Санасандаа хүрсэн МАН-ын ах нар “ичээндээ оров”

Санасандаа хүрсэн МАН-ын ах нар “ичээндээ оров”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжины хэлдгээр “Энэ хэрүүл маргаан дууссаны дараа арынхаа өрөөнд тэврэлдээд, шалгасан ч юм байхгүй, шийдвэрлэсэн ч юм байхгүй, дараагийн үе гарч ирсэн ч энэ л хэвээрээ байна” гэсэн нь чухам үнэн болоод явчихлаа.

Санасандаа хүрч, сарвайснаа авсан МАН-ын ах нар ичээндээ оров. Хоёр сарын өмнө МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудалдаа тухалж үлдэхэд арслан бартай ч гар барилцахад  бэлэн явсан Г.Занданшатар өнөөдөр хаачив. Засгийн газрын хуралдаан дээр хэдэн хүмүүсийг халж, солихоос өөр юу гийгүүлэв.

Ердөө сар гаруйн өмнө /2025.10 сар/  Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын суудлын төлөөх дайнаас болж Хууль зүйн сайд Л.Мөнхбаатарыг ариун цэврийн өрөө ороод гараад ирэх хооронд чөлөөлж, нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томиллоо хэмээн цочтол мэдээлсэн.  Нүүрсний хулгайтай зөвхөн Б.Энхбаяр л тэмцэж чадах мэтээр кабинетийн сайдаараа шал арчсан эл явдал бүхэлдээ стандарт бус, ёс зүйн хувьд ч зөвтгөлгүй шийдвэр байв. Ерөөс тэдгээр өдрүүдэд Г.Занданшатарт улс төрчийн ёс зүй, нэр хүнд юу ч хамаагүй зүгээр л дөргүй бух шиг улайрч байсан нь хачин. Хачинсаад байх ч юмгүй л дээ, гудамжнаас У.Хүрэлсүхийн татаасаар гэнэт Ерөнхий сайд болсон түүнд аз, одоор олдсон албан тушаалаа алдвал түүнээс цааш алдах ч юмгүй учраас тийнхүү улайрсан биз ээ.

Юутай ч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн сайдаар томилогдоод даруй 44 хонож байна. Товчхондоо сар гаруйн хугацаа өнгөрлөө. Сайд болохынхоо өмнө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч хэмээн  цоллож, бүр асуудлаасаа хальж хажуудаа зогсож буй сэтгүүлчдийг хүртэл хулгайчаар нь дуудан гүтгэж асан Б.Энхбаярт өдгөө юу саад болж байгаа юм бол?

Эсвэл Д.Амарбаясгаланг л намаас болоод ҮАБЗ-өөс зайлуулж байвал юу ч хамаагүй бурах эрхийг хэн нэгэн түүнд өгөв үү? Алдарт Админерал, Бортээгийн уурхайтай холбоотой хулгайн асуудал өдгөө шийдэгдчихнэ гэж баймгүй. Товчхондоо нүүрсний хулгайг шил дараалан илрүүлж, хулгайчид дунд сэлэм эргүүлнэ хэмээн тайван сууж тэвчихгүй босон харайж байсан хүн өнөөдөр ажин түжин болжээ.

Төрийн ордны босоо сайд нар ичээндээ орж, Байнгын хороод нь ч хуралдаж чадахаа болив. Санасандаа хүрсэн ах нар саран дээр дүүлж яваа юм болов уу даа.

Сураг дуулах нь Хууль зүйн сайд маань юун нүүрсний хулгай манатай Гэр бүлийн тухай нэмэлт хууль санаачилсан шиг яваа юм байх. Түүнийхээр эр эмийн салж, нийлэх асуудалд төр оролцох юм гэнэ.  Эхлээд төрийн өрх гэрээ товхинуулж нөгөө хулгайчдаа хаалга тооноороо гаргах асуудлаасаа ажлаа эхэлбэл сүртэйсэн, Б.Энхбаяр сайд аа.

Эс бөгөөс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлдгээр “Энэ хэрүүл маргаан дууссаны дараа арынхаа өрөөнд тэврэлдээд, шалгасан ч юм байхгүй, шийдвэрлэсэн ч юм байхгүй, дараагийн үе гарч ирсэн ч энэ л хэвээрээ байна” гэдэг чухам үнэн болоод явчихлаа.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 9 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 23 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 40 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 40 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 23 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа