь ээ. Мисс А.Баярцэцэг тус жүжиг хилийн чанадад гарсан мөчөөс шинээр орж ирсэн дүр. Тэрбээр өчигдөр Умард Ирландын Нэгдсан Хаант Улс дах элчин сайдын яаман дээр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан байна. Сайн уран бүтээлийн багт орж зурвасхан ажиллаад Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал хүртэнэ гэдэг онцгой одтой үйл явдал. Гахайнд сувд зүүж өгөх, ганган хүүхэнд гархи нэмэр үү гэхчлэн халаглаж байгаа хүмүүс байна. Миссүүд дундаас “Алтан гадас” Төрийн дээд шагнал хүртсэн хүн хуруу дарам цөөн. Тайзан дээр он удаан жил загвар өмссөн топ Э.Одгэрэл ч хүрээгүй өндөрлөгт А.Баярцэцэг хүрчээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.