Төсвийн байнгын хорооны дарга “нүүрсчин” Н.Наранбаатарын “но”-той баримтууд

Төсвийн байнгын хорооны дарга “нүүрсчин” Н.Наранбаатарын “но”-той баримтууд

МАН-ын томчууд нүүрсний хулгайч нартай тэмцэж баруун солгойгүй “сэлэмдэнэ” гэж Монголоор нэг зарласан дуу нь намжиж амжаагүй байхад өнөөдөр Нүүрсний хулгайчаа Байнгын хорооны даргаар томилов. Тэгэх тэгэхдээ Төсвийн байнгын хорооны дарга шүү. Ямар гээчийн тохуурхал вэ!

Тодруулбал, УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг томиллоо. Энэ намрын халуун улс төрөөр  “зураг, зодоон хоёрыг холоос хар” гэдэг биз дээ гээд төрийн ордонд хулмаганаад явж байсан хүн өнөөдөр Байнгын хорооны дарга болж буй нь монгол төрд мерит зарчим дүүрч гэхэд шударга ёс үйлчилдэггүйг харуулж байгаа юм.

Н.Наранбаатарын хувьд Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар 5 жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил, Засаг даргаар 4 жил ажиллаад 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болон сонгогдсон. Товчхондоо Өмнөговь аймагтаа олон жил өндөр албан тушаал хашсан нэгэн.

Харин нүүрсний хэргийг нь сөхвөл,  одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд Н.Наранбаатарын “Нүүрсний хулгай”-н хэрэгт гүнзгий хутгалдсаныг хууль хяналтынхан илрүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татсан. Уг “нүүрсний хулгай”-н хэргийг шалгах явцад түүний 16 объектыг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авч байсан түүхтэй.  

Мөн тэрээр төрсөн дүү нартайгаар нийлж нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон баримтууд ч дэлгэгдэж байв. Тухайлбал, 2023 онд ergelt.mn сайтад мэдээлснээр, “Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны толгой компаниудын нэг болох “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, төдийгүй Ерөнхий захирлын алба хашдаг.

Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарийн компани эзэмшдэг бөгөөд Ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирдэг. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.

 С.Энх-Амгалан нь “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийг удирдаж байхдаа Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч С.Энх-Амгалан нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн үг. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т баривчлагдан, хоригдож буй. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм” гэх баримт бий.

Цаашлаад түүнийг УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж, УИХ-аар хэлэлцсэн ч МАН-ынхан авч үлдсэн билээ. МАН гэхээсээ илүү УИХ дахь Засаг дарга нарын фракцийн нөлөө байсан ч гэж ярьцгаадаг. Хамгийн хоржоонтой нь Н.Наранбаатарыг бодвол нүүрсний хулгайн асуудал нь хамаагүй гэм хоргүй бараг байхгүй шахуу Т.Аюурсайханд ажиггүйхэн 2.6 жилийн ял өгсөн билээ.

Тухайн үед УЕП Б.Жаргалсайхан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэж байсныг мартаж болохгүй. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооноос прокурорын саналыг дэмжсэн ч УИХ-ын чуулганаар Н.Наранбаатарыг авч үлдсэн нь дарга нарын дабль стандартын нэг жишиг, жишээ болж байлаа.

Ер нь Монгол төрийн ивээлд багтаж эрхээрээ хатдаг МАН-ын нэр бүхий гишүүд Н.Наранбаатараар зогсохгүй нэжгээд байдаг нь нэгэнт гайхах зүйл биш болоод байгаа билээ.

Ийн ердөө 2 жилийн өмнө нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, бүр яллагдагчаар татагдаж явсан Н.Наранбаатар өнөөдөр Төсвийн байнгын хорооны дарга болон занхайж суугаагийн цаад шалтгаан юу юм бол гэдэг асуулт сонирхол татна.

Түүний намтар түүх, ажил албаны карьерыг сонирхвол тэрээр,

  • 1974 онд төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг,
  • 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1996 онд Цэргийн их сургууль,
  • 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургуулийг тус тус дүүргэсэн, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.
  • 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш,
  • 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн,
  • 2002-2004 онд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга,
  • 2004-2009 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга,
  • 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга,
  • 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаагаа сонгогдон ажиллаж байна.

Н.Наранбаатарын ХОМ:  

    - Нийт орлого 113 сая төгрөг

   - Гэр бүлийн нийт орлого 58 сая төгрөг

    - Орон сууц 770 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2

   - Машин 85 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин Honda Logo- 1,

- Суудлын жижиг автомашин Hyundai, Sonata V-1,

 - Газар нийт дүн 239 сая төгрөг    

  - Мал 0

   - Үнэт эдлэл 77 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй

- Хадгаламж дотоодод 340 сая төгрөг, гадаадын 118 сая төгрөгийн хадгаламжтай

- Зээл 221 сая төгрөг гэжээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 38 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 38 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа