Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хүний амьдрал, тавиланг оноож зурах, шүүх аргагүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, найруулагч Б.Баатар нар эцэг нэгтэй ах дүүс билээ. Энэ өдөр тэдний төрсөн аав Н.Лхагва нь тэнгэрийг орныг зорьсон мэдээг Б.Баатар олонтойгоо хуваалцан сошиалдаа эмгэнэл нийтэлжээ. Б.Баатар
“...Ясыг минь уулнаас залж,
Цусыг минь уснаас гилж,
Сэтгэлийг минь бурханаас гуйж,
Амиа минь өөрөөсөө өгсөн эцэг минь...Б.Л
Ум ма ни бадми хум.” гэжээ
Талийгаач Н.Лхагва Монгени цогцолбор сургуулийн захирал, зураг хөдөлмөрийн багш хүн байсан. 1978 онд Өвөрхангайн Их-Уул ороод Б.Баатарын ээжтэй, 1979 онд нь нийслэлд Л.Оюун-Эрдэнийн ээжтэй хайрын романс үүсгэснээр хөвгүүд 1,6 жилийн зайтайгаар ертөнцөд мэндэлсэн гэдэг. Ерөнхий сайд 1980.06.29-нд Улаанбаатарт төрсөн бөгөөд түүнийг 5 настай байхад ээж нь Бэрх тосгон руу нүүсэн.
Ах дүүс амаргүй цаг үеийг туулж байгаа энэ цаг мөчид нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ. Гүн эмгэнэл илэрхийлье.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
