Мөнхийн залуу топ модель Э.Одгэрэлийн ээлжит фокус
Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл LORIBLU брэндийн нүүр царай болж, үзэсгэлэн гоогоо ахин нэг алдаршуулаад авлаа. Энэ дундаас эрхгүй ялгарч тодорсон нь мөнхийн залуу тодотголт топ модель Э.Одгэрэл байж, гол фокус түүн дээр туслаа.

Баргийн шоу хэсэж намба алддаггүй, сошиал хаяг ч үгүй, сонгодог урлагийн хорхойтон түүнийг жил бүрийн 12-р сард л олж харах онцгой гойд завшаан тохиодог гэлтэй. Ер нь 12 сар бүхэлдээ түүний сар мэт. Жинхэнэ модель хүн брэндээ хандалтыг нь өсгөхөөс өөрийнхөө сошиал хаягийн дагагчыг нэмэх гэж улайрдаггүй. Э.Одгэрэл сонгодог утгаараа одоо цагийн хамгийн өндөр үнэтэй модель байгаагийн нууц энэ байж ч болох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.