“Оюутолгой

“Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголд ХЭН ЮУ ХЭЛЭВ

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ. Эл сонсгол дөрвөн өдөр үргэлжлэх юм.

Сонсголын эхний өдөр, Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон асуудлыг хэлэлцэж буй.  

Тэгвэл өнөөдрийн сонсголд оролцсон гэрчүүд болон Хянан шалгах түр хорооны гишүүдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг тоймлон хүргэж байна.

Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Бид Хянан шалгах түр хорооны хуралд дээр 92467 хуудас нотлох баримт цуглуулсан. Харамсалтай нь 51 хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарчихсан байгаа учраас өнөөдөр энд ашиглаж чадахгүй байна. Ямар учраас хуудас болгон дээр нууцын тамга дарсан юм бэ.

Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:

- Нууцын тамгын тухайд компанийн дотоод журмаар  зарим асуудлыг олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

Нээлттэй нэртэй хаалттай сонсгол болж байна. Асуултад бүрэн дүүрэн хариулсангүй. С.Мөнхсүх захирал та ТУЗ-д гурав дахь жилдээ сууж байна. Үйл ажиллагаа эрхэлж эхэлснээсээ хойш жил бүр өнөөдрийг хүртэл хэдэн ам.долларыг менежментийн төлбөрт хэчнээн компанид өгдөг вэ. Менежментийн төлбөр 6 хувь буюу өндөр байна.  Одоо бид нийт 12 тэрбум ам.долларын зээлтэй болсон. Рио уул уурхайн биш санхүүгийн бизнес эрхлээд байна уу?    

Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:

"Менежментийн төлбөрт нийт Рио тинтод 1.1 тэрбум ам.доллар орчим байгаа байх.        

Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн хувьд 2024 оны байдлаар дэлхийн шилдэг 20 зэс үйлдвэрлэгчээс 12 дугаар байрт жагсаж байна. 2009 онд байгуулсан Засгийн газар болон Рио тинто компанийн байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүү 11 хувь байхаар тохиролцсон бол Онтрэ компани болон Риотинтотой 6,7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна. АМНАТ-ыг манай тал борлуулалтын үнэлгээний таван хувь гэж тооцсон бол Онтрэ компани хоёр хувь гэж тооцсон.

"Монгол газар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр:

"2001 онд "Онтрэ" компанийг үүсгэн байгуулсан. Анод банкнаас 3 сая ам.долларын зээл авсан. Монголбанкнаас "Зээлээ яаралтай хаа" гэдэг шаардлага тавьсан. Зээлээ хаах зорилгоос лицензээ зарсан. 2003 онд Канадын талд 5 сая ам.долларыг бэлнээр, 5 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр зарсан түүхтэй. 23 жилийн өмнөх татварыг бол санахгүй байна. Тайлан, санхүү бүртгэл дээр тодорхой байгаа байх"

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

 Оюутолгойн талаар янз бүрийн мэдээллүүдэд цэг тавих, тал бүрээс бүрэн ойлголт өгөх сонсгол болох байх гэж бодож байна. Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд байдаг жижигхэн, ардчилсан улс. Тиймээс хоёр хөршөөс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Сангийн сайд асан С.Баярцогт:

"Энэ сонсголоос гадна хаалттай ярилцах юм ч маш их бий. Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн байгаа. Тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюу толгойн Рио Тинтогийн эзэмшдэг хувийг авна гэсэн саналыг тавьсан байгаа. Мөн арбитрын шүүх дээр татварын маргаан явсаар байна. "Хан ресурс" дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан"

-Шинжээч: "Оюутолгой" ордыг 80 жил ашиглахаас 35-д нь "Онтрэ" ХХК-ийн талбайгаас олборлоно

-Шинжээчийн танилцуулгад,

"Оюутолгойн бүлэг бол дэлхийд аравт, Азид гуравт ордог том орд. Ордын нийт 80 гаруй жил ашиглахаас 35 орчим жилд нь Онтрэ ХХК-ийн талбайгаас олборлолт явуулахаар төлөвлөсөн. Онтрэ болон Оюутолгойн ашиглалтын талбай дахь эрдэсүүд геологийн нэг цаг үед үүссэн. Нэг гарал үүсэлтэй. Зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилээр хуваагдсан нэг бүлэг орд юм. Ашиглалтын технологи, ашиглах дараалал нь салшгүй нягт уялдаатай. "Онтрэ"-гийн Хойд Хюго ордыг ашиглахын тулд заавал Оюутолгой компанийн талбайгаас эхэлнэ. Оюутолгой компани хүдэр олборлохын тулд заавал Онтрэ компанийн талбайгаас эхэлнэ. Ордуудын ашиглах арга нь ижил"

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Өнөөдөр энэ сонсголыг явуулах гэж их зүйл боллоо. Дуудахаар ирдэггүй юм байна. Яагаад молибденийн нөөцөө гадаад тайландаа бичээд, дотоодод мэдээлээгүй вэ? Мэдээллээ яагаад нууцалдаг вэ? Нууцын цаана хулгай, луйвар байдаг. Та нар 16 жил шилний цаанаас чихэр долоолголоо.

Хамт олноороо гаргасан шийдвэр гээд утгагүй зүйл ярих юм. Ирээд хаалттай хуралдаж болох байсан. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл танай оффист  бүх ноцтой зүйл ч болж мэднэ. Энэ сонсголын зорилго нь ард түмнийг мэдэх эрхээр хангах юм. Сонсгол үр дүнд хүрэх ёстой. ТЭЗҮ-гүй ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ? Та бүхний олборлож буй эрдэс бол нийт ард түмний баялаг.

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 8 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 39 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

14 цаг 39 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

10 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа