Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?

Нийслэлд газрын талаарх маргаан, газрын наймаа жил ирэх бүр цэцэглэсээр ирсэн. Үе үеийн Засаг дарга нарын авилга, хээл хахууль, зах замбараагүй газар олголтоос өнөөдрийн Улаанбаатар хотын зай завсаргүй бетонон ширэнгэ бий болсон түүхтэй. Зарим нэр бүхий эрхтэн дархтнууд газрын наймаачин гэдгээрээ ч алдартай. Хотын төв А зэрэглэлд байрлах өндөр өндөр орон сууцнуудаас авахуулаад гол горхины эрэг бүр цаашлаад дархан цаазат Богд уулын энгэрээр хүртэл баячуудын хаусууд ярайж буй нь чухамдаа газрын хууль бус наймааны үр дүн юм.

Тухайлбал, Эрчим хүчний сайдаар олон жил ажилласан Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группийн Төв цэнгэлдэхийн хажуудах Рапид, Нарны хороолол гэх мэт бетонон ширэнгэ мэт хотхонууд. Мөн түүнчлэн Шадар сайд асан С.Амарсайхан Туул голын эрэг дагуух газруудыг түүж, бургасыг нь хядаж том том хаус сүндэрлүүлсэн. Цаашилбал нэгэн цагт хотынхны өвөлдөө очиж агаар салхи эдэлж, цана чаргаар гулгадаг байсан Хийморийн овоо, Бага тэнгэрийн амыг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар тэр чигт нь бетонон ширэнгэ болгосон гэх мэтээр тоочоод байвал хүрээний бузар цаашаа жагсаалт гарч ирнэ.  

Улс төр, бизнесийн олигархиудын газрын мафи дээрх мэт бол нэмээд төрийн байгууллагуудын газрын наймаа, хулгай бас нэг ердийн жишиг болсон. Дунд сургуулиудаас авахуулаад улсын театруудын дарга нар улс нийтийн өмчлөл дэх хажуу хавирганы газруудаа ханцуй дотроо наймаалчихдаг нь бас нууц биш. Үүний нэг жишээ нь хотын А бүсэд байрлах Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар төв номын сангийн залгаа урд байрлах “Kawai Mongolia” компанийн  барилгын газар нь угтаа нийслэлийн өмч. Гэтэл тус газарт Япон эзэнтэй сургалтын төвийн барилга сүндэрлэсэн нь сонирхол татна.

Тодруулбал, тус газрыг Улаанбаатар төв номын сангийн захирал болон бусад нөлөө бүхий эрх мэдэлтнүүд Кавай гэх Япон эзэнтэй төгөлдөр хуурын сургалтын төвд зарсан байх магадлалтай гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн захирлаар Д.Индра 2018 онд томилогдож байв. Олон нийт Монголчуудын хүндэтгэдэг яруу найрагч О.Дашбалбарын охин гэдгээр нь түүнийг сайн мэднэ.

Д.Индра нь соёл судлаач мэргэжилтэй бөгөөд МУИС-д багшлахын зэрэгцээ Улаанбаатар хотын оюуны төв болсон номын санг удирдаад 7 жил болж буй.

Энэхүү мэдээллийн дагуу бид Улаанбаатар хотын төв номын сангийн захирал Д.Индрагаас тодруулахад,“Улаанбаатар номын сангийн газрын кадастрын зурагт Kawai-ийн барилгын зураг байхгүй. Намайг ажлаа хүлээж авахад Kawai энэ газраа шилжүүлээд авсан байсан. Тиймээс би өөр хувийн байгууллагын газрын талаар яриа өгөх боломжгүй. Шаардлага ч байхгүй” гэсэн юм.

Үргэлжлүүлэн Нийслэлийн газрын албанаас энэ асуудлыг тодруулах гэсэн боловч тайлбар, мэдээлэл өгөх хүн байсангүй.

Тэгвэл “Кавай” гэж ямар байгууллага вэ?

Kawai Mongolia компани нь 100 орчим жилийн түүхтэй Японы хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч “Kawai” ХХК-ийн төгөлдөр хуурыг Монголд оруулж ирдэг байгууллага аж. Мөн давхар төгөлдөр хуурын сургалтын үйл ажиллагаа явуулдаг байна. Тус сургалтанд ихэвчлэн хөрөнгөтэй айлын хүүхдүүд суралцаж, төгөлдөр хуурыг нь худалдаж авдаг. Төгөлдөр хуурын нэг бүрийн үнэ 50-200 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд сургалтад суухын тулд заавал төгөлдөр хуурыг нь худалдан авах нөхцөл тавьдаг аж.  

Үүнээс үзэхэд, Нийслэлийн газрын алба болон Улаанбаатар төв номын сангийн эрх мэдэлтнүүд хамжиж “Kawai”-д газраа зарсан уу гэх хардлага төрж байгаа юм. Нарийн яривал газраа гадныханд зарснаас өөрцгүй гэсэн үг юм.

Угтаа хотын төвд байрлах Улаанбаатар төв номын сангийн тэрхүү газар ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулж хүүхэд багачуудад ном уншиж судлах, тав тухтай чөлөөтэй орчинг бүрдүүлэх ёстой. Манай хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр агаар салхинд гарчих цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бараг байхгүй. Уг нь уудам дэлгэр газар нутагтай улс. Гэтэл улсын нийслэл нь битүү бетонон ширэнгэ болсон нь чухамдаа дээрх мэт увайгүй, сэтгэлгүй үйлдэлтэй холбоотой юм.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 8 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа